| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00827/И |
| Дугаар | 103/ШШ2025/00777 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2025/00777
| 2025 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2025/00777 | Улаанбаатар хот |
2025 09 23 103/ШШ2025/00777
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хас банкны байранд барлах, Хас банкны ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ...дугаар хороо, Их гүний .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,705,759,4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Хас банкны ******* салбараас А.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,705,759,4 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хас банкны ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн ******* нь Хас банктай 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр .........88768 дугаартай зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 19,240,490.15 төгрөг, зээлийн хүү 6,996,149,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,825,27 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний төлөлтөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 201 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн э/тээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1290088768 дугаартай гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн ззэлийн төлбөр 15,759,509.85 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаарх хүү 1,828,368.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,381.40, төгрөг, нотариатын зардал 13,500 төгрөг нийт 17,705,759.4 төгрөгийг төлбөр хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нямхүү миний бие Хас банкны ******* салбараас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 17,705,759.4 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч ******* нь Зээлийн гэрээний үүрэгт 17,705,759.4 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хас банкны ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,705,759,4 /арван долоон сая, долоон зуун таван мянга, долоон зуун тавин есөн төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,479 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 123,479 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 123,479 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны ******* салбарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ