Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00705

 

 

 

2025 09 04 103/ШШ2025/00705

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Хужиртын 0 тоотод оршин суух ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух ******* холбогдох, эмчилгээний зардалд 3.927.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ариунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогтой Ариунчимэг миний бие Ариунчимэгийн ******* хүүгээ 2020 оноос хойш эмнэлгээр дагуулан явж эмчлүүлж байгаа. Хүү маань тохойны үений мултрал, хугаралтай байнгын хараа хяналтад байдаг. Одоогийн байдлаар 5 дахь удаагийн хагалгаанд орсон. Хүүгийн эцэг Баасанжавын Азбаатар нь намайг жирэмсэн байх үед орхиж явсан. Түүнээс хойш хүү маань миний асрамжинд өсөн торниж байна. Сүүлийн 9 жилийн хугацаанд хүүгийн эцэг ямар нэгэн санхүүгийн, сэтгэл санааны, эд хөрөнгийн тусламж огт үзүүлж байгаагүй. Хүү Ариунчимэгийн ******* нь 2024 оны 12-р сарын 03-ны өдөр Гэмтэл согог үндэсний төвд 4 дахь удаагийн хагалгаанд орсон боловч мултарлыг оруулахын тулд богтос ясыг нь цуулж мултарлаа оруулсан боловч эргэн мултарч цуулсан богтос яс бороолохгүй байсан учир хувийн солонгос эмнэлэг болох Монгол хюндэй эмнэлэгт цаг аван үзүүлэхэд хүүхэд гаргүй болох эрсдэлтэй тул яаралтай хагалгаанд орохоор болсон. Энэ тухайгаа *******ай ярьж хоёр талаасаа хагалгааных нь зардлыг 4.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг гаргаад хүүгээ хагалгаанд оруулахаар болсон. Хагалгааны тов гарч 2025 оны 05 сарын 09-ний өдөр Монгол хюндэй эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд хагалгааны зардал нь 7.670.000 төгрөг болсон. Хагалгааны явцад гарсан бүх зардлыг миний бие өөрийн болон бусдын тусламж зээлээр төлсөн. Эцэг *******ай холбоотой байсан ч нэг ч төгрөгөөр туслаагүй. Хагалгааны тал зардал болох 4.000.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөг шилжүүлээд үлдсэн 2.000.000 төгрөгийг өгөхөөс татгалзсан. Хагалгаанд орсны дараа авсан эм тариа, боолт, зурагны нийт залдал 627.580 төгрөг болсон. Тухай бүрт миний бие гаргаж төлбөр тооцоог хийсэн. Мөн тус эмнэлгийн дотоод журамд хагалгаанд орсон эмнэлэгтээ эмчилгээ болон боолтондоо явж эмчийнхээ хяналтад байх ёстой, машин тэргэнд сууж хөндөж болохгүй гэсэн учраас эмнэлгийн ойр 1 өрөө байр 2 сарын хугацаагаар түрээслэхээр болсон. Учир нь бид хоёрт Улаанбаатарт байх айл байхгүй. Энэ тухайгаа эцэг ******* эмнэлэгт байхдаа хэлж байсан тул холбоо барьж учир байдлаа хэлэн нэг нэг сараар нь байрны түрээсийн төлбөрөө төлхөөр ярьсан боловч нэг сарын түрээсийн мөнгө болох 1.300.000 төгрөгийг мөн л хийгээгүй. Шүүхдээд ав гэх мэтээр хэлж өнөөг хүртэл худал хэлж, хэлсэн ярьснаа огт биелүүлээгүй. Иймд ******* хагалгааны залдал 2.000.000 төгрөг, эм тариа зурагны 627.580 төгрөг, байрны төлбөр 1.300.000 төгрөг, нийт 3.927.580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Азбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Ариунчимэг нь хүү А.Ариун-Эрдэнийн хагалгааны зардал 7.670.000 төгрөгний тал мөнгөнөөс өмнө нь 2.000.000 төгрөг авсан учир үлдсэн 2.000.000 төгрөгийг, эм тариа боолт, зурагны мөнгө 627.580 төгрөгийг, эмнэлэгт эмчлүүлж байх хугацааны байрны түрээсний тал мөнгө болох 1.300.000 төгрөг, нийт 3.927.580 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хуулийн дагуу миний бие хүү А.Ариун-Эрдэнийн эмчилгээний мөнгийг төлөх ёстой гэдгээ ойлгож байгаа учраас эмчилгээ үйлчилгээний мөнгийг төлнө. Гэхдээ Г.Ариунчимэг нь хагалгааны мөнгөний 50 хувь, байрны түрээсийн 50 хувийг тооцож нэхэмжилсэн гэх атлаа эм тариа боолт зурагний мөнгийг бүтнээр нь нэхэмжилсэн байна. Иймд энэхүү эм тариа боолтны мөнгөний 50 хувийг тооцвол 313.790 болох бөгөөд хагалгааны мөнгөний 50 хувийг тооцоод өмнө өгсөн 2.000.000 төгрөгийг хасвал 1.835.000 төгрөг болж байна. Ингээд нийт гарсан зардлын 50 хувь буюу миний хариуцах ёстой төлбөр нь 3.448.790 төгрөг байна. Миний бие энэхүү мөнгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. Эмчилгээнд яваад зардал мөнгө их гарсныг ойлгож байгаа гэхдээ А.Ариун-Эрдэнийн сургуулийн зүгээс хандивийн аян зохиож нилээд их хэмжээний мөнгө цугларч тусламжаар өгсөн, энэ мөнгөөр хагалгаанд орсон гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Миний бие хүнд өвчний улмаас ажлаа хийж чадахгүй нөхцөлд ороод ажлаасаа гарчихсан байгаа. Удахгүй Нийгмийн халамжийн байгууллагаас ажилгүйдлын тэтгэмжид хамрагдана. Энэ мөнгөө орж ирэхээр дээрхи мөнгийг төлж эхлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ариунчимэгээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Г.Ариунчимэг нь Азбаатараас 3.927.580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие нэхэмжлэлийн шаардлагын 478.790 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Ариунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын 478.790 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Азбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 3.448.790 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох эмчилгээний зардалд 3.927.580 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 478.790 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3.448.790 төгрөгийг хариуцагч Б.Азбаатар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.227 төгрөгөөс 43.613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 43.613 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 43.613 төгрөгийг тус тус гаргуулж, Г.Ариунчимэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО