Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/00690

 

 

 

 

2025 09 01 103/ШШ2025/00690

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сум, 0 дугаар хороо,0 тоотод оршин суух ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нарийны 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух ******* холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Отгонбат шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие М.Отгонбат нь Дорнод аймагт оршин суудаг. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б.Байгалмаатай танилцаж сүлжээний зүйл танилцуулж гоё сайхан эмчилгээний бүтээгдэхүүн гэх үүднээс энэ хүний доор элсэн орж 7.000.000 төгрөгийн орчим бүтээгдэхүүн авсан. Түүнийгээ цааш нь зарж, борлуулж чадахгүй бол эгч нь тусалъя гэж 2024 оны 03 дугаар сард ойролцоогоор 5.000.000 төгрөгийн бүтээгдэхүүнээ буцаан авсан. Энэ цагаас хойш удахгүй өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк блок хийж, утсаа өөрчлөн холбоогоо тасалсан. Миний түүнд өгсөн мөнгө хүүхдүүдийн сургалтын төлбөр байсан учир би гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч Б.Байгалмаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Байгалмаа нь ******* бүтээгдэхүүн авсан нь үнэн. Нэхэмжилсэн үнийн дүн 5.000.000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Байгалмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Байгалмаад холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Байгалмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгөөс 47.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 47.475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 47.475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Отгонбатад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО