Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Б.Батболор, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Х.Бямба-Осор,

шинжээч Ц.Ганболд, Ц.Нандинцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-,

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт М-ийн Э-ад холбогдох эрүүгийн 1710006400146 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн 1973 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, 4 настай хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын ...... тоотод бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ...... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т- овогт М-ийн Э- /РД: ............./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Э- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын задгай тоотод согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим хэвтэрт өөрийнх нь асрамжинд, хамт амьдарч байсан, төрсөн ах Т.Э-ыг удаа дараа орондоо бие заслаа гэж уурлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, толгойн хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шинжээчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач манай хамгийн том ах юм. Эхнэр, хүүхдээсээ салаад олон жил гудамжаар явсан. Хааяа эцэг, эхийнд ирдэг байсан. Манай эгч өндөр настай аав, ээжийг маань асардаг байхад талийгаач ах маань 2017 онд ирсэн. Тэр жилдээ зам тээврийн осолд орж, эмнэлгээс гараад манай эгч М.Э-ын асрамжинд байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шинжээч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаачийн биед учирсан гэмтлүүд шинэ гэмтэл юм. Талийгаач 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зам тээврийн осолд орсон гэдэг ба задлан шинжилгээнд оруулахад илэрснээс өөр гэмтлүүд зам тээврийн ослын улмаас үүссэн гэж үзсэн гэв.

Шинжээч Ц.Нандинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд шинэ гэмтэл юм. Урьд нь уг гэмтлийг авсан бол талийгаачийн амь нас гэмтэл авсан үед эрсдэх байсан. Тухайн гэмтлийг авсан хүний бие махбодийн онцлог, нас зэргээс хамаараад 7-14 хоног амьд байх боломжтой гэв.

 

Д         Мөн эрүүгийн 1710006400146 дугаартай хавтаст хэргээс

1. Шүүгдэгч М.Э- 2018.03.23-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Талийгаач Т.Э- нь миний төрсөн ах юм. Т.Э- ах 10 гаран жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа ба сүүлийн хэдэн жил гэр орондоо ирэхгүй гадуур тэнэж архи уудаг болсон. Хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сард гарч яваад 1 сар гаран гэртээ ирээгүй. Гэтэл 2017 оны 09 дүгээр сард “Энэрэл” эмнэлгээс над руу залгаад талийгаачийг гудамжнаас олж хэвтүүлсэн гэж хэлээд манай гэрт авчирч надад хүлээлгэж өгсөн. 2017 оны 09 дүгээр сараас хойш би талийгаач ахыгаа гэртээ асарч байсан. Энэ хугацаанд талийгаач байнга хэвтрийн байдалтай, хоолондоо муу, тураалд орсон, орондоо шээж баадаг байсан. Хааяа надаар түшүүлж босоод гадаа бие засдаг байсан. Тэр үед 2, 3 алхаад л унадаг байсан. Унаснаасаа болоод хөлний шилбэ хэсэг нь олон тооны шарх сорвитой байдаг ба нэг шалбарчихаараа эдгэж өгдөггүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би ганцаараа гэртээ 0,5 л савлагаатай “Хараа” архи уугаад нилээн согтсон байсан. Тухайн өдрийн 15 цагийн орчим талийгаач Эрдэнэбат орондоо бие засчихаар нь орны даавуу, дотуур хувцас зэргийг нь угааж цэвэрлэсэн. Удалгүй дахин шээчихээр нь миний уур хүрээд талийгаач Эрдэнэбатын гарнаас нь татаж орноос унагаагаад толгойн ар дагз хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед ах хөдөлгөөнгүй хэвтэж байсан ба би түүнийг дээш нь харуулж хэвтүүлээд цээжин тус газар нь нэг удаа өшиглөсөн. Орны дэвсгэр даавууг сольж цэвэрлээд талийгаачийг буцаж өргөөд орон дээр нь хэвтүүлсэн. Тэр үед миний сэтгэл санаа хүнд, тогтворгүй хэцүү байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

2018.04.18-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би талийгаачийг удаа дараа цохиж зодож байгаагүй. Түүний хөл шилбэний гэмтлүүд өөрөө алхах гэж байгаад унасан гэмтлүүд юм. Зарим нь “Энэрэл” эмнэлгээс ирэхдээ тав тогтож эдгээгүй байсан гэмтлүүд. Харин түүнийг нас барахаас 10-аад хоногийн өмнө би хамар орчмоос нь нэг удаа хүчтэй базсан. Мөн чихнээс нь чимхэж байсан. Өөрөөр цохиж зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- 2017.11.14-ний өдөр мэдүүлэхдээ: ... Э- надад “талийгаачийг орондоо удаа дараа бааж шээгээд байхаар нь бухимдаад өшиглөсөн” гэж хэлсэн. Хэрэг гардаг өдөр би гэртээ байсан учраас яг юу болсон талаар мэдэхгүй байна. Э- талийгаач ахыг сайн асарч халамжилдаг байсан. Талийгаач гадуур тэнэж яваад бие нь муудахаараа ирж Э- эгчээр асруулж байгаад бие нь тэнхэрхээр буцаад гараад явчихдаг байсан. Талийгаач авто осолд ороод удаан хугацаанд хэвтэрт байсан болохоор нуруу нь цоорох зэрэг асуудал гарч байсан. Тэр болгонд Э- талийгаачийг гэрээр эмчилж асардаг байсан. Асарч байх хугацаандаа зодож цохиж байсныг нь би харж байгаагүй.  М.Э- эгчид гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

 

3. Гэрч Д.Г- 2017.10.03-ны өдөр мэдүүлэхдээ: ... Т.Э- нь манай тасагт ирэхдээ тархины баруун талд бөмбөлгийн хатуу хальсны доор цусан хураатай, гавал ясны хугаралттай гэсэн оноштой, бүх эрхтэн системын дутагдал, тураалтай, ухаан бүдэг байдалтай ирсэн. Т.Э- нь хамар, баруун шанааны доод хэсэгт няцарсан шинээр үүссэн шархтай байсан. Биед нь хуучин няцарч хөхөрсөн олон тооны шарх байсан. Тархинд авсан гэмтлийг хэзээ авсныг нь тогтоох боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

 

4. Гэрч Б.Э- 2017.10.03-ны өдөр мэдүүлэхдээ: ... Т.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цаг 20 минутанд 103-р хүргэгдэж манай тасагт осголт гэсэн оноштой ирсэн. Үзлэгийн явцад Т.Э-ын биед хамар, баруун талын эрүүний доод хэсэгт зулгарсан шархтай байсан. Зүүн чихний хэсэгт хуучин хөхөрсөн шархтай. Зүүн нүдний хүүхэн хараа нарийссан, тураалтай, биеийн ерөнхий байдал хүнд, ухаангүй байдалтай ирсэн. Томографийн шинжилгээгээр Т.Э-ын толгойн баруун талын тархины тал бөмбөлөгт хатуу хальсан доор цусан хураа үүссэн байсан учраас гавал тархины тасаг руу шилжүүлсэн. Тархинд авсан гэмтэл нь шинэ гэмтэл байх магадлалтай бөгөөд хэзээ авсан хугацааг тодорхойлох боломжгүй. Т.Э-ын биеийн нилэнхүйд хуучин хөхөрсөн, хавдсан, зулгарч тав тогтож арилсан шархуудтай байсан. Уг гэмтлийг Т.Э- газарт толгойгоороо унах болон толгойгоороо хатуу мохоо зүйл рүү цохиход авах боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

5. Гэрч М.М- 2017.11.11-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би Энэрэл эмнэлэгт хүлээн авах яаралтай тусламжийн тасагт их эмчээр ажилладаг. Манай эмнэлэгт Тогтох овогтой Эрдэнэбат гэж хүн 2017 оны 08 дугаар сарын эхээр ГССҮТ-ийн гаднаас олдож яаралтай түргэн тусламжийн машинаар хүргэгдэн ирж байсан. Манайд ирэх үедээ биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа бүдэг, асуултанд гүйцэт хариулахгүй, байрлал алдагдмал, баруун гарын шуу хэсэгт гибстэй байсан. Манай эмнэлэгт ойролцоогоор нэг сар орчим хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгийн зүгээс түүнд цус, биохими, шээс, зүрхний цахилгаан бичлэг, эхо, цээжний зураг авалт шинжилгээнүүдийг хийсэн. Шинжилгээний хариуг дүгнэхэд элэгний үрэвсэлтэй, хоёр өвдөгний бугалаатай, тархины судасны нарийсал, тэнэгэрэл гэсэн онош тавигдсан. Бид нар түүний ар гэрийхэнтэй холбогдож ХУД-ийн 4 дүгээр хороонд байх дүү Э-ад 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч байсан. Манай эмнэлгээс гарах үедээ Т.Э-ын шинжилгээний үзүүлэлтүүд засарч амин үзүүлэлтүүд тогтвортой болоод гарч байсан. Гэхдээ Т.Э- өөрөө явж чадахгүй, давсгандаа гуурстай түүгээрээ шээдэг, мөн үргэлж памперс зүүдэг байсан. Өөрөө бие засаж чаддаггүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

 

6. Шинжээч эмч Ц.Ганболд 2018.03.19-ний өдөр мэдүүлэхдээ: ... Цогцост задлан шинжилгээ хийх үед талийгаачийн зүүн 2, 3, 4, 5-р хавирга, баруун 3-р хавирга хэмийн шугамаар тус тус хугарсан байсан. Эдгээр гэмтлүүд Т.Э-ыг амьд байх үед үүссэн байсан бол Ц.Нандинцэцэг эмчийн дүгнэлтэнд тусгагдах ёстой. Талийгаач Т.Э- нь тэжээлийн дутагдалд орсон, яс нь кальцийн дутагдалд гүн орсон байх боломжтой. Түүнийг нас барах үед цээжинд массаж хийснээс болж учирсан байх боломжтой. Хэрвээ эдгээр гэмтлүүд амьд үед учирсан бол Ц.Нандинцэцэг эмчийн дүгнэлтэнд оношлогдох байсан. Мөн талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж байх үед яс хэврэг, хүчтэй дарах, татах үед амархан хугарч байсан. ... Гавлын баруун дунд хонхорын шугаман хугарал, баруун зулайн хатуу хальс доорхи цусан хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүзүүний баруун талын цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гавал тархины баруун хонхорын хугарал гэмтэл үхэлд хүргээгүй. Талийгаач баруун уушигны доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа өвчтэй байсан ба энэ өвчин нь үхэлд хүргэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12576 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Э-ын биед тархины баруун зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархай яс, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, хамар, цох, чихний омог, шилбэ, өвдөг зулгаралт, чамархайн, цээж цус хуралт бүхий гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 42-р хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1999 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Талийгаачид гавлын баруун дунд хонхорын шугаман хугарал, баруун зулайн хатуу хальс доорхи цусан хураа, хүзүүний баруун талын цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт тогтоогдлоо. Гавлын баруун дунд хонхорын хугарал, баруун зулайн хатуу хальс доорхи цус хуралт, хүзүүний баруун талын цус хуралт нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, нүүр мөчдийн зулгаралт нь унах ойчих үед үүснэ.

2. Толгойн гэмтлийн босоо, суугаа, хэвтээ байрлалд үүсэх боломжтой, үхэлд хүргээгүй.

3. Эмнэлэгт 5 хоног эмчлэгдсэн тул согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоосонгүй.

4. Талийгаач нь баруун уушгины доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа өвчтэй байсан ба энэ өвчин нь үхэлд хүргэжээ.

5. Цус нь 4-р бүлэг байна.

6. Талийгаач нь уушигны хатгаа өвчнөөр нас баржээ. /хх-ийн 44-47-р хуудас/,

 

9. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10-р хуудас/,

10. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13-р хуудас/,

11. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16-р хуудас/,

12. М.Э-ын бага насны хүүхэд Энх-Эрдэний нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/,

13. Амь хохирогч Т.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- “Энэрэл” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 80-138-р хуудас/,

- ГССҮТ-нд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 139-184-р хуудас/,

14. Шүүгдэгч М.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч Б.Жаргалсайханы мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

- гэрч Н.Тогтохын мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73-р хуудас/,

- Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77-р хуудас/,

 -хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 78-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхээс шүүгдэгч М.Э-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.Э- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо .......... 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчимд хамт амьдарч   байсан төрсөн ах амь хохирогч Т.Э-ыг “орондоо бие заслаа” гэх шалтгаанаар толгой руу нь өшиглөж “тархины баруун зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархай яс, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал” бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ын ... Э- надад “талийгаачийг орондоо удаа дараа бааж шээгээд байхаар нь бухимдаад өшиглөсөн” гэж хэлсэн. ...Талийгаач гадуур тэнэж яваад бие нь муудахаараа ирж Э- эгчээр асруулж байгаад бие нь тэнхэрхээр буцаад гараад явчихдаг байсан. Талийгаач авто осолд ороод удаан хугацаанд хэвтэрт байсан болохоор нуруу нь цоорох зэрэг асуудал гарч байсан. Тэр болгонд Э- талийгаачийг гэрээр эмчилж асардаг байсан. Асарч байх хугацаандаа зодож цохиж байсныг нь би харж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач манай хамгийн том ах юм. Эхнэр, хүүхдээсээ салаад олон жил гудамжаар явсан. Хааяа эцэг, эхийнд ирдэг байсан. Манай эгч өндөр настай аав, ээжийг маань асардаг байхад талийгаач ах маань 2017 онд ирсэн. Тэр жилдээ зам тээврийн осолд орж, эмнэлгээс гараад манай эгч М.Э-ын асрамжинд байсан гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Г-ий ... Т.Э- нь манай тасагт ирэхдээ тархины баруун талд бөмбөлгийн хатуу хальсны доор цусан хураатай, гавал ясны хугаралттай гэсэн оноштой, бүх эрхтэн системын дутагдал, тураалтай, ухаан бүдэг байдалтай ирсэн. Т.Э- нь хамар, баруун шанааны доод хэсэгт няцарсан шинээр үүссэн шархтай байсан. Биед нь хуучин няцарч хөхөрсөн олон тооны шарх байсан. Тархинд авсан гэмтлийг хэзээ авсныг нь тогтоох боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

 

Гэрч Б.Э-ын ... Т.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 20 минутанд 103-р хүргэгдэж манай тасагт осголт гэсэн оноштой ирсэн. Үзлэгийн явцад Т.Э-ын биед хамар, баруун талын эрүүний доод хэсэгт зулгарсан шархтай байсан. Зүүн чихний хэсэгт хуучин хөхөрсөн шархтай. Зүүн нүдний хүүхэн хараа нарийссан, тураалтай, биеийн ерөнхий байдал хүнд, ухаангүй байдалтай ирсэн. Томографийн шинжилгээгээр Т.Э-ын толгойн баруун талын тархины тал бөмбөлөгт хатуу хальсан доор цусан хураа үүссэн байсан учраас гавал тархины тасаг руу шилжүүлсэн. Тархинд авсан гэмтэл нь шинэ гэмтэл байх магадлалтай бөгөөд хэзээ авсан хугацааг тодорхойлох боломжгүй. Т.Э-ын биеийн нилэнхүйд хуучин хөхөрсөн, хавдсан, зулгарч тав тогтож арилсан шархуудтай байсан. Уг гэмтлийг Т.Э- газарт толгойгоороо унах болон толгойгоороо хатуу мохоо зүйл рүү цохиход авах боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч М.М-ын ... Манай эмнэлэгт Тогтох овогтой Эрдэнэбат гэж хүн 2017 оны 08 дугаар сарын эхээр ГССҮТ-ийн гаднаас олдож яаралтай түргэн тусламжийн машинаар хүргэгдэн ирж байсан. Манайд ирэх үедээ биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа бүдэг, асуултанд гүйцэт хариулахгүй, байрлал алдагдмал, баруун гарын шуу хэсэгт гибстэй байсан. Манай эмнэлэгт ойролцоогоор нэг сар орчим хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгийн зүгээс түүнд цус, биохими, шээс, зүрхний цахилгаан бичлэг, эхо, цээжний зураг авалт шинжилгээнүүдийг хийсэн. Шинжилгээний хариуг дүгнэхэд элэгний үрэвсэлтэй, хоёр өвдөгний бугалаатай, тархины судасны нарийсал, тэнэгэрэл гэсэн онош тавигдсан. Бид нар түүний ар гэрийхэнтэй холбогдож ХУД-ийн 4 дүгээр хороонд байх дүү Э-ад 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч байсан. Манай эмнэлгээс гарах үедээ Т.Э-ын шинжилгээний үзүүлэлтүүд засарч амин үзүүлэлтүүд тогтвортой болоод гарч байсан. Гэхдээ Т.Э- өөрөө явж чадахгүй, давсгандаа гуурстай түүгээрээ шээдэг, мөн үргэлж памперс зүүдэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн №12576 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Э-ын биед тархины баруун зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархай яс, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, хамар, цох, чихний омог, шилбэ, өвдөг зулгаралт, чамархайн, цээж цус хуралт бүхий гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 42-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №1999 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Талийгаачид гавлын баруун дунд хонхорын шугаман хугарал, баруун зулайн хатуу хальс доорхи цусан хураа, хүзүүний баруун талын цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт тогтоогдлоо. Гавлын баруун дунд хонхорын хугарал, баруун зулайн хатуу хальс доорхи цус хуралт, хүзүүний баруун талын цус хуралт нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, нүүр мөчдийн зулгаралт нь унах ойчих үед үүснэ.

2. Толгойн гэмтлийн босоо, суугаа, хэвтээ байрлалд үүсэх боломжтой, үхэлд хүргээгүй.

3. Эмнэлэгт 5 хоног эмчлэгдсэн тул согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоосонгүй.

4. Талийгаач нь баруун уушгины доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа өвчтэй байсан ба энэ өвчин нь үхэлд хүргэжээ.

5. Цус нь 4-р бүлэг байна.

6. Талийгаач нь уушигны хатгаа өвчнөөр нас баржээ. /хх-ийн 44-47-р хуудас/,

Шинжээч эмч Ц.Ганболдын ... Цогцост задлан шинжилгээ хийх үед талийгаачийн зүүн 2, 3, 4, 5-р хавирга, баруун 3-р хавирга хэмийн шугамаар тус тус хугарсан байсан. Эдгээр гэмтлүүд Т.Э-ыг амьд байх үед үүссэн байсан бол Ц.Нандинцэцэг эмчийн дүгнэлтэнд тусгагдах ёстой. Талийгаач Т.Э- нь тэжээлийн дутагдалд орсон, яс нь кальцийн дутагдалд гүн орсон байх боломжтой. Түүнийг нас барах үед цээжинд массаж хийснээс болж учирсан байх боломжтой. Хэрвээ эдгээр гэмтлүүд амьд үед учирсан бол Ц.Нандинцэцэг эмчийн дүгнэлтэнд оношлогдох байсан. Мөн талийгаачийн цогцост зандлан шинжилгээ хийж байх үед яс хэврэг, хүчтэй дарах, татах үед амархан хугарч байсан. ... Гавлын баруун дунд хонхорын шугаман хугарал, баруун зулайн хатуу хальс доорхи цусан хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүзүүний баруун талын цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гавал тархины баруун хонхорын хугарал гэмтэл үхэлд хүргээгүй. Талийгаач баруун уушигны доод, зүүн дээд дэлбэнгийн хатгаа өвчтэй байсан ба энэ өвчин нь үхэлд хүргэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлсон ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

            Шүүгдэгч М.Э- нь төрсөн ах Т.Э-ыг өвчний улмаас хэвтэрт орж түүний асрамжинд хамт амьдарч байхад нь хохирогчийг “орондоо бие заслаа” гэх шалтгаанаар толгой руу нь өшиглөж зодсоны улмаас “тархины баруун зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархай яс, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал” бүхий хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Иймд шүүгдэгч М.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Амь хохирогч Т.Э-ын үхлийн шалтгаан “уушигны хатгаа”-гаар нас барсан талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул прокуророос М.Э-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “гэм буруугийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч М.Э-ыг гэм буруутай” гэсэн хэргийн байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч М.Э-ад ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

         Шүүгдэгч М.Э-ын бага насны буюу 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Т- овогт Э-ын Энх-Эрдэний /РД:УЧ14221153/ асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах зүйтэй байна.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- нь “....Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч М.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Шүүгдэгч М.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.