Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 301/ШШ2025/00381

 

 

 

 

 

 

 

 

          

                                                            301/ШШ2025/00381

 

 

 

 

                                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

     баталж хэргийг хэрэгсэхгүй

    болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ..... хороо, С, С, ..... давхар Т ББСБ ХХК /РД: ......../

Хариуцагч: А аймгийн Ц сумын ...... дүгээр баг, ..... тоотод оршин суух М Н

Нэхэмжлэлийн шаардлага: 568,309.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 05 сарын 17-ны өдөр 2130714 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2130714 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 499,980.0 төгрөг, үндсэн хүүнд 30,114.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30,114.55 төгрөг, шимтгэлд 8,100.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 568,309.10 төгрөгийг хариуцагч М.Н гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Д.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Т ББСБ нь М.Нт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн 568,309.10 төгрөгийг бүрэн төлсөн байх тул нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байна гэжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч М.Нт холбогдуулан 568,309.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 568,309.10 төгрөгийг хариуцагч М.Н төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн татгалзал бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК  нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,699 төгрөгөөс 8,849,5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 8,849,5 төгрөг, хариуцагч М.Нээс 8,849,5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Нт холбогдох 568,309.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,699 төгрөгөөс 8,849,5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 8,849,5 төгрөг, хариуцагч М.Нээс 8,849,5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХКолгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА