Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00686

 

 



2025 08 28 103/ШШ2025/00686

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Бизнес тауэрын 00 тоотод байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Рашаантын 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух ******* *******д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 9.187.971 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ******* констракш ХХК-ний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол /14251/, Бизнес тауэрын 0 давхарын 00 тоот хаягт байрлах 45 м.кв бүхий оффисын зориулалттай талбайг ашиглахаар 1мкв-ийг 32.500 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөр 1.462.500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож Ажлын байрны түрээсийн гэрээ гэх эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан. ******* ******* ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч М.*******д оффисын зориулалттай талбайг хүлээлгэн өгсөн. Нийт 1 жил 8 сар 8 хоног ашигласан ба 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр талбайг хариуцагч орхиж өрөөг хүлээлгэн өгсөн байдаг. М.******* нь гэрээний дагуу өрөө ашигласаны үлдэгдэл төлбөр 6.125.314 төгрөг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн юм. ******* ******* ХХК-ны зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээний үлдэгдэл төлбөр 6.125.314 төгрөг, алданги 3.062.657 төгрөг нийт 9.187.657 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд төлөхийг шаардахад утсаа авахгүй төлбөр төлөхөөс зайлсхийсээр байна. Монгол Улсын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт "... Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлсөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасны хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр 6.125.314 төгрөг алданги 3.062.657 төгрөг нийт 9.187.971 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* констракш ХХК нь М.*******гээс эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт ... гэрээний үлдэгдэл төлбөр 6.125.314 төгрөг, алданги 3.062.657 төгрөг, нийт 9.187.657 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэгч байгууллагын менежер ******* нь хариуцагч М.*******тэй харилцан тохиролцож дээр дурсан гэрээний үүрэгт 400.000 төгрөгийг төлүүлж, гэрээг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл талууд харилцан ярилцаж тохиролцсон төлбөрийг хийж гэрээг дуусгавар болгоод удаж байна. Харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгосноос хойш өдийг хүртэл хэдэн жил өр төлбөр нэхэмжлээгүй байж байснаа гэнэт шүүхэд хандаж алданги хэмээн их мөнгө нэмж нэхэмжилж байгаа нь зохисгүй байна. Хариуцагчийн гар утас идэвхитэй л байсан. Тооцоо байна гэж үзсэн бол холбоо барьж ярилцаж асууж болох л байсан.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн дүрэм, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Ажлын байрны түрээсийн гэрээ, ******* ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрий түрээсийн өрөө хүлээлцсэн акт, тооцооны үлдэгдэлийн баталгаа зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар итгэмжлэл, хаан банкны дансны хуулга, тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ..******* ******* ХХК нь М.*******тэй эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч М.*******д оффисын зориулалттай талбайг хүлээлгэн өгсөн. Нийт 1 жил 8 сар 8 хоног ашигласан ба 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр талбайг хариуцагч орхиж өрөөг хүлээлгэн өгсөн байдаг. М.******* нь гэрээний дагуу өрөө ашигласаны үлдэгдэл төлбөр төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн. Гэрээний үлдэгдэл төлбөр 6.125.314 төгрөг, алданги 3.062.657 төгрөг нийт 9.187.657 төгрөг гаргуулж өгнө үү гэх,

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ ...Нэхэмжлэгч байгууллагын менежер ******* нь хариуцагч М.*******тэй харилцан тохиролцож дээр дурсан гэрээний үүрэгт 400.000 төгрөгийг төлүүлж, гэрээг дуусгавар болгосон. Талууд харилцан ярилцаж тохиролцсон төлбөрийг хийж гэрээг дуусгавар болгоод удаж байна. Аль хэдийнээ ярилцаж тохиролцоод дуусгавар болгосон гэрээний үүргийг нэхэмжилж, бас алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө 10б дугаартай барилгын /Бизнес тауэр/ 9 давхар, 904 тоотод байрлах, 45 м.кв ажлын байрыг нэг сарын 1.462.500 төгрөгөөр түрээслэхээр тохирчээ. /хх-ийн 15-20 дугаар тал/

 

Түрээсийн гэрээний дагуу хариуцагч М.******* 2022 оны 10 сарын 31-ний өдөр түрээсийн өрөөр хүлээлцэх акт үйлдэж, хүлээлгэн өгсөн. Мөн өдрөө тооцооны үлдэгдлийн баталгаа буюу акт үйлдэж 8.354.918 төгрөгийн үлдэгдэлтэйг харилцан баталсан байна. /хх-ийн 25 дугаар тал/

 

Хариуцагч М.******* түрээсийн байрны төлбөрийг бүгдийг төлсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа байдлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ зааснаар тухайн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

******* ******* ХХК Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, /14251/ Чингисийн өргөн чөлөө гудамж, 10б дугаартай барилгын Б1, 1-4, 7, 8, 12, 15, 20-21 дүгээр давхаруудад байршилтай 5657 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд тухайн барилгын 9 давхар 904 тоот 45 м.кв ажлын байрны түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй, өөрөөр хэлбэл тухайн барилгыг бүхэлд нь түрээслэх бол улсын бүртгэлд бүртгүүлэх юм.

 

Иймд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 6.125.314 төгрөгийн үлдэгдэлтэй гэх бөгөөд талуудын тооцоо нийлсэн актаар 8.354.918 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд М.*******г 6.125.314 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.2-т Б тал түрээсийн сарын төлбөрөө сар бүрийн 5-ны дотор урьдчилан төлнө. Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцон үндсэн төлбөр дээр нэмж А талд төлнө гэж тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул хариуцагч М.*******гээс түрээсийн төлбөр 6.125.314 төгрөг, алданги 3.062.970 төгрөг, нийт 9.187.971 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч М.******* түрээсийн төлбөрт 400.000 төгрөгийг Э.Тэмүүжинд өгч, тухайн түрээсийн гэрээний төлбөрт төлсөн гэх боловч хавтаст хэргийн 35-36 талд авагдсан М.*******гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгад 2021.10.26-ны өдөр Тэмүүжин гэх утгатай 400.000 төгрөгийн шилжүүлэг, Э.Тэмүүжингийн Эрдэнэтуяа овогтой Тэмүүжин миний дансаар дамжуулан ******* менежерийн өгсөн данс руу 2021.10.26-нд 400.000 төгрөгийг Мягмарсүрэн овогтой ******* өөрийн түрээслэж байсан оффисын түрээсийн төлбөрт шилжүүлсэн болно гэх тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заажээ.

 

М.*******гийн хэрэгт өгсөн эдгээр баримтын үнэн зөв баримт гэж үнэлэх боломжгүй, Э.Тэмүүжин гэх этгээд Сэрүүлэн ******* ХХК-ийн дансанд тухай төлбөрийн шилжүүлсэн гэх байдал баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд хариуцагч М.*******гээс 9.187.971 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гээс 161.958 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч М.*******гээс 9.187.971 төгрөг гаргуулж, ******* ******* ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гээс 161.958 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759..3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО