Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00703

 

 

 

 

 

 

2025 09 04 103/ШШ2025/00703

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0  дугаар хороо, Твин тауэрын  давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Рашаантын 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12.421.483,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Г.Тэмүүжин нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авахтай холбогдуулан 13.000.000 төгрөгийг жилийн 42 хувь, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Г.Тэмүүжин нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд зээлдэгч Г.Тэмүүжингээс 12.421.483,49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Тэмүүжин нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ганболд овогтой Тэмүүжин нь ******* ******* ******* ББСБ-д 12.421.483,49 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Тэмүүжин нь нэхэмжлэлийн шаардлага болох 12.421.483,49 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Тэмүүжинд холбогдох 12.421.483,49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Тэмүүжин нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213.694 төгрөгөөс 106.847 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 106.847 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.Тэмүүжингээс 106.847 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО