| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2017/0616/Э |
| Дугаар | 317 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 317
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Ч.Отгонсүрэн,
шүүгдэгч.................., өмгөөлөгч С.Төмөрбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0582/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааряллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..................овгийн .........................дхолбогдох эрүүгийн 1702 0008 10039 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч,энэ өдөр хянанхэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
............овгийн ................... нь Монгол Улсын иргэн, ......оны ... дугаар сарын ...-ны өдөр ..... аймгийн .........суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, ..... насны ... хүүхдийн хамт амьдардаг, ... аймгийн .............сумын ... дугаар баг, ....................дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.................... /.
Холбогдсон хэргийн талаар /Яллахдүгнэлтээр/:
шүүгдэгч ................. нь хувьдаа хашаа барих зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс мөн сарын 19-ний өдрийн хооронд .... аймгийн ............сумын .............. гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 6 ширхэг эгэл нарс модыг огтолж, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр модыг 1,9 метрийн урттай 34 ширхэг болгон тайрч хууль бусаар бэлтгэсэн, улмаар уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ..................... дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт .............. улсын дугаартай “.....................” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХНЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараа хнотлох баримтууды гшинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ...............мэдүүлэхдээ:мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1702 0008 10039 дугаартай хэргээс:
1.Хохирогч ...... аймгийн ................ сумын байгаль орчны хяналтын газрын төлөөлөгч ......................ны мөрдөн байцаалтад 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн .... аймгийн .............. сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд 7 хоногт 3 удаа нутаг дэвсгэртээ байгаль хамгаалагч нартайгаа эргүүл хийж ажилладаг. Эргүүл шалгалт хийх явцдаа хууль бусаар бэлтгэгдсэн моднуудыг илрүүлсэн тохиолдолд модыг улсын орлого болгон хууль бусаар бэлтгэсэн этгээдийг холбогдох байгууллагад хариуцлага хүлээлгэхээр шилжүүлэн ажиллаж байна. ...Манай сумын иргэн ..............гэгч нь 2017 оны 08 сард галын түлээний зөвшөөрөл байгаль хамгаалагчаас авч байсан. Тухайн зөвшөөрөлд заагдсан галын түлээ гэдэг нь ойд унасан хуурай 1.3 метрийн хэмжээтэйгээр тайрагдсан улиас модыг хэлнэ. Түүнээс өөр хэмжээтэй нойтон модыг галын түлээний модны зөвшөөрөлд бэлтгэхээр заагдсан мод гэж үзэхгүй. Нойтон мод бэлтгэх зөвшөөрөл олгохгүй.2017 оны 8 сард байгаль хамгаалагчаас өгсөн галын түлээний мод бэлтгэх зөвшөөрлийг урвуулан 3 метрийн хэмжээтэй нойтон мод бэлтгэж, тээвэрлэсэн байх боломжгүй. Байгаль хамгаалагч 2017 оны 8 сард Э.Баттуулын гаргасан хүсэлтийн дагуу галын түлээний мод бэлтгэх зөвшөөрлийг олгохдоо 1.3 метрийн хэмжээтэй ойд унасан хуурай мод бэлтгэх талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсний үндсэн дээр зөвшөөрөл олгогдсон байх ёстой. Тухайн зөвшөөрлийн дагуу ойгоос нойтон мод бэлтгэж гадагш тээвэрлэх боломжгүй. Учир нь хэрэглээний модны зөвшөөрөл болон гарал үүслийн гэрчилгээ байхгүй болохоор тийм эрх үүсэхгүй. Тайрагдсан моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ гарсны дараа байгаль орчинд нийт учирсан хохирол тодорхой болно. Үнэлгээний дагуу учирсан хохирол тодорхой болно. ...” гэх мэдүүлэг [1],
2.Гэрч ....................ын мөрдөн байцаалтад 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн“...Би өөрийн танил найз болох .............. гэдэг залуутай 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ...аймгийн ......... сумын гудамжинд таарч ...............хот руу өөрийн мотоциклоор явах тухайгаа хэлсэн. Харин ................ би ачааны машинтай ................. хот руу өнөө шөндөө гарах гэж байна, чи надтай хамт машинд хань болоод явчих гэсэн. Тэгэхээр нь ...................ын ачааны машинд сууж барилгын ажил хийх зорилгоор 02:00 цагийн үед ..................хот руу гарсан. Нойтон мод ачсан гэдэг нь харагдаж байсан болохоор мод ачиж яваа талаар нь мэдсэн. Би ..............хот руу өөр ажлаар явж байсан болохоорсайн лавшруулж сонирхоогүй. Гарал үүслийн талаар мэдээгүй. Би зөвхөн ..................хот хүрэх гэж л хамт явснаас ачиж явсан модны талаар болон гарал үүслийн бичиггүй гэдгийг мэдээгүй. Би тээврийн хэрэгслийг жолоодоогүй, хажууд талд нь сууж явсан. ..............өөрөө ............аймгийн ................... сумаас .......................хүртэл жолоодсон. ...” гэх мэдүүлэг [2],
3.Гэрч ..................ийн /...... аймгийн ................... сумын засаг дарга/ мөрдөн байцаалтад 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн“...Би 1990 оноос хойш ..................уманд ажиллаж амьдарч байна. ...2016 оны 11 дүгээр сараас тус сумын Засаг даргаар ажиллаж байна. Тус суманд мод, модон материалыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэж байгаа талаар Байгаль орчны байцаагч нарт удаа дараа үүрэг чиглэл өгч 2017 оны 08 дугаар сараас эхлэн уул, ой модоор эргүүл шалгалтаар ажиллаж байна. ...Мод, модон материал тээвэрлэх гарал үүслийн эрхийн бичиг суманд байхгүй, аймгийн байгаль орчны газраас гарна. Гэхдээ нэг ч иргэн тухайн зөвшөөрлийг авна гэсэн хүсэлтийг одоог хүртэл гаргаагүй байна................ надаас амаар зөвшөөрөл хүсэж байсан тохиолдол байхгүй. Надаас огт асууж байгаагүй. Хэрэгт шалгагдаж байгаа болон мод бэлтгэдэг гэх хүмүүсээс хэн нь ч амаар болон бичгээр хүсэлт гаргаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [3],
4.Гэрч .................ийн мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Би хувиараа Нарантуул зах дээр гурлын лангуу түрээслэн ажиллуулдаг. ...2011 онд үл таних хүнээс 2.800.000 төгрөгөөр "..............” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авч байсан. Үнийн хувьд яагаад хямд байсан гэхээр зарим эд анги нь дутуу байсныг нь манай нөхөр нөхөж хийнэ гээд ярилцаж тохирсон. Худалдаж авах үед энэ машин явдаггүй байсан тул ................ дүүргийн .............. клубын орчмоос айлын хашаанаас гэр лүүгээ буюу .............. рүү чирч авч ирж байсан. Түүнээс хойш солих эд ангийг солиод, худалдаж авсан машинаа асаагаад явдаг болгосон байсан. 2016 оны 05 дугаар сард манай нөхрийн найз .............. гэх залуу хашаанд байгаа машинаа надад зарчих, би ногоо тарьдаг болохоор ногоо хураах үеэр энэ машин надад хэрэгтэй байна гэж хэлсэн. ...Тэгээд манай нөхөр энэ машиныг ер нь унаж хэрэглэхгүй юм чинь .................д 2.000.000 төгрөгөөр зарчихъя гэж байсан. Тэгээд ................ мөнгөө дараа өгөхөөр болоод манай хашаанаас 2017 оны 05 дугаар сард ...................улсын дугаартай “.....................” маркийн машиныг асаагаад аваад явсан. Түүнээс хойш огт мөнгөө өгөхгүй байж байгаад саяхан 2017 оны 09 дүгээр сарын эхэнд 500.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь ногоогоо зараад өгнө гэж байсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад эрүүгийн хэрэгт холбогдоод машинаа хураалгасан талаар хэлсэн. Тэгэхээр нь бид 2 машинаа эргүүлж авъя гээд өмнө өгсөн 500.000 төгрөгийг.................. буцааж өгсөн. Бидний машиныг худалдаж авсан нэрийн дор хууль бус үйлдэл хийсэн нь ................ын өөрийнх нь буруутай үйлдэл. Харин миний хувьд ................аас ................улсын дугаартай “...............” маркийн тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна. ............... нь машиныг худалдаж авахдаа 2.000.000 төгрөгөөр тохирч авсан боловч мөнгөө өгөхгүй байсан болохоор гэрчилгээг .....................ын нэр дээр шилжүүлээгүй юм. Шилжүүлээд өгчихвөл мөнгийг маань өгөхгүй байх гэж бодсон. Гэрээ хийсэн зүйлгүй. ...” гэх мэдүүлэг [4],
5.Гэрч ..............н мөрдөн байцаалтад 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн“...Бид нар эхээс тавуулаа.......... таван хүүхдийн 3 дахь нь болж мэндэлсэн. ...Манай дүү газар тариаланхувиараа эрхэлдэг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Гол хийдэ гажил нь хавар, зундаа ногоогоо тарьж арчлаад намар нь хурааж нөөцөлж зардаг. ...Цагдаад баригдсан талаараа надад хэлсэн. Миний дүү урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй болохоор тэр талаар мэдээд их гайхсан. ...” гэх мэдүүлэг [5],
6..................... ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн“...Би хашаа барихаар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 19-ний хооронд .....аймгийн .................сумын ..................гэх газарт ойд 5-6 ширхэг уулын нарс модыг огтолж, хашаа барихад олон янзын урттай гаргахгүй тулд 1 нарс модноос 1.9 метрийн урттай 5-6 ширхэг гуалинг бэлтгэсэн. Нийт 34 ширхэг гуалинг ойн нарс модноос бэлтгэж 2017 оны 09 дүгээр сарын 05-нд найз .................гийн эхнэр ..................гэгчээс ..................улсын дугаартай автомашиныг гуйж авч 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мод огтолж бэлтгэсэн газартаа очиж автомашины чиргүүлээс газар хүртэл 2 нарийн модыг ижил хэмжээтэйгээр түшүүлж тавиад бэлтгэсэн моднуудаа түрж өнхөрүүлэн ачаанд ачаалан, модыг ачаанд бэхэлж бэлтгээд 2017 оны 09 дүгээр сарын 21.00 цагийн үед уулнаас бууж .............. аймгийн ................сумын төвд ирээд ............хот руу тээвэрлэсэн нь үнэн. Тухайн үйлдэл хууль зөрчсөн гэдгийг ойлгож байна. Миний бие гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Нийслэлийн байгаль орчны газраас ирүүлсэн модны экологи, эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлын төлбөр буюу 1.389.096 төгрөгийг нөхөн төлж хохирлыг барагдуулах болно. ...” гэх мэдүүлэг [6],
7.Ой модны судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Мурзабекийн гаргасан шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн М2017-5 тоот дүгнэлтийн:
“1.Физик механик шинж чанарын судалгааны дүнд үндэслэн: модлог нь давирхайн замтай тэдгээр нь хөдлөн огтлол дээрээ жилийн үеийн оройн модлогийн бараан өнгийн бүсэд жижиглэн тод цэг хэлбэртэй, давирхай босоо суваг дагуу огтлол дээрээ орчны модлогоос нилээн бараан нарийн зураас хэлбэртэй, цөм нь зуламнаасаа тод, оройн модлогийн хөгжилт нь харьцангуй сайн, эрт оройн модлогийн завсар шилжилтийн муж байхгүй байгаагаас харахад эгэл нарс /Pinus sylvestris/ мод байна.
2. Сорьцны дугаар 170200081, Модны төрөл-Эгэл нарс, хатаалтын өмнөх сорьцын-435.1, хатаалгын дараах сорьцын 261.0, ууршсаны усны- 174.1, модны чийглэг хувь 66.7, Чийглэгийн зэргээс хамааруулан модлогийг нойтон- удаан хугацаагаар усан дотор байсан 100%-иас их чийглэгтэй, шинэхэн унагасан 50-100%-ийн чийглэгтэй,агаарын хуурай агаарт удаан хугацаагаар хадгалсан 15-20%-ийн чийглэгтэй, хуурай 8-12%-ийн чийглэгтэй, үнэлэхгүй хуурай 0%,-ийн чийглэгтэй гэж ялгана.
шинжилгээнд ирүүлсэн модод нь хөндлөн огтлол болон ширхэгийн дагуу чиглэлд гүн цууралт, гар хүрэхэд давирхай наалдаж байгаа ба, өвчин хортон, ойн түймэр, механик гэмтэлд өртөж байгаагүй, модонд агуулагдах чийглэгийн агууламж өндөр байгааг харахад хэвийн өсөлттэй мод байжээ. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг[7],
8... аймгийн .............сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай“ ойгоос 2017 онд мод бэлтгэх хуваарь батлах тухай” захирамж, түүний хавсралт [8] ,
9.2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ............улсын дугаартай “.............” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... 34 ширхэг модыг тэвшинд хөндлөнгөөр ачаалсан байв. Тэвшинд ачаалсан модны урт 1,9 метрийн хэмжээтэйгээр тайрагдан ачигдсан байх бөгөөд ачаалсан модны хоёр үзүүр тэгш хэмтэй огтлогдсон байна. Модны голч нь 16см-60см диаметртэй, 1.9 метрийн урттай. ...” гэх тэмдэглэл, хавсралт, бэхжүүлсэн гэрэл зураг[9],
-мөн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дээрх тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн “...тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн бүхээгтэй, будаг нь халцарч өнгөө алдсан, цагаан өнгийн тэвштэй, шил, толь, дугуй бүрэн, “......................” загварын тээврийн хэрэгслийн тэвшний урт 4,6метр, өргөн 2 метрийн хэмжээтэй, ... модны голч 16-60 см диаметртэй, 1,9 метрийн урттай 34 ширхэг мод ачаалсан байв...” гэх тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг[10]
10.2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ....... улсын дугаартай “................”загварын тээврийн хэрэгсэл, 15-60 см голчтой 1.9 метрийн урттай 34 ширхэг нарс модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл [11], “Yunbao”гэсэн нэршилтэй их бие нь цагаан болон цэнхэр өнгөтэй, хуучин 1 ширхэг цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл [12],
11. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ................. улсын дугаартай “”загварын тээврийн хэрэгслийг Нийслэлийн мэргэжлийн хяналтны тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжлэх, манаач ............... хариуцуулах тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл [13] , хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр тогтоолууд[14],
12. ..... аймгийн ............. сумын нутгаас ертөнцийн зүгээр баруун урд 25 км-н зайд .............. гэх газрын ................ дээд амны урд ...............д байрлах газарт буюу хэргийн газарт 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт, бэхжүүлсэн гэрэл зураг [15],
13. 1,9 метрийн урттай 34 ширхэг нарс модны талаархи Нийслэлийн байгаль орчны газрын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/1180 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ [16],
14. “..................... ХХК-ний ..................улсын дугаартай “................” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан [17], тус тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа [18], “Дамно” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын цахилгаан хөрөөний үнийг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, цахилгаан хөрөөний гэрэл зураг[19],
15. Шүүгдэгч ................ хохиролд 4.168.288 төгрөг төлсөн Төрийн банкны баримт [20],
16. ..........ын иргэний үнэмлэхний лавлагаа[21], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [22], ......................ын нэр дээр“...............” загварын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа[23], ....................ын нэр дээр хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүртгэлтэй тухай эд хөрөнгийн лавлагаа[24] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдааоролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыгзөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас нотлох баримт хасуулах, хэлэлцүүлэхгүй байх тул санал гаргаагүй ба, харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Голд стандарт эстимейт” ХХК-ний үнэлгээг нотлох баримтаас хасуулах тухай саналыг гаргасан, тус саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Гурав.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч .................ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч ................нь хэвийн өсөлттэй ургаж байсан эгэл нарс модыг хууль бусаар бэлтгэж, улмаар.................. дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Нийслэлийн байгаль орчны газрын үнэлгээ, хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл зэрэг бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч төлсөн тул төлбөргүй гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч .................... нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гаргасан саналд мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ....................нь хувьдаа хашаа барих зорилгоор ...........аймгийн .................. сумын ..................... гэх газарт зөвшөөрөлгүйгээр 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын сарын 19-ний өдрийн хооронд ойд хэвийн өсөлттэй ургаж байсан 6 ширхэг эгэл нарс модыг огтолж, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр модыг 1,9 метрийн урттай 34 ширхэг болгон тайрч 6.431 м3нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр дээрх хэмжээтэй модыг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ................ улсын дугаартай “..............” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч.......... аймгийн ...................... сумын байгаль орчны хяналтын газрын төлөөлөгч ......................ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Манай сумын иргэн ..................гэгч нь 2017 оны 08 сард галын түлээний зөвшөөрөл байгал хамгаалагчаас авч байсан. Тухайн зөвшөөрөлд заагдсан галын түлээ гэдэг нь ойд унасан хуурай 1.3 метрийн хэмжээтэйээр тайрагдсан улиас модыг хэлнэ. Түүнээс өөр хэмжээтэй нойтон модыг галын түлээний мод зөвшөөрөлд бэлтгэхээр заагдсан мод гэж үзэхгүй. Нойтон мод бэлтгэх зөвшөөрөл олгохгүй. ...галын түлээний мод бэлтгэх зөвшөөрлийг урвуулан 3 метрийн хэмжээтэй нойтон мод бэлтгэж, тээвэрлэсэн байх боломжгүй. Тухайн зөвшөөрлийн дагуу ойгоос нойтон мод бэлтгэж гадагш тээвэрлэх боломжгүй. Хэрэглээний модны зөвшөөрөл болон гарал үүслийн гэрчилгээ байхгүй болохоор тийм эрх үүсэхгүй. Тайрагдсан моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ гарсны дараа байгаль орчинд нийт учирсан хохирол тодорхой болно. ...” гэх мэдүүлэг [25]
-Гэрч ...................ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Би өөрийн танил найз болох ......................гэдэг залуутай 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ... ............... би ачааны машинтай ............... хот руу өнөө шөндөө гарах гэж байна, чи надтай хамт машинд хань болоод явчих гэсэн. Тэгэхээр нь ..................ын ачааны машинд сууж ...02:00 цагийн үед ..........................хот руу гарсан.Нойтон мод ачсан гэдэг нь харагдаж байсан болохоор мод ачиж яваа талаар нь мэдсэн. ...Гарал үүслийн талаар мэдээгү....................... өөрөө ... аймгийн ................сумаас .................... хүртэл машинаа жолоодсон. ...” гэх мэдүүлэг [26]
-Гэрч ..................ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...2016 оны 11 дүгээр сараас сумын Засаг даргаар ажиллаж байна. 2017 оны ойгоос мод бэлтгэх хуваарийн дагуу гаргасан захирамж бий. ... ................ надаас амаар зөвшөөрөл хүсэж байсан тохиолдол байхгүй. ...” гэх мэдүүлэг [27],
-................ын яллагдагчаа рмөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Би хашаа барихаар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 19-ний хооронд аймгийн .............сумын.................. гэх газарт ойд 5-6 ширхэг уулын нарс модыг огтолж, хашаа барихад олон янзын урттай гаргахгүй тулд 1 нарс модноос 1.9 метрийн урттай 5-6 ширхэг гуалинг бэлтгэсэн. Нийт 34 ширхэг гуалинг ойн нарс модноос бэлтгэж 2017 оны 09 дүгээр сарын 05-нд Найз ...............ийн. эхнэр .................аас гэгчээс ............ улсын дугаартай автомашиныг гуйж авч 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мод огтолж бэлтгэсэн газартаа очиж автомашины чиргүүлээс газар хүртэл 2 нарийн модыг ижил хэмжээтэйгээр түшүүлж тавиад бэлтгэсэн. Моднуудаа түрж өнхөрүүлэн ачаанд ачаалан, модыг ачаанд бэхэлж бэлтгээд ...уулнаас бууж ......аймгийн .................сумын төвд ирээд ...................хот руу тээвэрлэсэн минь үнэн. Тухайн үйлдэл минь хууль зөрчсөн гэдгийг ойлгож байна....” гэх мэдүүлэг [28],
-Ой модны судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны шинжээчээр 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасанМ2017-5 тоот дүгнэлт [29], 2017 оны 9 дүгээр сарын 08, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр .............. улсын дугаартай “ ” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт, бэхжүүлсэн гэрэл зураг [30],
2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ............. улсын дугаартай “................” загварын тээврийн хэрэгсэл, 15-60 см голчтой 1.9 метрийн урттай 34 ширхэг нарс модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл [31], “Yunbao”гэсэн нэршилтэй цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл [32], 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ................ улсын дугаартай “...............” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл [33] , хэргийн газарт 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт, бэхжүүлсэн гэрэл зураг [34], Нийслэлийн байгаль орчны газрын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/1180 дугаартай модны экологи эдийн засгийн үнэлгээ [35] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ................... гэм буруугийн талд маргаагүй болно.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн,аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг байна.
Шүүгдэгч ............. нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж, зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр............... аймгийн ..............сумын ....................гэх ойгоос 6 ширхэг эгэл нарс модыг огтолж хууль бусаар бэлтгэсэн, улмаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр уг модыг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ..................н дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ............ улсын дугаартай “...............” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь хангалттай тогтоогдсон байна.
Нөгөө талаас ........... нь 2017 оны 8 дугаар сард ............... аймгийн .............сумын байгаль орчны байцаагчаас галын түлээний модыг бэлтгэх зөвшөөрөл авсан талаар хохирогчоос мэдүүлэх ба галын түлээний мод гэдэг нь ойд унасан хуурай 1.3 метрийн хэмжээтэйээр тайрагдсан улиас модыг хэлэх ба,түлшний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг хэрэглээний зориулалтаар мод бэлтгэхэд ашиглах эрхгүй талаар, мөн ...................нь хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл авах талаар хүсэлт гаргаагүй, зөвшөөрөл түүнд олгоогүй талаар .... аймгийн ................ сумын засаг дарга гэрч ........................, мөн сумын байгаль орчны байцаагч хохирогчийн төлөөлөгч .................. нараас мэдүүлсэн, түүнчлэн ...... аймгийн ............. сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай“ойгоос 2017 онд мод бэлтгэх хуваарь батлах тухай” захирамж, түүний хавсралт [36] -таас үзэхэд .............. нь мод бэлтгэх тухай зохих зөвшөөрөл, эрхийг аваагүй, ......аймгийн байгаль орчны байцаагчаас зөвшөөрөл авсан гэх баримтгүй байх тул ......ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч ...................ыг зөвшөөрөлгүйгээр 6.431 м3 эгэл нарс модыг бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр уг модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ................ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дах хэсэгт “ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг” хэлнэ гэж заажээ.
.........ыг зохих зөвшөөрөлгүй ойгоос бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 6 ширхэг эгэл нарс мод буюу 1,9 метрийн урттай 34 ширхэг болгон тайрч бэлтгэсэн модны хэмжээг Нийслэлийн байгаль орчны газраас 6.431 м3гэж тодорхойлсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2013 оны 325 дугаар тушаал зэргийг тус тус үндэслэн Нийслэлийн байгаль орчны газраас гаргасан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/1180 дугаартай модны экологи эдийн засгийн үнэлгээ [37]-нд гуравдугаар мужийн нэг м3 нарс мод нь 120000 төгрөг /гуравдугаар мужийн ойд ..........аймгийн ашиглалтын бүсийн ой хамаарах ба/, нэг шоо метрийн модны экологи эдийн засгийн үнэлгээг мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрээр тооцож, хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр нь 1,8 ба үүгээр6.431 м3х120,000х1,8= 1.389.096 төгрөгийн үнэлгээтэй гэж дүгнэжээ.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь заалтад “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж,
-мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дах заалтад “ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч .............ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг 1,389,096 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол нь 1,389,096 төгрөгийн хохирол байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд “байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх” талаар заасан ба тус зүйлийн 4 дэх хэсгийн 4.1дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заажээ.
Иймд хуульд зааснаар ойн санд учирсан хохирол, хор уршгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюуөөрөөр хэлбэл шүүгдэгч ..........ын нөхөн төлөх хохирлын төлбөрийг 4,167,288 төгрөгөөр төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх үндэстэй ба энэ нь мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ..............нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ойн санд учирсан хохирол, хор уршигт 4,168,288 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлсөн байх тул түүнийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч ............... нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлогогүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх тухайдүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатараас ............... нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, мөн ойн санд учирсан хохирол, хор уршигт 4,167,288 төгрөгийг нөхөн төлсөн, түүний эхнэр нь ............................-д ажиллахаар явсан тул ............. насны хүүхдүүдээ асарч байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзнэ үү. Хэдийгээр шүүгдэгч нь эрхэлсэн ажилгүй ч түүний эхнэр нь........ -д ажиллаж байгаа тул торгуулын ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймээс шүүх ялыг хөнгөрүүлж шүүгдэгчийг 450,000 төгрөгөөр торгох ялшийтгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт “...шууд хохирлыг нөхөн төлсөн нь гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй ”гэж,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заасан.
Шүүх шүүгдэгч .............д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ................... нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч ................д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлсөнзэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх торгуулын ялыг хэрэглэхдээ шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзахаар заасан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчимыг баримталж,өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч ..................ын эхнэр нь ...............-д ажилладаг тул торгуулийн ялыг биелүүлэх боломжтой” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй болно.
Түүнчлэн гэрчээс ...........ыг хувиараа ногоо тариалдаг гэж мэдүүлсэн боловч шүүгдэгчийн орлогын талаар хэрэгт баримтгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ....................д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Дөрөв.Бусад асуудлаар.
Улсын яллагчаас хэрэгт битүүмжлэгдсэн 1.9 см урттай,34 ширхэг эгэл нарс мод, цахилгаан хөрөөг улсын орлого болгох, харин ............улсын дугаартай “................”загварын тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох тухай саналыг гаргасан.
Шүүгдэгч ..............ын зөвшөөрөлгүй бэлтгэсэн 15-60 см голчтой 1.9 метрийн урттай 34 ширхэг эгэл нарс мод[38]-ыг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Yunbao”гэсэн нэршилтэй их бие нь цагаан болон цэнхэр өнгөтэй, хуучин 1 ширхэг цахилгаан хөрөөг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус тус мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож, хураан авч тэмдэглэл үйлдсэн байна.[39],
Мөн дээрх хууль бусаар бэлтгэсэнмодыг тээвэрлэсэн ................ улсын дугаартай “................” загварын тээврийн хэрэгслийг Нийслэлийн мэргэжлийн хяналтны тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд манаач Б.Жамсранд хариуцуулж, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор битүүмжилж, тэмдэглэл үйлдсэн байна.[40]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг … гэмт хэрэг үйлдсэн хүний ... хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,
2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан …гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. гэж,
3 дахь хэсэгт ...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.
4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл... тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна”гэж тус тус заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон эд зүйлс эд мөрийн баримтад тооцогдоно.
Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15-16 см голчтой, 1.9 см урттай, 34 ширхэг буюу 6.431 м3эгэл нарс мод, мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Yunbao”гэсэн нэршилтэй их бие нь цагаан болон цэнхэр өнгөтэй, хуучин 1 ширхэг цахилгаан хөрөө зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч .........ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан,хэрэгт битүүмжлэгдсэн .............. улсын дугаартай “............” загварын тээврийн хэрэгсэл нь холбогдох байгууллагын лавлагаагаар иргэн ..............гийн эзэмшилд бүртгэлтэй байна.
Шүүгдэгч .............. нь шүүх хуралдаанд ........... улсын дугаартай “..................” загварын тээврийн хэрэгслийг иргэн ..............аас худалдан авч, эхний төлбөрт 500,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх төлбөрийг шилжүүлээгүй байсан тул ................. машинаа эргүүлж авахаар болж, миний төлсөн 500,000 төгрөгийг надад буцааж өгсөн юм гэж мэдүүлсэн. Иймд ............ улсын дугаартай “...............” маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, харин шүүгдэгч ...............аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хөрөнгийн үнэлгээний “Голд стандарт эстимейт” ХХК-ний тогтоосон үнэлгээгээр буюу 7.600.000 төгрөгөөр тооцож гаргуулан улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатараас “Голд стандарт эстимейт” ХХК-ний үнэлгээг нотлох баримтаас хасуулах тухай саналыг гаргасан, тус саналын үндэслэлээ Э.Баттуул нь иргэн ...............аас.............улсын дугаартай “...............” загварын тээврийн хэрэгслийг 2,000,000 төгрөгөөр худалдан авсан байхад хөрөнгийн үнэлгээний компани 7,600,000 төгрөгөөр үнийг тогтоосон нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл гэрч .................аас“...машин үнийн хувьд яагаад хямд байсан гэхээр зарим эд анги нь дутуу байсныг нь манай нөхөр нөхөж хийнэ гээд ярилцаж тохирсон....Түүнээс хойш солих эд ангийг солиод, худалдаж авсан машинаа асаагаад явдаг болгосон байсан. ...” гэх мэдүүлгээр дараа нь дээрх тээврийн хэрэгслийн ангийг нь эд ангийг сольж засварласан байна.
Мөн “Голд стандарт эстимейт” ХХК-ний үнэлгээг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн хандлагаар үнэлсэн байх ба тус үнэлгээг үгүйсгэх баримт, нотолгоог шүүгдэгч, өмгөөлөгчөөс хэрэгт ирүүлээгүй тул эрх бүхий байгууллагаас тогтоосон тээврийн хэрэгслийн үнээр тооцож, шүүгдэгчээсгаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүхэд шүүгдэгчийн иргэний бичиг баримт гэж шүүхэд ирээгүй болохыг, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................. овгийн ................ыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ................ыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ................ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч .................. цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүйг, гэм хорын хохирол, хор уршигт 4,168,288 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт битүүмжлэгдсэн ........... улсын дугаартай “..............” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 7,600,000 (долоон сая зургаан зуу) төгрөгийг шүүгдэгч ...............аас гаргуулж улсын орлогод шилжүүлсүгэй.
6. .............. улсын дугаартай “..............” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч ................д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан мөрдөгчийн 2017 оны тогтоолоор битүүмжлэгдсэн 15-60 см-ийн голчтой, 1,9 метр урттай 34 ширхэг буюу 6.431 м3эгэл нарс мод, “Yunbao”загварын 1 ширхэг цахилгаан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Баттуулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолддавж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ........................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1]хавтаст хэргийн 24-25 дугаар тал.
[2]хавтаст хэргийн 29-30 дугаар тал.
[3]хавтаст хэргийн 34-36 дугаар тал.
[4]хэргийн 133-134 дүгээр тал.
[5]хэргийн 26 дугаар тал.
[6]Хавтаст хэргийн 113 дугаар тал.
[7]Хавтаст хэргийн 66-67 дугаар тал.
[8]Хавтаст хэргийн 89-90 дүгээр тал.
[9]Хавтаст хэргийн 4-11 дүгээр тал.
[10]Хавтаст хэргийн 125-132 дугаар тал
[11]Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[12]Хавтаст хэргийн 77-78 дугаар дугаар тал.
[13]Хавтаст хэргийн 15, 17-18 дугаар тал.
[14]Хавтаст хэргийн 20, 80 дугаар тал.
[15]Хавтаст хэргийн 42-51 дүгээр тал.
[16]Хавтаст хэргийн 58-60 дугаар тал.
[17]Хавтаст хэргийн 73-75 дугаар тал.
[18]Хавтаст хэргийн 98 дугаар тал.
[19]Хавтаст хэргийн 137-147 дугаар тал.
[20]хавтаст хэргийн 162 дугаар тал.
[21]Хавтаст хэргийн 84 дүгээр тал.
[22]Хавтаст хэргийн 86 дугаар тал.
[23]Хавтаст хэргийн 99 дүгээр тал.
[24]хавтаст хэргийн 82 дугаар тал.
[25]хавтаст хэргийн 24-25 дугаар тал.
[26]хавтаст хэргийн 29-30 дугаар тал.
[27]хавтаст хэргийн 34-36 дугаар тал.
[28]хавтаст хэргийн 113 дугаар тал.
[29]хавтаст хэргийн 66-67 дугаар тал.
[30]Хавтаст хэргийн 4-11, 125, 132 дүгээр тал.
[31]Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[32]Хавтаст хэргийн 77-78 дугаар дугаар тал.
[33]Хавтаст хэргийн 15, 17-18 дугаар тал.
[34]Хавтаст хэргийн 42-51 дүгээр тал.
[35]Хавтаст хэргийн 58-60 дугаар тал.
[36]Хавтаст хэргийн 89-90 дүгээр тал.
[37]Хавтаст хэргийн 58-60 дугаар тал.
[38]Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[39]Хавтаст хэргийн 77-78 дугаар дугаар тал.
[40]Хавтаст хэргийн 15, 17-18 дугаар тал.