| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00777/И |
| Дугаар | 103/ШШ2025/00700 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/00700
2025 09 03 103/ШШ2025/00700
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах Багануурын дулааны станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоотод оршин суух ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.083.084,6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Багануурын дулааны станц ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь иргэн *******ай дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Ч.Ууганбаатар нь дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн Ч.Ууганбаатараас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 786.631,35 төгрөг, алданги 296.453.25 төгрөг, нийт 1.083.084,6 төгрөгийн төлбөрийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Багануурын дулааны станц ТӨХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагад 1.083.084,6 төгрөгийн дулааны эрчим хүчний өр төлбөр бүхий Багануур дүүргийн 0 дүгээр хороо,0 дугаар байрны 0 тоотод оршин суух Ч.Ууганбаатар нь дээрх өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тодорхойлов гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Ууганбаатар Багануурын дулааны станц ТӨХК-иас нэхэмжилсэн 1.083.084,6 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Багануурын дулааны станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Ууганбаатарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.083.084,6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Ууганбаатар нь 1.083.084,6 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.544,01 төгрөгөөс 15.272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 15.272 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.Ууганбаатараас 15.272 төгрөгийг тус тус гаргуулж, Багануурын дулааны станц ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО