Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00702

 

 

 

2025 09 04 103/ШШ2025/00702

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Их гүний 0 тоотод оршин суух ******* холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 24.523.252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Б.Амарсанаа нь тус *******тай 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр MN660030003095025650 тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 23.348.000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авахаар тохиролцсон. Хариуцагчаас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн MN660030003095025650 тоот зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд 21.496.519 төгрөг, зээлийн хүүнд 2.955.937 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 70.796 төгрөг буюу нийт 24.523.252 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Амарсанаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Амарсанаа нь ******* *******наас зээлсэн 24.523.252 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ******* ХК нь зээлийн гэрээний үүрэгт 24.523.252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Амарсанаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 24.523.252 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24.523.252 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Амарсанаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.566 төгрөгөөс 140.283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 140.283 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 140.283 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО