Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 314/ШШ2025/00376

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************дүүрэг, 1 дүгээр хороо,***************5, ******** банкны төв байранд байрлах, “******** банк” ХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, Дэлгэрэхийн дэнж 31 гудамж, 14 тоотод оршин суух, ******** ******** холбогдох

 

          Зээлийн гэрээний үүрэгт 2,532,723.44 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “******** банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч ******** нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******** банктай ЗГ/***********дугаарт зээлийн гэрээ байгуулан 11,170,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүү 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан болно. Хариуцагч ******** нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон. Иймд үндсэн зээл 2,342,548.43 төгрөг, үндсэн хүү 169,824.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,350.27 төгрөг, нийт 2,532,723.44 төгрөгийг ********аас гаргуулж өгнө үү ” гэжээ.

 

Нэхэмжлэгч ******** банк ХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ   шүүхэд гаргасан хүсэлтэдээ: Хариуцагч Ж.******** холбогдуулан 2,532,723.44 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******** банк” ХК нь хариуцагч Ж.********  холбогдуулан 2,532,723.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сайн дураар биелүүлэн, төлбөр төлсөн баримтыг тайлбарын хамт шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн хариуцагч төлбөр төлсөн талаарх тайлбарыг баримтын хамт ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч биелүүлснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******** банк” ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.******** холбогдох 2,532,723.44 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,532,723.44 төгрөгийг хариуцагч сайн дураар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 55,474 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 27,737 төгрөгийг, хариуцагчаас 27,737 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  М.МАНДАХБАЯР