| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/05104/И |
| Дугаар | 191/ШШ2025/06354 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/06354
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ..өөрийн байр хаягт байрлах ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23,604,585,80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,604,585,80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Г.*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2010116133 дугаартай зээлийн гэрээ байгуулан 21,776,382 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 725,879.4 төгрөг, зээлийн хүүнд 547,690.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 829.77 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч сар бүр төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010116133 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ******* нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн үндсэн төлбөр 21,050,502.60 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,502,064.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,018.30 төгрөг, нийт 23,604,585.80 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2010116133 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 23,604,585.80 төгрөгийг хариуцагч Г.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлага 23,604,585.80 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,904,585.80 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,604,585,80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2010116133 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, 21,776,382 төгрөгийг 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл олгосон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлага 23,604,585.80 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,904,585.80 төгрөг нийт 23,604,585,80 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяатай эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.
6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,604,585,80 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,904,585.80 төгрөг нийт 23,604,585,80 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,973 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 137,986.5 төгрөг, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 137,986.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ