| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0218/З |
| Дугаар | 128/ШШ2026/0310 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2026/0310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Э.А*******,
Хариуцагч:Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид,
Маргааны төрөл: Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/4******* дугаар тушаал хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч З.Т*******, Л.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Э.А*******ээс Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/4******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1-д заасан “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах” арга хэмжээг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны тухай хуульд заасны дагуу “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах”-ыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан боловч өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрх байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хянан хэлэлцсэн.
3.Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Э.А*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/189 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг цахим орчин, нийгмийн сүлжээнд нэгжийн удирдлагаар хянагдаагүй, албан бус байр суурийг илэрхийлсэн буруу мэдээ, мэдээлэл оруулж татвар төлөгчийг бухимдуулсан, албан тушаалын тодорхойлолт заагдаагүй чиг үүргийг хэрэгжүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэж хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг баримтлаагүй, төрийн албаны нэр хүндэд харшлах зөрчил гаргасан гэх үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
4.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд улмаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” 04/1258 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч*******д хандан “... “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасны дагуу шаардлагатай дүгнэлт гаргах болон холбогдох бусад процессын ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан эсэх болон сахилгын зөрчил гаргасан эсэхийг ялган тогтоогдохгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд та өөрийн гаргасан 2025 оны Б/189 дүгээр тушаалыг хууль тогтоомжийн хүрээнд хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү” гэжээ.
5.Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар Б******* дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Э.А*******д сахилгын шийтгэл ногдуулсан Татварын ерөнхий газрын даргын 2025 оны Б/189 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.
6.Харин Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/4******* дугаар тушаалаар Б******* дүүргийн Татварын хэлтсийн ёс зүйн дэд хорооны хурлын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг цахим орчин болон нийгмийн сүлжээнд зүй бус үг хэллэг мэдээлэл, оруулан, татвар төлөгчдийг бухимдуулж, татварын албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зөрчил гаргасан гэж үзэж байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага ногдуулжээ.
7.Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/4******* дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
8.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
... “Монголын бүх н******* б*******дын групп” гэх сошиал хаягт 2025 оны 04 дүгээр 08-ны өдөр “Мэдээлэл оруулж, татвар төлөгчдийг бухимдуулсан” гэх асуудлаар Б******* дүүргийн Татварын хэлтсийн даргын зөвлөл 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан байдаг. Тус хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд хурлын тэмдэглэлийг надад танилцуулж гарын үсэг зуруулах явцад хурлын тэмдэглэлийн 5-р хуудсанд миний хэлсэн үгийг агуулгын хувьд өөрчлөн найруулж “хоёр хүн хоорондоо ярилцаад сууж байвал хүн илүү үзнэ шүү дээ” гэсэн агуулгыг “хоёр хүн хоорондоо хэрэлдэж байвал хүн илүү үзнэшдээ” хэмээн илтэд гуйвуулгын чанартай тусгасан байсан учир хурлын дуу хураагуурт бичигдсэн бичлэгтэй тулган үзэж харьцуулан хурлын тэмдэглэлийг үнэн зөв болгож засварласны дараа бүрэн танилцаж гарын үсгээ зурна хэмээн тухайн хурлын тэмдэглэлтэй танилцахаас татгалзсан.
Гэвч тус хурлын тэмдэглэлийг засаж үнэн зөв болголгүйгээр Б******* дүүргийн Татварын хэлтэс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцлага тооцож өгнө үү гэсэн агуулга бүхий 1******* дугаартай албан тоотыг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байдаг. Дээрх материалтай танилцсан гэж үзээд Татварын ерөнхий газрын Ёс зүйн хорооноос 2025 оны 4 дүгээр сарын 15-нд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулж байгаа талаар мэдэгдэн. Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/189 дугаар тушаалаар цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулах тухай сахилгын тушаал гарсан.
Төрийн албаны зөвлөлөөс дээрх сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хянаж үзээд...энэхүү үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасны дагуу шаардлагатай дүгнэлт гаргах болон холбогдох процессын ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан эсэх болон сахилгын зөрчил гаргасан эсэхийг ялган тогтоохгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
Гэвч 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дахин Б******* дүүргийн Татварын хэлтсийн [email protected] цахим шуудангаар “Хариу тайлбар хүргүүлэх тухай” гарчигтай "2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 68 мянган дагагч гишүүнтэй “Монголын бүх нягтлан бодогчдын групп” нэртэй сошиал буюу цахим хаягт мэдээлэл байршуулсан асуудлыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 14 дүгээр 14.3-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг дараах харьяаллын дагуу шалгаж, шийдвэрлэнэ” гэсний дагуу шалган шийдвэрлэж ирүүл гэсэн байх тул үүнтэй холбогдуулан тайлбарыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны дотор гарган ирүүлнэ үү.” гэх агуулгатай мэдэгдэл ирүүлсний дагуу заасан хугацаанд тайлбарыг хүргүүлсэн. Б******* дүүргийн Татварын хэлтсийн Ёс зүйн дэд хорооны хурлыг хийж 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 2 тоот дүгнэлтийг гаргахдаа тайлбар авсан сэдвээс гадна нэмэлтээр 4 өөр агуулгыг нэмж тусган дүгнэлтийг гарган Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.
Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь дээрх дүгнэлтийг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/4******* дугаар тушаалаар надад байгууллагын алба хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага ногдуулахаар дахин тушаал гаргасан. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:
1-д: Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар Б/189 тоот албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 04/1258 тоот Татварын ерөнхий газрын дарга Ч.Чд хандсан “Чиглэл өгөх тухай” албан бичигт ... "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д заасны дагуу шаардлагатай дүгнэлт гаргах болон холбогдох процессын ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан эсэх болон сахилгын зөрчил гаргасан эсэхийг ялган тогтоохгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна... 2025 оны Б/189 дүгээр тушаалыг хууль тогтоомжийн хүрээнд хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлнэ үү гэж дүгнэж чиглэл өгснийг үл биелүүлж,
2-д: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.1.3, 16 дугаар зүйлийн 16.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-ний 2.1.4, 2.8, 2.10.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/4******* дугаартай хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан.
Миний бие Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 заалтад заасан байгууллагын соёл, дэг журам, ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дах заалтад заасан бусдын эд эрхтний онцлогийг заасан зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх зэргийг зөрчсөн үйлдэл огт хэрэглээгүй.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-ний 2.1.4 дахь заалтад заагдсан ажлын байр, олон нийтийн газар, цахим орчин болон нийгмийн сүлжээнд төрийн албаны нэр хүндэд харшлах үйл ажиллагаанд оролцохгүй, үг, үйлдэл гаргахгүй байх; мөн хавсралтын 2.8 дугаар хэсэгт Байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө гэснийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ямар нэгэн байдлаар гаргасан зүйл огт байхгүй.
“Монголын бүх нягтлан бодогчдын групп” гэх цахим хаягт оруулсан постын агуулга нь 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр нэгэн нэрээ нууцалсан иргэний “энэ мэдлэггүй татварын байцаагчдаа хичээл сургалт орооч, зөвхөн и-баримтын дүнгээр бүрддэг гээд ойлгочихсон байх юм. Гаалиар орж ирж байгаа бараа болон бараа материалын эхний үлдэгдэл гэж байгаа юм байх гэдгийг мэдэхгүй татварын байцаагчид байна гэдэг тун харамсалтай” гээд тайлан буцаасан сэтгэгдэл бүхий зургийн хамт оруулсан постын хариуг болгож,
Татварын ерөнхий газрын 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад ...анхан шатын баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” гэж заасны дагуу Үйлдвэрлэл явуулдаг компанийн хувьд үйлдвэрт ногдох ажилчдын цалинг шууд хөдөлмөрийн буюу бүтээгдэхүүний өртөг рүү шингээдэг.Өртөг рүү шингэсэн цалин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэйгээ хамт борлуулсан бүтээгдэхүүний өртөг болох нь зөв.Үлдэгдэл хэсэг нь дуусаагүй үйлдвэрлэлтэйгээ хамт тайлант үе дамнах нь ч зөв. Тус “е-баримтаас зөрлөө гэж тайланг буцаах нь зөв. Татвар санхүүгийн бүртгэл яг таг нийцэхгүй” гэх агуулга бүхий пост нь хууль эрх зүйн үндэслэлтэй байсан.
Б .Од гэх иргэний постыг хуулан оруулсан нь миний өөрийн мэдлэгийн хүрээнд зөв гэж үзэн оруулсан ба ашиглаж болохуйц, санхүү бүртгэлийн багахан мэдлэгийг олгох зорилго бүхий ач холбогдолтой пост байсан. Уг постод татварын байгууллагын нэр, албан тушаал, хувь хүн, байгууллагыг гутааж, нэр хүндэд нь халдсан, хэн нэгнийг доромжилсон, ёс зүй болон ёс суртахууны доголдол бүхий үг хэллэг, утга санаа агуулсан зүйл огт байгаагүй. Харин Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатын баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам, стандартад нийцсэн тайлан гаргах зөвлөмж агуулгатай байсан.
Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд үйлдвэрлэлийн өртөг шингэсэн шууд хөдөлмөрийн зардал, материалын зардлыг зардлын бүртгэлийн талаар холбогдох дүрэм, журамд нийцсэн хууль зүйн үндэстэй тайлбарласан.
Татварын албаны хамаарал бүхий албан ёсны цахим хуудас биш миний цахим хаягаас пост бичигдсэн бөгөөд татвар төлөгчдөд санхүү бүртгэлийн анхан шатын зөвлөгөө өгсөн. Уг постоос иргэд үнэн зөв мэдээллийг олж авснаар цаашдын аж ахуйн нэгжийн санхүү, бүртгэлийг зөв хөтлөх, зөв хөтлөх, тайлагнах эерэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Иймд 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/4******* дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдал, эрх зүйн үндэслэлийг харгалзахгүйгээр гаргасан, хуульд нийцээгүй, үндэслэлгүй хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 98.1.2-т зааснаар гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны актыг хүчингүй болгож болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Хариуцагч нарын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Э.А******* нь эрх мэдэлтэй субъектийн хувьд ёс зүйн алдаа зөрчил гаргаагүй гэж дүгнэж байна. Нэхэмжлэгчийн бичсэн постын доор ёс зүйгүй байна гэсэн сэтгэгдэл байдаггүй. Нэхэмжлэгч нь хуульд нийцээгүй, хууль бус зөвлөгөө мэдээллийг хэн нэгэнд өгөөгүй. Пост дээр бичигдсэн “мөөрсөн” гэх асуудал дээр иргэнд 2 цагийн турш утсаар зөвлөгөө өгөөд ойлгоогүй байна. Би яриагүй мөөрчихсөн юм байна гэх байдлаар бичсэн байсан. Үхэр шиг мөөрсөн гэдэг нь хэн нэгнийг үхэр гэж хэлээгүй, ёс бус үг хэллэгт хамаарахгүй. Мөн нэхэмжлэгч манай байгууллагад нэг шулам байна гэж бичихдээ хэн нэгнийг нэр зааж цохож хэлээгүй. Үүн дээр ёс зүйн болон ёс суртахууны алдаа гаргаагүй гэж үзэж байна. Цахим орчинд татварын улсын байцаагчаас илүү өндөр албан тушаалтнууд пост мэдэгдэл хийдэг. Тэдгээрийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа нэхэмжлэгч нь ажил мэргэжил, туршлагын хувьд сайн тул маргахгүй гэж тайлбарласан.
Ёс зүй гэдэг нь эрх мэдэлтэй этгээдийн хувьд яригддаг асуудал. Өнөөдрийн маргаан ёс зүй, ёс суртахууны талаарх маргаан тул эдгээр ойлголтыг философийн талаас нь тайлбарлая. Ёс суртахуун гэдэг нь зан заншлын хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд урган гардаг асуудал. Ёс зүй гэдэг нь эрх үүргээс үүсдэг харилцаа. Эдгээрийг зөрчсөнөөр худал хуурмаг зүйл урган гардаг. Иймд нэхэмжлэгч нь худал зүйл яриагүй, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөгүй. Нэхэмжлэгч цахим орчинд пост бичсэнээр татварын байгууллагын нэр хүнд унаагүй. Татварын зарим ойлголтыг бусдад тайлбарласан танин мэдэхгүй шинжтэй үйл ажиллагаа болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
...Б******* дүүргийн татварын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1******* дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газарт хүргүүлсэн бөгөөд Татварын ерөнхий газрын Ес зүйн дэд хорооны дүгнэлтийн дагуу Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/189 дугаар тушаалаар “цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл” оногдуулсан. Б******* дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Э.А******* нь тус Б/189 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын төрийн албаны зөвлөл 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 04/1258 дугаар албан бичгээр "...Б******* дүүргийн татварын хэлтсийн Татварын төлөгчтэй харилцах тасгийн дарга Э.А*******ийн ёс зүй, сахилгын зөрчилтэй холбоотой асуудлыг шалгах ажиллагаа бүрэн гүйцэд явагдаагүй байна...Гэтэл энэхүү үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д заасны дагуу шаардлагатай дүгнэлт гаргах болон холбогдох бусад процессын ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан эсэх болон сахилгын зөрчил гаргасан эсэхийг ялган тогтоохгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд ... 2025 оны Б/189 дүгээр тушаалыг хууль тогтоомжийн хүрээнд хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлнэ үү.” гэх албан бичгийн дагуу Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б/346 дугаар тушаалаар 2025 оны Б/189 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Э.А*******ийн сахилгын шийтгэлийг 4, 5, 6 дугаар саруудад цалингаас тооцож суутгал хийсэн бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б/346 дугаар тушаалын дагуу бодогдсон цалингийн 2,307,450.14 төгрөг, ээлжийн амралтын цалин дээр гарсан цалингийн зөрүү 239,094 төгрөгийг тус тус тооцон нөхөж олгосон.
Энэ нь Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7-д "Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 77.7.8-т “татварын албаны ажилтныг шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах;” гэж заасанд нийцсэн болно.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.4 "энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах"; Монгол улсын ёс зүйн хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-ын 6 дахь хэсгийн 6.12.5 "Дүгнэлт хэсэгт гомдол, мэдээллийг шалгаад ёс зүйн зөрчил гаргасан эсхүл ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэнэ" гэж заасныг тус тус үндэслэн Э.А*******тэй холбогдох гомдол мэдээллийг шалган Б******* дүүргийн Татварын хэлтсийн ёс зүйн дэд хорооноос 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг дараах 3 үндэслэлээр гаргасан.
Б******* дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Э.А******* нь "Монголын бүх нягтлан бодогчдын нэгдсэн групп" нэртэй сошиал хаягт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр "Хариуг өгье" мэдээлэл оруулж, мөн мэдээлэлдээ "Бухидуулж стрессдүүлсэнд та бүхнээсээ хүлцэл өчье өө". Судалгаанд минь идэвхтэй оролцсонд маш их талархаж байна. Судалгааг контент шинжилгээний аргаар явуулах гэж хичээсэн ба тус судалгааны үр дүнг энэ группт постолж болох байхаа. “Бас дахин хүлцэл өчье” гэсэн Э.А*******ийн хариулт, түүний дор бичсэн гишүүдийн “Ажил ихтэй хүмүүсийн дунд хэрүүлийн алим шидчихээд коммент түүгээд сууж байдаг завтай юм дээ”, “Судалгааны зорилго юу юм бэ. Ойлгомжтой асуудал бишүү бид нарыг хир их бухимдахыг харах зорилготой юм уу" "Төрийн албаны хувцас өмсчхөөд аж ахуй нэгжүүдээр айлгаж сүрдүүлээд явдаг хүн шиг аяглаад байхын өөрөө ч ойлгоогүй хүүгийн орлого шивүүлсэн балаг чинь арилаагүй л байна шүү. Тэгснээ уучлаарай хэхэ гэж пост бичээд тавлаад сууж байдаг арай л бишээ байцаагч гуай" гэх зэрэг хариултаас үзвэл Татварын албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн сөрөг сэтгэгдлүүд бичихэд хүргэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7. "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" мөн төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйл. Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага 8.1. Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ. Монгол улсын Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-ний 2.1.4 "ажлын байр, олон нийтийн газар, цахим орчин болон нийгмийн сүлжээнд төрийн албаны нар хүндэд харшлах үйл ажиллагаанд оролцохгүй, үг, үйлдэл гаргахгүй байх.
Өөрийн “A.E” facebook цахим хаягаасаа "Монголын бүх нягтлан бодогчдын нэгдсэн групп” нэртэй сошиал хаягт НӨАТ-ын тайлан илгээх заавар байршуулаад "Ингэж зааж өгөөд бхд тайлангаа ирүүлэхгүй бол би зүгээр алан!!!", "Утсаар баахан яриулж2 бснаа заза ажил дээр чнь очоод зөвлөгөө авъя гэшшшш, би 20 минутын турш зөвлөөгүй мөөрцийм бхдаа, Бууны нохойгүй бас шуламгүй байгууллагад ажилмаар байдаг... гэх зэрэг пост мэдээллүүд байршуулж хамт олны болон татвар төлөгчдөд таагүй уур амьсгал бий болгож Монгол улсын Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-ний 2.2.1. "ажлын байр, олон нийтийн газар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон Цахим орчин, нийгмийн сүлжээнд зүй бус үг хэрэглэхгүй, үйлдэл, зан байдал гаргахгүй байх.
“Монголын бүх нягтлан бодогчдын нэгдсэн групп” нэртэй сошиал хаягт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 10 минутад мэдээлэл оруулсан нь Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/134 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын татварын албаны үйлчилгээ, ажилтан, албан хаагчид тавигдах ерөнхий шаардлагын 6.10 дахь хэсэгт “Ажлын байранд ажил үйлчилгээ үзүүлж буй үед ном унших, хөгжим сонсох, тоглоом тоглох, ажлын хэрэгцээ шаардлага тодруулахаас бусад тохиолдолд цахим орчинд харилцахгүй байх" гэснийг тус тус зөрчсөн байх тул "Ёс зүйн зөрчил" гаргасан байна гэж дүгнэлт гаргаж томилох эрх бүхий албан тушаалтан Татварын ерөнхий газрын даргад ирүүлснийг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын Б/4******* дугаартай тушаалаар Э.А*******д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгчээс “Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/4******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах, “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах” арга хэмжээг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны тухай хуульд заасны дагуу “хууль биелүүлж ажиллахыг хаалттай, сануулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан боловч өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрх хуулиар олгогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хянан хэлэлцсэн болно.
2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, Б******* дүүргийн Татварын хэлтсийн Ёс зүйн дэд хороонд тус дүүргийн Татварын хэлтсийн дарга Т.Бээс “Монголын бүх нягтлан бодогчдын нэгдсэн групп” нэртэй сошиал хаягт мэдээлэл оруулж, татвар төлөгчийг бухимдуулсан гэх гомдол, мэдээллийн дагуу тус дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Э.А*******ийг төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоолгохоор гомдол гаргасныг Ёс зүйн дэд хорооноос хяналт, шалгалтыг хийж, улмаар ёс зүйн дэд хорооны хурлын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр ...нэхэмжлэгчийг “Ёс зүйн зөрчил” гаргасан байна гэж дүгнэсэн.Тухайлбал,
2.1.Нэхэмжлэгчийг “Монголын бүх нягтлан бодогчдын нэгдсэн групп” нэртэй сошиал хаягт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “хариуг өгье” мэдээлэл оруулж, мөн мэдээлэлдээ “бухимдуулж стрессдүүлсэнд та бүхнээсээ хүлцэл өчье өө”, “судалгаанд минь идэвхитэй оролцсонд маш их талархаж байна...” гэсэн Э.А*******ийн хариулт, түүний дор бичсэн гишүүдийн сэтгэгдэл нь Татварын албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн сөрөг сэтгэгдлүүд бичихэд хүргэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний 2.1.4-д тус тус заасныг,
2.2.Өөрийн цахим A E нэртэй Facebook хаягаасаа “Ингэж зааж өгөөд бхд тайлангаа ирүүлэхгүй бол би зүгээр “алан”, “Утсаар баахан яриулж2 бснаа заза ажил дээр чнь очоод зөвлөгөө авъя гэшшш, би 20 минутын турш зөвлөөгүй “мөөрцийм” бхдаа, Бууны нохойгүй бас шуламгүй байгууллагад ажилмаар байдаг” гэх зэрэг пост мэдүүллүүд байршуулж хамт олны болон татвар төлөгчдөд таагүй уур амьсгал бий болгож Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний 2.2.1-д заасныг,
2.3. Монголын бүх нягтлан бодогчдын нэгдсэн групп” нэртэй сошиал хаягт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 10 минутад мэдээлэл оруулсан нь “Монголын татварын албаны үйлчилгээ, ажилтан, албан хаагчид тавигдах ерөнхий шаардлага”-ын 6.10-д заасныг зөрчсөн гэж үзэн Ёс зүйн дэд хорооноос дээрх дүгнэлтийг гаргажээ.
3.Улмаар Б******* дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 292 дугаар албан бичгийг Татварын ерөнхий газрын даргад хандан ...Б******* дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Э.А*******тэй холбогдох ёс зүйн дэд хорооны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийг танилцуулах”-аар хүргүүлсэн байна.
4.Харин Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/4******* дугаар тушаалаар Б******* дүүргийн Татварын хэлтсийн ёс зүйн дэд хорооны хурлын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг цахим орчин болон нийгмийн сүлжээнд зүй бус үг хэллэг мэдээлэл, оруулан, татвар төлөгчдийг бухимдуулж, татварын албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зөрчил гаргасан гэж үзэж байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага ногдуулжээ.
5.Б******* дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Э.А*******ийн гаргасан үйлдэл нь хууль, журмыг зөрчсөн гэж дүгнэн хариуцлага ногдуулсан хариуцагчийн маргаан бүхий тушаал үндэслэлтэй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.1-д “Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө” гээд 7.1.4-т “албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх”, 7.1.8-д “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ” гээд 8.1.3-д “бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна” гээд 16.1.1-д “гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох”, 16.1.2-т “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах”, 16.1.3-т “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах”, 16.1.4-т “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” гэж тус тус зохицуулжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.1.4-т “ажлын байр, олон нийтийн газар, цахим орчин болон нийгмийн сүлжээнд төрийн албаны нэр хүндэд харшлах үйл ажиллагаанд оролцохгүй, үг, үйлдэл гаргахгүй байх”, 2.2.1-д “ажлын байр, олон нийтийн газар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон цахим орчин, нийгмийн сүлжээнд зүй бус үг хэрэглэхгүй, үйлдэл, зан байдал гаргахгүй байх”, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/134 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын татварын албаны үйлчилгээ, ажилтан, албан хаагчид тавигдах ерөнхий шаардлага”-ын 6.10-д “ажлын байранд ажил үйлчилгээ үзүүлж буй үед ном унших, хөгжим сонсох, тоглоом тоглох, ажлын хэрэгцээ шаардлага тодруулахаас бусад тохиолдолд цахим орчинд харилцахгүй байх” гэжээ.
5.Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, байгууллагын нэр төр болон өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй атал өөрийн A E нэртэй Facebook хаягаасаа /“Монголын бүх нягтлан бодогчдын нэгдсэн групп” нэртэй сошиал хаягт “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээх заавар байршуулаад/ цахим орчин, нийгмийн сүлжээнд зүй бус үг хэллэг, мэдээлэл оруулсан үйлдэл гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон.
6.Тухайлбал, нэхэмжлэгч нь өөрийн цахим A E нэртэй Facebook хаягаасаа “Ингэж зааж өгөөд бхд тайлангаа ирүүлэхгүй бол би зүгээр “алан”, “Утсаар баахан яриулж2 бснаа заза ажил дээр чнь очоод зөвлөө авъя гэшшш, би 20 минутын турш зөвлөөгүй “мөөрцийм” бхдаа, Бууны нохойгүй бас шуламгүй байгууллагад ажилмаар байдаг” гэх зэрэг цахим орчинд пост мэдүүллүүд байршуулсан үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, ... байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх”, 8 дугаар зүйлийн 8.1.3-т “...ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан “төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний 2.1.4, 2.8, 2.10.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлтэй байна.
7.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолт болон өөрт олгогдоогүй чиг үүрэг хэрэгжүүлж хуулиар харьяалуулаагүй асуудлаар төрийн алба хаагчид хориглосон зүй бус, ёс зүйгүй үг, хэллэг гаргаж хууль, журам зөрчсөн болох нь Ёс зүйн дэд хорооны хяналт, шалгалтаар тогтоогдсон ба хариуцагчаас түүний гаргасан үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна” гэж заасны дагуу “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах” ёс зүйн хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэлээ.
8.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна”, 105.2-д “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна” гэжээ.
9.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн маргаан бүхий акт болох Б/4******* дугаар тушаал нь эрх зүйн зөрчилтэйд тооцогдсон тохиолдолд уг захиргааны актыг гаргасан эрх бүхий албан тушаалтанд мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.-д “хууль биелүүлж ажиллахыг хаалттай болон нээлттэй сануулах” гэж зааснаар шийтгэл оногдуулах хуулийн заалт байна.
10.Нэгэнт эрх бүхий албан тушаалтнаас өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирсон шийдвэр гаргасан байх тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасныг тус тус баримтлан Э.А*******ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох “Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/4******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах, “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах” арга хэмжээг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ