| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00815/И |
| Дугаар | 103/ШШ2025/00693 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00693
2025 09 02 103/ШШ2025/00693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах Хас банк ХК-ийн Багануур салбарын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хас банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь Хас банкнаас 2024 оны 06 сарын 10-ны өдөр 1290096079 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 39.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1.3 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь 2025 оны 06 сарын 21-ны өдрөөс хойш зээл болон хүүний төлбөрийг төлөлгүй банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4.8, 4.10, 6.2 заалтуудыг зөрчиж 1290096079 тоот барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахаар банкны ажилтнууд уулзах гэсэн боловч оршин суугаа газар тодорхойгүй байна. Иймд зээлдэгч ******* эрэн сурвалжлуулж, тэдний оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү. Зээлдэгч ******* нь хамгийн сүүлд Багануур дүүргийн 0р хороо, нугын тал 00 тоот хаягт оршин сууж байсан гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хас банк ХК-ийн итгэмжлэл олгосон албан тоот, харилцагчийн анкет, зээлийн өргөдөл, 1290096079 дугаартай зээлийн гэрээ, дансны хуулга, Багануур дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн цахим лавлагаа зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хас банк ХК-ийн Багануур салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох нь Хас банк ХК-ийн Багануур салбар, ******* нарын бичгээр байгуулсан гэрээгээр тогтоогдож байх бөгөөд ******* нь оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд хариуцагч нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул ******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* //-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО