| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 101/2024/06467/И |
| Дугаар | 191/ШШ2025/06969 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/06969
2025 08 22 191/ШШ2025/06969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр байр, ******* тоотод оршин суух ******* овогт **************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,, тоотод байрлах ХХК /РД: 8375593/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ХХК-ийн ТУЗ-ийн даргын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ2024/08 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сувд
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч нар оролцож,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-д холбогдуулан ХХК-ийн ТУЗ-ийн даргын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ2024/08 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* нь ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 2023 оны 10 сарын 01-ний өдөр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Тус компанийн ТУЗ-ийн дарга нь 2024 оны 05 сарын 27-ны өдөр тай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгааг мэдэгдэж, тухайн өдрөө ХХК-ийн гүйцэтгэх захирлын ГЗ2024/08 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үйлдэн, гомдол гаргагч г шууд үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Ийнхүү ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байхад г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй, 79.3-т Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно гэх ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан мэт бодит байдлыг гуйвуулан, ямар ч үндэслэлгүйгээр г үүрэгт ажлаас чөлөөлж, ажилтны эрхийг ноцтой зөрчсөн.
Мөн Хөдөлмөрийн тухай хууль болон талуудын хооронд байгуулагдсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 7.3-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.5-т Ажил олгогч онцгой нөхцөл бүхий Хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр цуцлахдаа энэ хуулийн 80.2, 80.4, 80.5-д заасныг баримтална, 80.4-т Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй, талуудын хооронд байгуулагдсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 7.4-т Энэхүү гэрээний 7.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тухай Гүйцэтгэх захиралд 30-с доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд Гүйцэтгэх захиралд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж тус тус заасан байдаг.
Гэвч ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь дээрх хөдөлмөрийн тухай хууль, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчиж, д огт мэдэгдэлгүй шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан, боломжит хугацаа олголгүйгээр нэхэмжлэгч г шууд орлогогүй болгож хохироосон.
Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан. Онцгой нөхцөл бүхий гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн хуулиар харилцаа нь зохицуулагдаж байгаа. Компанийн тухай хуулийн дагуу гэрээг цуцлах эрх бүхий этгээд нь гэрээг цуцлаагүй байна. Гүйцэтгэх захирлыг өөрчлөх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл хариуцна гэсэн байна.
Иймд дээрх үндэслэлгүй, ажилтан г илт хохироосон дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 06 сарын 25-ны өдөр гомдол гаргаж тус хорооны 2024 оны 07 сарын 17-ны өдрийн №29 дүгээр хуралдааны тэмдэглэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно, мөн зүйлийн 154.8-т Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасны дагуу Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч, ийнхүү шүүхэд хандаж байна.
Иймд ХХК-ийн ТУЗ-ийн даргын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ2024/08 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 69,030,423 төгрөг, борлуулалтын орлогод 4,354,768 төгрөг нийт 73,385,991 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар:
Тус иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Үүнд:
нь 2023 оны 8-р сараас эхлэн хариуцагчийн төлөөлөгч хүсэлтээр ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн.
Хариуцагч нь хариу тайлбартаа ...гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байх хугацаанд тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг гийн цахимаар гаргасан шаардлагын дагуу дуусгавар болгосон... гэсэн байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 5-р сарын 27-ны өдөр ажилдаа ирэхэд хариуцагчийн төлөөлөгч Отгондаваа нь хоёулаа ярилцъя гэсэн. Тэгээд уулзахад компанийн үйл ажиллагаа хэвийн, их дажгүй явахаар болчихлоо одоо би өөрөө удирдаад явмаар байна. Хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгоё, чи өнөөдөр одоо шууд явчих уу гэж хэлсэн. нь хариуцагчийн төлөөлөгчийн хэлсний дагуу тухайн өдрөө явсан бөгөөд тухайн өдрөө фэйсбүүк мессенжерээр Тушаал энэ тэрээ гаргаад бүх тооцоо юмаа бэлэн болгочихоод хэлээрэй тэгээд ирээд ажлаа хүлээлцье гэж бичсэн. Иймд ажлаас гарах хүсэлтээ өөрөө өгсөн гэдэг нь үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн төлөөлөгч Отгондаваа нь борлуулалтын орлого олж эхэлсэн үеэс ямар нэгэн шалтаг, шалтгаан гаргаж нэхэмжлэгчийг шахаж эхэлсэн. Тус компанийн үйл ажиллагааг сайжруулан, хамтран ажиллах байгууллагууд борлуулалтын гэрээнүүдийг байгуулж, орлого олж дөнгөж эхлэхэд би өөрөө компаниа удирдмаар байна гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийг шууд ажлаас гарах шаардлага тавьсан. Ажлаас гаргахдаа ямар нэгэн тайлбар хэлэх, асуулт асуух боломжоор хангаагүй буюу ажлаас халах болсон өдрөө шууд явахыг шаардсан.
Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргээ буюу үйлдвэрийн байранд долоо хоногт хоёроос доошгүй удаа очиж ажилладаггүй байсан гэсэн байна. г анх ажилд ороход ХХК нь өөрийн эзэмшлийн оффис болон өөр ажилтангүй түүнчлэн үйлдвэрийн барилгын ажил эхлээгүй байсан ба үйлдвэрийн барилгын ажилтай холбоотой үйлдвэрт тогтмол очиж ажилладаг байсан. Барилгын ажил дуусах дөхөж үйл ажиллгааг хэвийн явуулах боломжтой болох үеэс бүтээгдэхүүний борлуулалттай холбоотойгоор хамтран ажиллах байгууллага хайж олох, уулзалт зохион байгуулах, хамтран ажиллах гэрээ байгуулах, зар сурталчилгаа маркетинг зэрэг ажлуудаас шалтгаалан зарим өдөр очоогүй боловч энэ тухайгаа мэдэгдэж байсан.
Мөн нээлтийн эвентийг үр ашиггүй зохион байгуулсан гэсэн байна. 2024 оны 05 сарын 24-ний компани үйл ажиллагааг сурталчлах, таниулах зорилгоор эвент зохион байгуулсан. Нэхэмжлэгч нь тус эвентийн зочдоор ******* хүний нэрсийг гаргасан боловч Отгондаваа нь харилцагч нарын нэрсийг өөрөө хасаж, өөрийн найз нөхдийг урих зорилгоор өөрчилсөн.
Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд Билэгмаа нь АПУ хувьцаат компанийн бүтээгдэхүүнүүд болон ХХК-иас ус, ундаа, ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг спонсор хэлбэрээр үнэгүй өгөх зэрэг гэрээнүүдийг байгуулан нээлтийн арга хэмжээ хийх төсвийг 10,000,000 төгрөгөөр хэмнэсэн. Мөн шинээр харилцагч бий болгох үүднээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон нэр хүнд бүхий компаниудын төлөөлөгч, захирлуудыг урьж оролцуулсан.
Нэхэмжлэгч нь ХХК-д ажилд орохоос өмнө ХХК-д 5 жил ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа байгууллагын Шилдэг ажилтан болж байсан ба байгууллагаас тодорхойлсны үндсэн дээр Монгол улсын ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн хүндэт одон медалиар шагнуулж байсан.
Иймд хариуцагчаас гаргасан хариу тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын ГЗ/2024/08 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үйлдэн, гомдол гаргагч г шууд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, ...д огт мэдэгдэлгүй шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан, боломжит хугацаа олголгүйгээр нэхэмжлэгч г шууд орлогогүй болгож хохироосон гэх тайлбаруудыг гаргасан нь огт үндэслэлгүй байна.
Манай компани нь тай 20223 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2023/17 тоот онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байх хугацаанд тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг гийн цахимаар гаргасан шаардлагын дагуу дуусгавар болгосон.
Тодруулбал, ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөсний худалдаа, үйлдвэрлэл явуулахаар үүсгэн байгуулагдсан бөгөөд оффисын болон үйлдвэрийн гэсэн 2 байршилд компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг. Гэрээний 2.2 дугаар зүйлийн 2.2.1-т Гүйцэтгэх захирал нь ...компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ... удирдан зохион байгуулж, үр ашигтай ажиллах үүрэгтэй, 4 дүгээр зүйлийн 4.2-т 7 хоногт 2-оос доош удаа үйлдвэрийн байранд биечлэн очиж ажиллана хэмээн тус тус заасан. Гэтэл нь ажиллаж байх хугацаандаа үйлдвэрийн байранд долоо хоногт 2-оос доошгүй удаа очиж ажилладаггүй байсан бөгөөд ажлын цагийг цалгардуулж үр ашиггүй өнгөрөөсөн тохиолдлууд удаа дараа гарсан.
Ийнхүү явсаар 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өөрсдийн үйл ажиллагааг таниулах зорилгоор анхны эвент зохион байгуулсан бөгөөд тус эвентэд 300 хүн урихаар төлөвлөж ТУЗ-ийн дарга 100 хүн, Үйл ажиллагаа хариуцсан захирал 100 хүн, Гүйцэтгэх захирал 100 хүн тус тус урих чиглэл гаргаж ажилласан. Шинээр үүсгэн байгуулагдаад удаагүй компаний хувьд тус арга хэмжээ нь өндөр ач холбогдолтой ажил байсан боловч нь 100 хүн эвентдээ урьж оролцуулах битгий хэл урилгаа ч тараагаагүй байснаас үүдэн тус арга хэмжээ нь үр ашиггүй амжилтгүй зохион байгуулагдсан.
Ийнхүү гүйцэтгэх захирлын үүднээс өөрийн хийж гүйцэтгэх ажилдаа сэтгэл гаргадаггүй, ур чадварын хувьд хангалтгүй байдал нь компанийн үйл ажиллагаанд энэ мэт сөргөөр нөлөөлсөөр байсан учир ТУЗ-ийн дарга нь тай 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр уулзаж ажлын үр дүн, гүйцэтгэл хангалтгүй байгаа талаар хэлж энэ байдал нь засагдахгүй байгаад сэтгэл хангалуун бус байгаа тухай хэлж шаардлага тавьсан.
Гэтэл ийнхүү шаардлага тавьсан өдрөөс хойш 2 хоног ажилдаа ирээгүй бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр руу ...тушаал гаргаад, бүх тооцоо юмаа бэлэн болгочихоод хэлээрэй очоод ажлаа хүлээлцчихье, ... яаралтай шийдээд өгөөрэй гэх мессеж явуулсан учир бидний зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй, 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно хэмээн заасны дагуу ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалыг үйлдсэн.
Тэр ч бүү хэл бидний хувьд тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79.3-т заасны дагуу ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан хэдий ч амралтын мөнгө болон 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нэмэлтээр олгосон.
Хэдийгээр тухайн тушаалыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэж, гаргаагүй ч нь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч тул өөрөө тушаалыг гаргасан. Тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан.
Иймд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Тодруулсан хариу тайлбар
Тус шүүхэд гийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Бидний зүгээс өмнө гаргасан хариу тайлбараа дараах байдлаар тодруулан гаргаж байна.
д огт мэдэгдэлгүй шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан гэх тухайд
Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд ХХК-ийн гүйцэтгэх захирлын ГЗ/2024/08 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үйлдэн, гомдол гаргагч г шууд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, д огт мэдэгдэлгүй шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан, боломжит хугацаа олголгүйгээр нэхэмжлэгч г шууд орлогогүй болгож хохироосон гэх тайлбаруудыг гаргасан нь огт үндэслэлгүй байна.
Манай компани нь тай 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2023/17 тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байх хугацаанд тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг гийн цахимаар гаргасан шаардлагын дагуу дуусгавар болгосон.
Тодруулбал, ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөсний худалдаа, үйлдвэрлэл явуулахаар үүсгэн байгуулагдсан бөгөөд оффисын болон үйлдвэрийн гэсэн 2 байршилд компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг. Гэрээний 2.2 дугаар зүйлийн 2.2.1-т Гүйцэтгэх захирал нь ...компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ... удирдан зохион байгуулж, үр ашигтай ажиллах үүрэгтэй, 4 дүгээр зүйлийн 4.2-т 7 хоногт 2-оос доошгүй удаа үйлдвэрийн байранд биечлэн очиж ажиллана хэмээн тус тус заасан. Гэтэл нь ажиллаж байх хугацаандаа үйлдвэрийн байранд долоо хоногт 2-оос доошгүй удаа очиж ажилладаггүй байсан бөгөөд ажлын цагийг цалгардуулж, үр ашиггүй өнгөрөөсөн тохиолдлууд удаа дараа гарсан.
Ийнхүү явсаар 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өөрсдийн үйл ажиллагааг таниулах зорилгоор анхны эвент зохион байгуулсан бгөөөд тус эвентэд 300 хүн урихаар төлөвлөж ТУЗ-ийн дарга 100 хүн, Үйл ажиллагаа хариуцсан захирал 100 хүн, Гүйцэтгэх захирал 100 хүн тус тус урих чиглэл гаргаж ажилласан. Шинээр үүсгэн байгуулагдаад удаагүй компани хувьд тус арга хэмжээ нь өндөр ач холбогдолтой ажил байсан боловч нь 100 хүн эвентдээ урьж оролцуулах битгий хэл урилгаа ч тараагаагүй байснаас үүдэн тус арга хэмжээ нь үр ашиггүй амжилтгүй зохион байгуулагдсан.
Энэ мэт нь гүйцэтгэх захирлын үүднээс өөрийн хийж гүйцэтгэх ажилдаа сэтгэл гаргадаггүй, ур чадварын хувьд хангалтгүй байдал нь компанийн үйл ажиллагаанд энэ мэт сөргөөр нөлөөлсөөр байсан учир ТУЗ-ийн дарга нь тай 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр уулзаж ажлын үр дүн, гүйцэтгэл хангалтгүй байгаа талаар хэлж энэ байдал нь засагдахгүй байгаад сэтгэл хангалуун бус байгаа тухай хэлж шаардлага тавьсан. Гэсэн хэдий ч ажил олгогчийн зүгээс г гэнэт ажлаас нь халж хохироосон зүйл огт болоогүй.
Тодруулбал тус уулзалтаас 2 хоногийн дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны үүрээр компанийн ТУЗ-ийн дарга Т. төрсөн ах Т.Цэрэнлхагва хүнд өвчний улмаас нас барсан харамсалтай явдал тохиолдсон. Гэтэл эл өдөр фэйсбүүк мессенжэрээр руу тушаал гаргаад, бүх тооцоо юмаа бэлэн болгочихоод хэлээрэй очоод ажлаа хүлээлцчихье, ... яаралтай шийдээд өгөөрэй гэх ажлаас гарах хүсэл зоригоо илэрхийлсэн утга бүхий мессежийг явуулсан нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ2024/08 тоот тушаал гарах үндэслэл болсон.
Иймд бидний зүгээс дээрх явдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй, 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно хэмээн заасны дагуу ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэл зоригийн илэрхийллээ цахим хэлбэрээр мэдэгдсэн гэж үзэхээр байна.
Тэр ч бүү хэл бидний хувьд тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79.3-т заасны дагуу ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан хэдий ч амралтын мөнгө болон 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нэмэлтээр олгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, бүрэн нотлогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4х/, А. олгосон итгэмжлэл /хх-ийн 5х/, 2023.10.01-ний өдрийн 2023/17 дугаар бүхий Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 6-12х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 13х/, г ажлаас чөлөөлөх тухай ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /хх-ийн 14х/, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл №29 /хх-ийн 15-16х/, олгосон гийн итгэмжлэл /хх-ийн 46х/ гэх баримтууд,
Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 23х/, д олгосон итгэмжлэл /хх-ийн 24,25х/, г ажлаас чөлөөлөх тухай ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 44х/, ХХК-ийн орлогын дэлгэрэнгүй тайлан, түүнтэй холбогдох баримтууд /хх-ийн 94-115х/, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 81х/ гэх баримтууд,
Шүүхийн журмаар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/22088 дугаар захирамжид заасны дагуу хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 56-59х/, Хаан банк ХК-иас 29/4200 дугаартай албан бичиг /хх-ийн 75-80х/, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 127-129/, гэрч , нарын мэдүүлэг /хх-ийн 130-134х/, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 136-137х/ гэх баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ХХК нь ажил олгогчийн санаачилгаар г ажлаас чөлөөлсөн атлаа чөлөөлсөн тушаалдаа ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон мэтээр хуулийн заалтыг баримталснаас гадна компаний гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөхдөө төлөөлөн удирдах зөвлөлийг хуралдуулж, төлөөлөн удирдах зөвлөл эл асуудлыг шийдвэрлэх ёстой байтал Компанийн тухай хуулийг зөрчиж хууль бус үндэслэлгүй тушаал гаргаж, бодит байдалд нийцээгүй тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар гүйцэтгэх захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах бол энэ тухайгаа 30-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, мэдэгдсэн тэр өдрөө нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул ХХК-ийн ТУЗ-ийн даргын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ2024/08 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 69,030,423 төгрөг, 4-9 дүгээр сарын борлуулалтын орлогод 4,354,768 төгрөг нийт 73,385,991 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү. Хариуцагч компанийн захирал 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн өглөө ажил дээрээ очиж, нэхэмжлэгчтэй уулзсан бөгөөд очоогүй гэх гэрчийн мэдүүлгийг өгсөн этгээд нь хариуцагч компанийн захирал Т. төрсөн ах нь байгаа учир гэрчийн мэдүүлэг ашиг сонирхлын зөрчилтэй, үнэн эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа хангалтгүй ажиллаж байсан ба энэ талаар нь шаардлага тавьсанаас үүдэн ажлаас гарах шийдвэрийг өөрөө гаргаж, энэ талаар цахимаар хариуцагч талд мэдэгдэж, хариуцагч байгууллагыг богино хугацаанд тооцоо нийлж дуусахыг хүссэн. Үүний үндсэн дээр компаниас хүссэн хугацаанд нь тушаалыг гаргаж, хуульд заасан 30 хоног ажиллуулах шаардлагыг хангуулаагүйн дээр цалин, урамшууллыг нь бүрэн өгсөн буюу ажиллах хугацааны бүх борлуулалтын орлогыг цалин дээрээ нэмээд авчихсан. Мөн хариуцагч ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь бөгөөд өөрөө г ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан тул тушаал хууль зүйн үндэслэлтэй. Мөн түүнчлэн, гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлгийг авсан тул нэхэмжлэгчийн гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй, үнэлэх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Талууд тэдгээрийн хөдөлмөрийн харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан эсэх, эсвэл ажилтны санаачилгаар цуцлагдсан эсэх, гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй эсэхэд болон ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцэж буй эсэхэд маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
5.1 Талууд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2023/17 дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулж, нэхэмжлэгч г ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилж, тэдгээрийн эрх, үүрэг, ажлын үр дүн, тайлан үнэлгээ, ажил амралтын цаг, шагнал урамшуулал зэрэг гэрээний гол нөхцөлүүдийг тохирчээ. Ингэснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
5.2 Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сард 7,086,121 төгрөгийн, 4 дүгээр сард 4,000,000 төгрөгийн, 3 дугаар сард 4,000,000 төгрөгийг цалинтай ХХК-д ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
5.3 ХХК-ний гүйцэтгэх захирлаар 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр г бүртгэсэн, хүнсний бөөний худалдаа, сав баглаа боодлын үйлдвэрлэл, сав баглаа боодлын худалдаа, мөсний үйлдвэрлэл, мөсний худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэл бүхий хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
5.4 ХХК-ний гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ2024/08-А дугаартай тушаалаар г гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
5.5 Нэхэмжлэгч гаас хариуцагч компани руу хандаж бичсэн 2 нүүр фэйсбүүк чат хэрэгт авагдсан бөгөөд эхний нүүрэнд шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, дараагийн хуудас чатанд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр үзлэгүүдийг тус тус хийж, тэмдэглэл хөтөлсөн.
5.6 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч компанийн захирал Т. төрсөн ах нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04 цагт нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд гэрч гийн мэдүүлгээр болон түүний төрсөн ах нас барж, өглөө оффис дээрээ очоогүй, нэхэмжлэгч тай уулзаагүй гэж мэдүүлэг өгсөн байна.
5.7 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:
154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гарсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан нь дээрх хуулийн хугацаандаа гомдлыг гаргасан гэж дүгнэхээр байна. Мөн хуулийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хорооны тэмдэглэлийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлээ шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой хуулийн хугацааг хэтрүүлээгүй гэж шүүхээс дүгнэв.
6. Хэрэгт авагдсан баримтууд болох гэрч гийн мэдүүлэг, талуудын арга хэмжээ зохион байгуулсантай холбоотой гарсан үл ойлголцол, д тавигдсан ажлын шаардлагын талаарх тайлбарууд болон нэхэмжлэгчийн өөрийн бичсэн фэйсбүүк чатны бичвэрээс харахад нэхэмжлэгч нь талуудын хооронд үүссэн үл ойлголцол, өөрт нь тавигдсан ажлын шаардлагаас үүдэлтэйгээр ажлаас гарах шийдвэрийг өөрөө гаргаж, энэ талаар хариуцагч байгууллагад мэдэгдэн, ажил хүлээлцэхтэй холбоотой ажиллалааг хийж гүйцэтгэхийг хүссэн байх боломжтой буюу нэхэмжлэгч г өөрийн санаачилгаар ажлаас гарах хүсэл зоригоо хариуцагч байгууллагад цахимаар мэдэгджээ гэж шүүхээс дүгнэв.
7. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан бөгөөд гэрч нь тухайн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий хэргийн талаарх үйл баримтыг мэдэх этгээдийг хэлэх буюу хэн ч байж болдог. Гагцхүү худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхээр зохицуулж, эдгээр хуулийг сануулж мэдүүлэг авдаг этгээд учир хариуцагч компанийн захирлын төрсөн ах гэх үндэслэлээр гэрч гийн мэдүүлгийг ашиг сонирхлын зөрчилтэй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
8. Эдгээр баримтаас дүгнэвэл, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн өглөө талууд уулзаагүй бөгөөд нэхэмжлэгч нь талуудын тайлбарласнаар өмнөх долоо хоногийн Баасан гарагт зохион байгуулсан арга хэмжээ, ажлын шаардлага тавихад хүрсэн шалтгаанаар цаашид тус компанид ажиллахгүйгээр шийдэж, дараа долоо хоногийн нэгдэх өдрийн өглөө ажиллахгүй талаараа хариуцагчид цахимаар мэдэгдэж, хөдөлмөрийн харилцааг цуцалсантай холбоотой баримтуудаа шаардаж байгаа байдал тогтоогдож байна.
9. Тиймээс хариуцагч компани нь г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж, 79.3-т Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно гэж тус тус заасныг үндэслэж цуцалсан нь хэргийн үйл баримтад нийцсэн байна.
10. Харин хариуцагч ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэгч г 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
11. Талуудын хооронд байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-нд Хөдөлмөрийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Компанийн тухай хууль болон хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бусад холбогдох хууль, дүрэм, эрх зүйн актуудыг үндэслэн түүнд нийцүүлэн дор дурдсан нөхцөлүүдийг харилцан тохиролцож энэхүү онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулав гэсэн байх бөгөөд талуудын харилцаа нь Компанийн тухай хуулиар мөн зохицуулагдахаар байна.
12. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг зохицуулж, хуулийн 76.1.8-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэж заасан бөгөөд компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, бүрэн эрхийг нь тогтоохдоо компанийн төлөөлөн удирдах зөвлөл тогтоол гаргах замаар гүйцэтгэх удирдлагатай холбоотой шийдвэр гаргахаар хуульд заасан байна. Гэтэл нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр огноотой тушаал гаргаж, гүйцэтгэх захирлын гарын үсэг зурж тамгалан гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь тушаалыг процессын алдаатай, холбогдох хуулийн заалтыг зөрчиж гаргасан, хэлбэрийн шаардлага хангаагүй тушаал болгожээ.
13. Иймээс нэхэмжлэгч тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа процессын болон хэлбэрийн шаардлага хангаагүй тушаалаар цуцалсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
14. Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сараас 9 дүгээр сарыг хүртэлх борлуулалтын орлогод 4,354,768 төгрөг шаардсан. Гэвч нэхэмжлэгчийн тус шаардлага нь тодорхойгүй буюу нийт хэдэн төгрөгийн орлогоос хэрхэн тооцож гаргасан дүн болох нь тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэгчийн тодорхойлсон нийт орлого гэх дүн нь хариуцагч компанийн тус хугацаанд байгууллагад орж ирсэн, мөс худалдан борлуулснаас олсон орлого мөн эсэх нь тодорхойгүй байх тул 4,354,768 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
15. Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1-т зааснаар нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэсний дагуу 2024 оны 05 дугаар сарын цалин 7,086,121 төгрөгийн, 4 дүгээр сарын цалин 4,000,000 төгрөгийн, 3 дугаар сарын цалин 4,000,000 төгрөгийгийн нийлбэр нийт 15,086,121 төгрөг. 15,086,121/3 сард хувааж, нэг сарын цалингийн дундаж гаргахад 5,028,707 төгрөг гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ажилгүй байсан хугацааны олговор нийт 69,030,423 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
16. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон тогтоох нь
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч г урьд эрхэлж байсан ХХК-ний Гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 69,030,423 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,354,768 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч гийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ХХК-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 503,102 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ