| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00828/И |
| Дугаар | 103/ШШ2025/00778 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2025/00778
| 2025 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2025/00778 | Улаанбаатар хот |
2025 09 23 103/ШШ2025/00778
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, Бага тойруу ... тоотод байрлах, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн .. дүгээр хороо, Жаргалантын . дугаар гудамжны . тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,537,814,63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр БН-СТГ/2023-153883 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 1,439,900 төгрөгийг 6 сарын хугацаатай, 2.98%-ийн хүүтэй, цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулан авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 11 дүгээр сараас эхлэн зөрчиж 631 хоног хэтрүүлээд байна. Иймд зээлдэгч *******аас үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр 2,537,814.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* *******-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйл байхгүй. 2,537,814.63 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,537,814,63 төгрөг /хоёр сая, таван зуун гучин долоон мянга, найман зуун арван дөрвөн төгрөг, жаран гурван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 27,777 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 27,777 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ