| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0255/э |
| Дугаар | 266 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 266
2018 03 28 266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч А.Мөнхзул,
хохирогч С.У.га
шүүгдэгч Б.Х.г.оо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бэйс овогт Б.ийгийн Х.г.оог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0065 000170 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бэйс овогт Б.ийгийн Х.г.оо, Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Х.г.оо нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Уянгыг 2017 оны 02 дугаар сард, 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр, 2017 оны 7 дугаар сард, 2017 оны 7 дугаар сард нийт 3 удаа буюу байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн,
2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ...... байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харгис хэрцгий харьцаж, догшин авирлан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Б.Х.г.оо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч С.У.га шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Б.Х.г.оо нь 2017 оны 02 дугаар сард найз нартайгаа архи ууж ирээд агсам согтуу тавьж өөрийгөө хутгалсан. Х.г.оогийн цус нь гоожоод тогтохгүй болохоор нь эмнэлэг дуудсан. Тэгээд түргэн тусламж ирээд цагдаа дуудах ёстой гээд цагдаа дуудсан. Би 2017 оны 02 дугаар сард Х.г.оо намайг зодлоо гэж цагдаа дуудаагүй, Х.г.оог өөрийгөө хутгалсан учраас цагдаа дуудсан. Х.г.оо нь 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр согтуу ирж агсан согтуу тавиад намайг өмднийхөө тэлээг тайлж байгаад миний толгойг цохиж хагалж цус нь гоожоод тогтохгүй байсан. Би тухайн үед цагдаад хэлээгүй. Х.г.оо 2017 оны 7 дугаар сард намайг хөдөө явъя гэсэн. Би юмаа угаагаад байж байя гэсэн. Тэгээд Х.г.оог ажлаасаа ирэхэд нь би жирэмсэн байсан учраас ядраад юмаа угаагаад дөнгөж дуусч байсан. Х.г.оо уурлаж намайг цохиод гарч явж архи ууж ирэхээр нь би явсан. Х.г.оо ажлаасаа архи уугаагүй, эрүүл ирээд намайг цохисон. Дараа нь гарч яваад согтуу ирэхээр нь би найзынх руугаа явсан. Тэгээд Х.г.оо наадмын дараа 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ирээд чи хүүхдүүдээ өгчихөөд яагаад ганцаараа жаргаж байдаг юм бэ гээд миний гэдэс рүү цохиод байхаар нь болиоч хүүхэд чинь гэмтчихнэ ш дээ гэхэд тэгвэл нүд рүү чинь цохиж, нүдийг чинь сохолно гээд орилж байгаад тасраад унтсан. Тэгээд би өглөө найзруугаа мессеж бичээд ороод ирээч гэсэн. Манай найз орж ирээд чи ийм аймар болсон байна, одоо гэрийнхэндээ хэл, болохгүй гэж хэлсэн. Тэгээд би дүү нараа дуудаж, цагдаа дуудсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч С.У.га мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.г.оо нь ойр ойрхон архи дарс уудаг, архи уухаараа л намайг хүнтэй хардаж зоддог байсан. ...сүүлд 2017 оны 7 дугаар сарын 21-ний шөнө ...03 цагийн орчим Б.Х.г.оо согтуу орж ирээд “чи Эрдэнэт рүү ээж рүү минь явсангүй” гээд намайг өөр хүнтэй хардаж гараараа миний гэдэс рүү 2-3 удаа цохихоор нь би жирэмсэн тул “гэдэс рүү битгий цохиорой” гэхэд Б.Х.г.оо миний нүүр, нүд рүү 2-3 удаа цохисон. Б.Х.г.оо ...намайг “хорооны цагдаатай явалддаг, найз нарынхаа нөхрүүдтэй явалддаг, хүүхдүүд чинь өөр өөр эцэгтэй” гээд хэл амаар доромжилж агсам тавьж байгаад унтаад өгөхөөр нь би хажуу айлынхаа хүн болох С.го руу “гэрт ороод ир” гэж мессеж бичихэд С.го манай гэрт орж ирээд манай дүү рүү мэдэгдэж цагдаад дуудсан. ...Би өмнө цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ...Б.Х.г.оо намайг ихэвчлэн хардалтын улмаас зодож цохиж байсан, хэд хэдэн удаа зодож байна, гэхдээ би яг хэзээ гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2017 оны 2 сард, Б.Х.г.оо согтуу үедээ намайг хардаж гар хөлөөрөө зодож байсан, мөн 2017 оны 3 дугаар сарын 08-ны үед өмдний тэлээгээр толгой руу цохиж хагалж байсан. мөн 2017 оны 7 дугаар сард наадмын үеэр Б.Х.г.оо намайг түүнтэй хамт ээж рүү явсангүй гээд зодож байсан. Энэ болгонд би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Намайг Б.Х.г.оод зодуулж байсныг хөрш айлын С.го гэх хүн мэднэ...Би Б.Х.г.оод зодуулснаас болоод нүд хөхөрсөн, одоо ч гэсэн хөх нь арилаагүй мөн толгой өвдөөд байна...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),
2. Гэрч С.С.го мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сард С.У.га манай гэрт орж ирээд “Б.Х.г.оо согтуу ирээд зодсон” гэж ярьж байсан. Тэгэхэд С.У.гаагийн биед гэмтэл шарх харагдаагүй. ...мөн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 9 цагийн үед...С.У.га над руу “гэрт ороод ирээч” гэж мессеж бичсэн байхаар нь би тэдний гэрт ороход С.У.гаагийн нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Харин Б.Х.г.оо нь согтуу бололтой унтаж байсан. Тэгээд С.У.га надад хэлэхдээ “Б.Х.г.оо согтуу ирээд шөнө зодчихлоо” гэхээр нь би түүнд “нэгэнт зодсон юм бол гэрийнхэндээ хэлсэн дээр” гэхэд С.У.га дүүгээ дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
3. Гэрч С.О.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 21-ний өглөө 8 цагийн орчим...Солонгын хөрш эмэгтэй утсаар яриад “С.Уянгыг хамтран амьдрагч нь зодсон байна” гэж ярихаар нь би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 9 дүгээр гудамжны 31 тоотод очиход С.У.га эгчийн “хоёр нүд нь хөхөрсөн, гар хөл салганасан байдалтай” байсан. Харин Б.Х.г.оо нь унтаж байсан. Тэгээд би Б.Х.г.оог сэрээхэд нилээн согтуу байсан ба “яагаад эгчийг зодсон юм” гэхэд “уучлаарай, би согтуу байсан” гэж байсан. Тэгээд цагдаа дуудаж Б.Х.г.оог өгч явуулсан юм. Тэрнээс хойш С.У.га эгч манайд байгаа...Б.Х.г.оо нь өмнө..хэд хэдэн удаа зодож цохиж байсан ба ална гээд сүрдүүлдэг байсан гэж эгч хэлсэн. С.У.га эгч жирэмсэн, том гэдэстэй хүн, гэтэл Б.Х.г.оо гэгч нь зодож цохиод байгааг нь ойлгохгүй байна. С.У.га эгч...дуу цөөтэй, даруухан хүн болохоор бидэнд өмнө Б.Х.г.оог зодож цохисон талаар ямар нэгэн зүйл хэлж байгаагүй, би ч өөрөө гадаадад сурдаг болохоор өөр мэдэж байгаа зүйл алга байна. С.У.га эгч надад хэлэхдээ Б.Х.г.оо байнга зодож цохьдог, гэртэй чинь шатаана гэх мэтээр дарамталдаг гэсэн ба одоо өөрийнхөө гэрч ч амьдарч чадахгүй айгаад манайд амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),
4. Гэрч Б.Б.аа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сард...С.У.гаатай уулзахад С.У.гаа “Б.Х.г.оо намайг тэлээгээр цохисон” гээд нүүрнийх нь баруун...зүүн талын шанаа хэсэг нь хөхөрсөн байсан...Би С.У.гааг Б.Х.г.оод 3 удаа зодуулсан талаар сонсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9346 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун шанаа, хацар бага зэрэг хавдартай, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, зүүн нүдний доод зовхи, хүрэн ягаан, хөх ногоон цус хуралттай, дээд уруулын зүүн хэсэгт 0.3х0.4см хүрэн улаан нимгэн тав бүхий язралтай, доод шүднүүд эмзэглэлтэй, хөдлөөгүй, хэвлийн баруун доод хэсгээр бага зэрэг эмзэглэлтэй, ил харагдах гэмтэлгүй, Пастернацскийн шинж 2 талд сөрөг,
2017.7.26-ны эмэгтэйчүүдийн эхо-д: ...ургийн байрлал дагуу, түрүүлсэн хэсэг толгой, ихэс урд ханаар, одоогоор ихэс ховхролтын шинжгүй гэжээ...ДҮГНЭЛТ:
1. С.У.гын биед баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, зүүн нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын язрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),
6. Шүүгдэгч Б.Х.г.оогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би ганцаараа 0.75 литрийн 1 шил архи уучихаад...21-ний...шөнө 03 цагийн орчим......хамтран амьдрагч У...агийн гэрт ирсэн. Намайг гэртээ ирэхэд У.га ганцаараа байхаар нь би согтуудаа У.гаад “хүүхдүүдээ ээжийндээ аваачиж орхичихоод ганцаараа сайхан жаргаж байна уу” гэж хэлсэн чинь У.га хэрүүл хийгээд байхаар нь...би түүнийг нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Гэхдээ би нилээн согтсон болохоор болсон зүйлийг сайн санахгүй байна...би удаагүй унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь намайг сэрэхэд У.гаагийн дүү нь ирсэн байсан ба удаагүй цагдаа ч ирсэн. Намайг өглөө сэрэхэд У.гаагийн нүд нь хөхөрсөн харагдсан. Би болсон зүйлийн сайн санахгүй байна...2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр...Эрдэнэт рүү ээжийнхээ гэр рүү У.гаатай явахаар болоод...ажилдаа явсан. Тэгээд орой ирэхэд У.га хувцас...угаагаагүй байхаар нь би уурлаад “битгий боогоод байгаарай” гэж хэлээд түүний мөр рүү нэг удаа гараараа цохиж байсан. Мөн 2017 оны эхээр...би согтуудаа У.гааг цохиж байсан гэсэн, тэрийг би өөрөө сайн мэддэггүй юм. У.га л “чи согтуудаа тэлээгээр миний нүүр рүү цохисон” гэж ярьж байсан... Гэхдээ У.гад ямар нэгэн гэмтсэн бэртсэн зүйл байгаагүй. Би өөрийн хийсэн зүйлдээ гэмшиж байна...У.га хэд хэдэн удаа утсаар ярихдаа “нөхөр хажууд байна, дараа яръя” гэх мэтээр утсаа таслаад хэнтэй яриад байгаа юм гэхээр тодорхой зүйл хэлэхгүй байсан. Тэгэхээр нь миний хар төрөөд л муудалцаж зодолдсон, өөр ямар нэгэн шалтгаан бол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),
7. Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч (хавтаст хэргийн 39-41),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 74, 23), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 42-52) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс шүүгдэгч Б.Х.г.оод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Х.г.оог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нь мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Х.г.оо нь
- ...2017 оны 2, 3, 7 дугаар сард, зодох, тэлээгээр ороолгох аргаар, хувийн таарамжгүй сэдэлтээр, архидан согтуурсан шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Уянгыг жирэмсэн болохыг мэдсээр байж байнга зодсон,
- ...2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө, гараараа зодож, хувийн таарамжгүй сэдэлтээр, архидан согтуурсан шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Уянгыг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
- Хохирогч С.У.га мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сард би жирэмсэн болсон...7 сартай байхад... Х.г.оо нь ...намайг хүнтэй хардаж зоддог байсан. ...2017 оны 7 дугаар сарын 21-ний шөнө ...03 цагийн орчим Х.г.оо согтуу орж ирээд “чи Эрдэнэт рүү ээж рүү минь явсангүй” гээд намайг өөр хүн амьтантай хардаж гараараа миний гэдэс рүү 2-3 удаа цохихоор нь би жирэмсэн тул “гэдэс рүү битгий цохиорой” гэхэд Х.г.оо миний нүүр, нүд рүү 2-3 удаа цохисон...Х.г.оо намайг ихэвчлэн хардалтын улмаас зодож цохиж байсан, хэд хэдэн удаа зодож байна, ...2017 оны 2 сард, Х.г.оо согтуу ...намайг хардаж гар, хөлөөрөө зодож байсан, мөн 2017 оны 3 дугаар сарын 08-ны үед намайг өмдний тэлээгээр толгой руу цохиж хагалж байсан. мөн 2017 оны 7 дугаар сард наадмын үеэр Х.г.оо намайг ...зодож байсан...Би Х.г.оод зодуулснаас болоод нүд хөхөрсөн, одоо ч гэсэн хөх нь арилаагүй мөн толгой өвдөөд байна...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),
“...Би 2016 оны 12 дугаар сараас хойш 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд өөрийнхөө нэр дээр цувуулаад Хаан банкнаас 2.514.000 төгрөгийг зээлж авсан ба Х.г.оо нь надаас цувуулж...зөндөө мөнгө авсан... Иймээс Х.г.оогоос 1.250.000 төгрөгөө нэхэмжилсэн, мөн Х.г.оо нь өөрөө машин мөргөлдүүлснээс болоод төлбөрт ороод миний монетон бөгж, мөнгөн гинж, ээмэг, зэргийг ломбарданд 600.000 төгрөгөөр тавьсан. Үүнээс 100.000 төгрөгийг надад буцаан өгсөн. 200.000 төгрөгөөр нь хүмүүстэй архи, дарс уусан, өөртөө хувцас авсан. Тэгээд үлдсэн мөнгөөр хоолны зүйл авсан. Тиймээс уг 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Х.г.оо нь хүнээс 1.000.000 төгрөг зээлж миний нэр дээр машин авсан. Тэр машин нь манай хашаанд байгаа юм...Х.г.оо хүнээс авсан мөнгөө эргүүлж өгөөгүй байгаа. Би Х.г.оод зодуулснаас болоод зүрхний бичлэг, нүдний үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэгт орж эмчилгээ хийлгэсэн. Уг зардалд 200.000 төгрөг зарцуулсан байгаа. Уг мөнгөө нэхэмжилж байна. Би мөнгөний баримтаа цуглуулаагүй...Би дээрх мөнгөнүүдийг Х.г.оогоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
- Гэрч С.С.го мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 9 цагийн үед...У.га над руу “гэрт ороод ирээч” гэж мессеж бичсэн байхаар нь би тэдний гэрт ороход У.гаагийн нүд нь хөхөрсөн байдалтай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
- Гэрч С.О.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 21-ний өглөө 8 цагийн орчим...Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 9 дүгээр гудамжны 31 тоотод очиход У.га эгчийн “хоёр нүд нь хөхөрсөн, гар хөл салганасан байдалтай” байсан. ...би Х.г.оог сэрээхэд нилээн согтуу байсан ба “яагаад эгчийг зодсон юм” гэхэд “уучлаарай, би согтуу байсан” гэж байсан...Х.г.оо нь өмнө..хэд хэдэн удаа зодож цохиж байсан ба ална гээд сүрдүүлдэг байсан гэж эгч хэлсэн. У.га эгч жирэмсэн, том гэдэстэй хүн, гэтэл Х.г.оо гэгч нь зодож цохиод байгааг нь ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),
- Гэрч Б.Б.аа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сард...У.гаатай уулзахад У.гаа “ Х.г.оо намайг тэлээгээр цохисон” гээд нүүр ... хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9346 дугаар дүгнэлт...1. С.У.гын биед баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, зүүн нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын язрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),
- Шүүгдэгч Б.Х.г.оогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 21-ний...шөнө 03 цагийн орчим...Намайг гэртээ ирэхэд У.га ганцаараа байхаар нь би согтуудаа У.гаад “хүүхдүүдээ ээжийндээ аваачиж орхичихоод ганцаараа сайхан жаргаж байна уу” гэж хэлсэн чинь У.га хэрүүл хийгээд байхаар нь...би түүнийг нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. ...Намайг өглөө сэрэхэд У.гаагийн нүд нь хөхөрсөн харагдсан...2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр...У.гаатай хамт Эрдэнэт рүү ...явахаар болоод...ажилдаа явсан. Тэгээд орой ирэхэд У.га хувцас...угаагаагүй байхаар нь би уурлаад “битгий боогоод байгаарай” гэж хэлээд түүний мөр рүү нэг удаа гараараа цохиж байсан. Мөн 2017 оны эхээр...би согтуудаа У.гааг ... тэлээгээр миний нүүр рүү цохисон...У.га надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х.г.оо нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогч С.Уянгыг жирэмсэн болохыг мэдсээр байж байнга зодсон, мөн хохирогчийг зодсоноос болж хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж байнга буюу хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодын хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Нөгөө талаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт хамтран амьдарч байсан хүнийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Х.г.оог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга зодож, жирэмсэн хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас Б.Х.г.оог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож түүний нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл гэсэн тул тэрээр бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч Б.Х.г.оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Х.г.оо нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин шүүгдэгч нь нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаан санаатай үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.
Шүүх Б.Х.г.оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугийн талаар маргаагүй зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуульд зааснаар өөр өөр төрлийн ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Б.Х.г.оод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх 240 цагийн ялыг ажлын 8 цагаар тооцож нийт хорих ялыг 30 хоногт шилжүүлж түүнд оногдуулсан 7 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
lll. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар
Шүүгдэгч Б.Х.г.оо нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 57 (тавин долоо) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт ...хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Х.г.оогийн эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
IV. Бусад асуудлаар
Эрүүгийн 1708 0248 60452 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: