| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1710007750508 |
| Дугаар | 2024/ДШМ/1105 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/1105
2024 09 26 2024/ДШМ/1105
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах,
хохирогч Э.Ц,
хохирогч Н.У-ийн түүний өмгөөлөгч А.Ганбат,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ж.Оюунболд,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/566 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ж.Оюунболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох 1710007750508 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
............. овгийн Б........... Б.............., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ................................. төрсөн, .... настай, э.эгтэй, .......... боловсрол...., ........... мэргэжил...., ам бүл .............................. хамт ......................................................... оршин суудаг, /РД:........./,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02
дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох
ялаар,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000.000
төгрөгөөр торгох ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10
дугаар сарын 15-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар
тэнсэж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон,
Шүүгдэгч Б.Б нь:
хохирогч Ц.И-аас 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 105.000.000 төгрөгийн үнэ бүхий түүний эзэмшлийн автомашиныг,
хохирогч Э.Ц-аас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 27.222.000 төгрөгийг бэлнээр, “Ниссан сафари” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрны үлдэгдэл мөнгөнд тооцон тус тус авч түүнд нийт 57.042.175 төгрөгийг,
хохирогч Э.А-аас 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нийт 16.600.000 төгрөгийг,
хохирогч Б.С-ээс 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нийт 8.500.000 төгрөгийг,
хохирогч Б.Ц-аас 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр О.О-ын Хаан банкны ............ тоот дансаар 18.791.000 төгрөгийг,
хохирогч Ч.Г-өөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 58.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “Саняан Рекстон” загварын тээврийн хэрэгслийг,
хохирогч Ж.О-ээс 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийг,
хохирогч С.Т-аас 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 41.200.000 төгрөгийг авч залилсан,
хохирогч С.Ө-өөс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд нийт 81.960.000 төгрөгийг,
хохирогч Т.М-аас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд нийт 12.400.000 төгрөгийг,
хохирогч Н.У-өөс 2022 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд нийт 10.000.000 төгрөгийг,
хохирогч П.Б-аас 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 44.950.000 төгрөгийг тус тус залилан нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 413.243.175 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ......... овогт Б.............. Б-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээнээс дээш хохирол учруулж бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д 4 /дөрөв/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-аас нийт 388.243.175 /гурван зуун наян найман сая хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.И /РД:..................../-д 90.000.000 /ерөн сая/, хохирогч Э.Ц /РД:.................../-д 57.042.175 /тавин долоон сая дөчин хоёр мянга нэг зуун далан тав/ төгрөг, хохирогч Э.А /РД:................/-д 16.600.000 /арван зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Сувд-Эрдэнэ /РД:................../-д 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг, Б.Ц /РД: ..................../-т 18.791.000 /арван найман сая долоон зуун ерөн нэгэн мянга/, хохирогч Ч.Г /РД:......................./-т 58.000.000 /тавин найман сая/, хохирогч Ж.О /РД:....................../-т 15.000.000 /арван таван сая/, хохирогч С.Т /РД:................../-т 36.200.000 /гучин зургаан сая хоёр зуун мянга/, хохирогч С.Ө /РД:..................../-д 20.760.000 /хорин сая долоон зуун жаран мянга/, хохирогч Т.М /РД:....................../-д 12.400.000 /арван хоёр сая дөрвөн зуун мянга/, хохирогч Н.У /РД:........................../-д 10.000.000 /арван сая/, хохирогч П.Б /РД:................../-д 44.950.000 /дөчин дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогчид нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр болон 0-13 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осолд орж баруун дунд чөмөг, өвдөгний тойгоо бяцалж төмрөөр бэхэлсэн. Мөн нурууны 2-6 дугаар үеийн сэртэнг яс хугарч хүнд гэмтэл авсны улмаас хэвтэрт орж 3 жил гэрийн асаргаанд байж, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан. Одоог болтол эрүүл мэндийн байдал гүйцэд эдгээгүй бэртэлтэй хэвээр байна. Мөн уг ослын улмаас барилгын компани баригдах төслийн үйл ажиллагаа зогссон. Бага охин А нь тархины хүнд өвчний улмаас эмнэлгийн хяналт, гэрийн асаргаанд эхнэр минь харж, мөн бусад хүүхдээ сургууль цэцэрлэгт суралцуулж ажил хийх боломжгүй байгаа учир гэр бүлийнхээ төлөө ажил хөдөлмөрөө тасалдуулахгүйг хичээж явсан. Охин А нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тархины хүнд хагалгаанд орох учраас одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдийнхээ эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн торгох ял болгон өөрчилж өгнө үү.
Миний бие Сэлэнгэ аймгийн Шарын гол сумын нутаг “Нарангийн ам” гэх газар Уул уурхай ашигт малтмалын чиглэлээр 2024 оны 6 дугаар сараас эхлэн олборлолт эхлүүлэн хөрс хуулалтын ажилдаа орсон байсан. Уг уурхайн үйл ажиллагааг жигдрүүлэн явуулж энэ хэргийн хохирогч нарт төлбөр мөнгийг нь барагдуулах хүсэл эрмэлзэлтэй, хохирогч нарт уурхайгаа танилцуулж, үйл ажиллагаатай танилцах санал гаргаж, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байсан. Гэтэл ...... оны ... дугаар сарын ....-ны өдөр хоригдсоны улмаас уурхайн ажил зогсож байгаа учраас хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлж, хохирол төлбөр төлөх хүсэлтэй байгааг минь хангаж өгнө үү.
Иймд миний биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулах зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Надад итгэл хүлээлгэн боломж олговол дахин гэмт хэрэгт холбогдохгүй явахаа илэрхийлж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Б нь өөрийн найз, бизнесийн хамтрагч Г.Г-тэй харилцан тохиролцож, барилгын бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилгоор өөрийн үүсгэн байгуулсан, гүйцэтгэх захирлаар ажилладаг “Төгс Цэлмүүн констракшн” ХХК-ийг төлөөлж, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, “Номун далай” гэх газарт үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар олгогдсон 19 га газар
эзэмших эрхтэй /1хх 73, 2хх 4-7/ “Их Могол Жапан” ХХК-тай газрын эрхийг шилжүүлэн
авах гэрээ /2хх 2-3/-г байгуулж, улмаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Их Могол Жапан” ХХК-ийн компанийн хувьцаа, компанийн эрхийг хууль журмын дагуу шилжүүлэн авч, улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байдаг. Мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн
12 дугаар хороонд байрлах АОС-3-1 тоот 847 м.кв талбайтай газарт орон сууцны
барилга угсралтын төсөл хэрэгжүүлэх зорилгоор тус газрын өмчлөгч С.О-тэй
харилцан тохиролцсон байсан боловч төсөл хөтөлбөрийн санхүүжилт зогссон,
барилгын салбарын бараа материалын хомсдол зэргийн улмаас тухайн төсөл
хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон нь хавтаст хэрэгт авагдсан амины орон сууцны
болон орон сууцны төслийн материал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн
гэрчилгээ, Б.Б нь “Төгс Цэлмүүн констракшн” ХХК-ийн захирлаар, Г.Г нь “Баян-Үзүүр Хайрхан” ХХК-ийн захирлаар тус тус бүртгэгдсэн улсын бүртгэлийн баримт гэрч, хохирогч нарын мэдүүлэгт тодорхой тусгагдсан байна.
Б.Б, Г.Г нар бизнесийн үйл ажиллагаа явуулахаар нэр бүхий
хохирогч нартай гэрээ байгуулж, иргэний эрх зүйн харилцаанд оролцож, тодорхой эрх
эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцож, бусдын эд хөрөнгө, мөнгийг хүлээн авсан боловч
гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц энэ талаар нэр бүхий
хохирогч нарт мэдэгдээгүй, гэрээ байгуулах үедээ гэрээний үүргээ 100 хувь
биелүүлэх боломжийг бүрдүүлээгүй байсан үйлдэлдээ хариуцлага хүлээх, энэ нь
Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх боломжтой
боловч Б.Б, Г.Г нарыг хэн алины үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөх, хэн
нь хэчнээн төгрөгийн төлбөрийг хариуцах ёстой гэдгийг тодорхойлох, хамтран
оролцсон хэлбэр болон үйлдэлд дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.
Гэтэл шүүхээс хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, дансны
хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн бичиг баримт зэрэгт Б.Б,
Г.Г нар нь ижил үйлдэл оролцоотой, “Төгс Цэлмүүн констракшн” ХХК, “Баян-
Үзүүр Хайрхан” ХХК-ийн аль алинаар гэрээ байгуулагддаг, компанийн ажилчид
Б.Б, Г.Г нарыг хоёуланг нь захирал гэж дууддаг, Г.Г-ийн
захирлаар ажилладаг “Баян-Үзүүр Хайрхан” ХХК-ийн болон Г.Г-ийн эгчийн
нөхөр Д.Б-ын дансанд захиалагч нарын мөнгө шилжин орч, улмаар
Г.Г-ийн нэртэй гүйлгээний утгаар зарцуулагддаг зэрэг үйл баримтад дүгнэлт
өгөлгүйгээр Б.Б ганцаараа бүхий л үйл ажиллагааг хариуцан, хохирогч
нартай харилцаж байсан мэтээр дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй юм.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд
шинжлэн судлуулсан, тайлбарласан, санал болгосон нотлох баримт, дүгнэлтийг
няцаан үгүйсгээгүй, энэ талаар шийтгэх тогтоол дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн
2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн өмгөөлөгчийн саналын
үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын
шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт заана гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр
байна.
Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай
үндэслэлийг заагаагүй бол” тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай
нийцээгүй гэж үзэх талаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхэд хэрэгт авагдсан
дараах ач холбогдол бүхий баримтуудад дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.
Үүнд: Хохирогч Ц.И-ны “...2017 оны 06 дугаар сард Г.Г гэх залуу утсаар яриад “таны машиныг Төв аймгийн Сэргэлэн суманд шинэ Нисэхийн урд талд
баригдаж байгаа хувийн орон сууц болох 2 давхар орон сууц, мөн дээр нь 2 давхар граж барих газар өгнө гэсэн. ...Г.Г рүү залгаж байр баригдахгүй байна, дам дамаа би чамайг таньдаг учир итгээд өгсөн, намайг Б.Б-тай уулзуулж өг” гэхэд “за” гэж хэлээд алга болсон. Дахин залгахаар утсаа авахгүй байгаа” гэсэн,
“Баян-Үзүүр Хайрхан” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
“Төгс Цэлмүүн Констракшн” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа “Г.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс Гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан” гэх бүртгэлийн мэдээлэл,
Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын “Их Могол Жапан” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, “Номун далай” гэх газарт үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар олгогдсон 19 га газар эзэмших эрхтэй гэх тодорхойлолт,
“Их Могол Жапан” ХХК-д газар эзэмших эрх олгосон Эрхийн гэрчилгээний хуулбар, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/231 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж,
2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Төгс Цэлмүүн констракшн” ХХК, “Их Могол Жапан” ХХК нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ,
“Их Могол Жапан” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн талаарх бүртгэл тусгагдсан;
Гэрч Х.М-ийн “...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Г.Г захирал над руу залгаж, иргэний үнэмлэх байгаа юу, нэг хүнтэй хамт яваад машиныг нь худалдах,
худалдан авах гэрээ нотариатаар ороод авчих гэж хэлсэн. Тэгээд Э.Ц гэх залууг манай өрөөнд дагуулж орж ирээд, бид багшийн дээдийн орчим нотариат орж гэрээ хийсэн...хэд хоногийн дараа Г.Г захирал над руу яриад “чам руу нэг хүн залгахаар уулзаад нөгөө машиныхаа нэрийг шилжүүлээд өгчих” гэж хэлсний дагуу Нисдэг машин дээр 40 орчим насны эмэгтэй хүнд шилжүүлсэн. ...”,
Хохирогч Э.А-ын “...урьдчилгаа 12.000.000 төгрөгийг Г.Г, Г.Д нарт өгсөн, 3.000.000 төгрөгийг санхүүгийн ажилтан Г.Д-ийн данс руу шилжүүлсэн. ...”,
Гэрч Г.Д-ийн “...Э.А нь 2018 оны 09 дүгээр сард манай компани дээр ирж Г.Г-тэй гэрээ байгуулсан. ...12.000.000 төгрөгийг бэлнээр Г-т гардуулж өгсөн ба үлдэгдэл 3.000.000 төгрөгийг миний Хаан банкны 5495251760 дугаарын данс руу шилжүүлсэн. Энэ үйл явдлын дараа би Г, А нарын зургийг дарж өгсөн. Г манай ажилтны данс руу шилжүүлчих гэж хэлсэн учир миний данс руу шилжүүлсэн. ...дээрх мөнгөнөөс Г-ийн хэлсний дагуу 5381159899 /Д.Б/ данс руу 12.700.000 төгрөг шилжүүлсэн. ...”,
Гэрч Д.Б-ын “...би “Төгс Цэлмүүн констракшн” ХХК-ийн талаар огт мэдэхгүй, манай эхнэрийн дүү Г ажиллаж байсан гэдгийг мэднэ. 5381159899 данс нь миний эзэмшлийн данс. ...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр миний данс руу ...нийт 12.700.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа юм. Энэ ямар учиртай вэ гэвэл тухайн үед талийгаач Г над руу залгаад “таны дансаар хэсэг мөнгө хийгээд буцаагаад гаргаад байя, та дансаа өгчих” гэж хэлсэн. Тэгээд би юу ч бодолгүй дансаа өгсөн. Орж ирсэн мөнгөнүүдийг Г-ийн зөвшөөрлийн дагуу өөр данс руу интернэт банкаар шилжүүлж байсан. ...”,
Д.Б-ын Хаан банкны 5381159899 дугаартай дансны хуулга 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 12.700.000 төгрөгийг Төгс Цэлмүүн гэх утгаар хүлээн авсан. Д.Б нь хүлээн авсан мөнгөнөөс удаа дараа буюу нийт 18 удаагийн гүйлгээ хийж, мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд болон өөрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байна;
Хохирогч Б.С-ийн “...Урьдчилгаа 5.000.0007, сарын төлбөл зохих 500.0007-ийн хамт хийсээр нийт 8.500.0007-ийг “Баян-Үзүүр Хайрхан” ХХК-ийн дансанд төлсөн. ...”,
“Баян-Үзүүр Хайрхан” ХХК Хаан банкны 5069340191 дугаартай дансны хуулга хохирогч Б.С-ээс шилжүүлсэн мөнгийг хувийн бизнестээ болон өөрийнхөө нэрээр зарцуулсан талаарх гүйлгээ тусгагдсан;
Хохирогч П.Б-ы “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Төгс Цэлмүүн
Констракшн” ХХК-ийн байранд очиж Г гэдэг өөрийгөө гүйцэтгэх захирал гэж танилцуулсан эрэгтэйтэй уулзаад, 47м.кв байрыг 44.950.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, тооцоог нь бүрэн төлсөн.... гар утсаараа гүйцэтгэх захирал Г, ............ дугаараар нягтлан бодогч гэж танилцуулсан хүмүүстэй харилцаж байсан. ...”,
Нягтлан Б.Ц-ийн Хаан банкны 5087075413 дугаартай дансны хуулга “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 44.650.000 төгрөгийг дансаар Б байрны үнэ гэх утгаар хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөгийг 5063014855 дугаартай дансанд “Төгс Цэлмүүн ХХК Арматур үнэ” гэх гүйлгээгээр шилжүүлсэн. Б.Б тухайн мөнгийг хүлээн авсан гэх гүйлгээний баримтгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь
хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”
гэж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх ...хууль болон эрх зүйн
ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн
гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн
дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Гэтэл шүүх нотлох дээрх нотлох баримтуудыг
үнэлээгүй бөгөөд нотлох баримтад дурдагдсан Г.Г гэх этгээдийн үйлдэл
оролцоо, өөрийн нэрээр гэрээ байгуулж, мөнгө хүлээн авч, хохирогч нараас авсан
мөнгийг зарцуулж, хохирогч Э.Ц-ийн шилжүүлсэн машиныг өөр этгээд рүү шилжүүлэх үүргийг гэрч Х.М-д өгч, 30.000.000 төгрөгийн үнэ бүхий машиныг захиран зарцуулсан гэх хэргийн үйл баримтыг хэрхэн няцааж байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, бодит биш шийдвэр болсон гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь 2016 онд “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийг эхнэрийн нэр дээр худалдаж авсан. Тухайн үед одоогийн ашиглалтад орсон байгаа шинэ нисэх онгоцны буудал барих ажил ид явагдаж 50% ийн гүйцэтгэлтэй 2017 оны 11 дүгээр сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй тэр талаар нийтэд зарласан байсан. Үүнтэй холбоотойгоор шинэ суурьшлын бүсэд орон сууцны хэрэгцээ байгааг судалж Нисэхийн ажилтнуудын дунд 6 удаа судалгаа явуулахад 650 ажилтнаас 300 ажилтан “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийн барих амины орон сууцад орохоор саналаа бичгээр илэрхийлсэн тул хэрэгцээнд тулгуурлаж борлогдох нөхцөлтэй гэж тооцож мөн нисэх буудлаас дулаанаар хангана гэсэн бичиг авсны үндсэн дээр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багын нутаг дэвсгэрт “Номуун далай” гэх газарт амины орон сууц барихаар
“New pearl town” нэртэй төслийг бодитойгоор эхлүүлж Газар худалдан авах, бараа
материал техник худалдан авах болон бусад бүтээн байгуулалтад 3 тэр бум орчим
төгрөг зарцуулсан гэдэг боловч 1.848.073.928.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн
болохыг шинжээчийн дүгнэлтээр /8хх 125/ тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрээнүүд, гэрчилгээний хуулбарууд яллагдагч Б.Б болон бусад гэрчүүдийн мэдүүлэгт тухайн газар дээр хийгдсэн байсан ажлуудыг харуулж бэхжүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан.
Бүтээн байгуулалтыг засгийн газрын бодлогод тулгуурлаж эхлүүлсэн ч “Төгс
цэлмүүн констракшн” ХХК-иас Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэг газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, хөшигтийн хөндийд баригдах нисэх онгоцны буудлын захиргаа зэрэг төрийн байгууллагуудад асуудлууд тавиад шийдэгдээгүй байдаг.
Энэхүү төсөл дээр иргэн Ц.И-аас 105.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий
“Мерседес Бенз Юнимог" загварын автомашиныг 100м2 орон сууц зогсоолын хамтаар
барьж өгөхөөр тохиролцож гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Ц.И
тухайн хэлцлийг танил Г.Г-т итгэж хийсэн гэдгээ мэдүүлсэн байдаг. Машиныг нь барьцаанд тавьж төслийн хөрөнгө оруулалтад зарцуулагдсан.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Б.Б нь Ц.И-ны эзэмшлийн ........... улсын дугаартай автомашиныг бартераар авч оронд нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хувийн орон сууц барьж өгнө гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны нутаг дэвсгэрээс түүний автомашиныг авч залилан 105.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шийтгэх тогтоолд Б.Б-ыг “...орон сууц барьж өгнө гэж хуурч бодит
байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...залилсан, ...хөрөнгийн эх үүсвэргүй байж хувийн орон сууц барих төсөл хэрэгжүүлж буй мэтээр олон нийтэд зар сурталчилгаа явуулж хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Компанийн нэр ашиглан огт баригдахгүй хий хоосон зүйл ярьж бусдаас мөнгө авсан бол ингэж дүгнэх нь зөв байх, гэтэл амины болон нийтийн орон сууц барих төслүүдийг хэрэгжүүлэхээр ажил нь явагдаж нэлээд хэмжээний хөрөнгө зарцуулж байсан.
Улмаар засгийн газраас тус компанийн эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд
авахаар гэрээг цуцалж хийж бүтээсэн бүх зүйл, зам талбайг нурааж барьсан байшингаа шатааж хог руу ачиж зөөсөн бөгөөд нөхөн төлбөр өгнө гээд одоог хүртэл шийдээгүй байна.
2017-2021 онуудад Баянзүрх дүүргийн 12, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц барьж ашиглалтад оруулах зорилготой 2 төслийг “Баян үзүүр хайрхан” ХХК, “Төгс цэлмүүн констракшн” ХХК-иар хэрэгжүүлэхээр эхэлсэн бөгөөд компаниудын гүйцэтгэх 2 захирлаар Г.Г-ийг томилж хэрэгжүүлэх төслийн хүрээнд хийгдэх бүхий л ажлыг
Г.Г өөрийн эрх хэмжээгээр шийдвэрлэнэ, төсөл дуусахад ашгаа хуваана гэсэн
тохиролцоотой ажлаа явуулсан. Үүнд:
2018 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт
барилга барих Төгс Амгалан төсөлд барилга барих бүх зөвшөөрөлтэй гэж танилцуулсан
С.О гэх иргэнээс 1580 м2 газрыг бартерын гэрээгээр худалдан авч “Төгс
Амгалант" хотхон төслийг “Төгс цэлмүүн” ХХК-иар гүйцэтгэхээр 2018 оны 05 дугаар сараас
Г.Г-ийг гүйцэтгэх захирлаар томилж ажиллуулсан.
Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээс дүгнэхэд гүйцэтгэх захирал Г.Г нь
хохирогч Э.А, Б.Ц, Ч.Г, Ж.О, С.Т, С.Ө, П.Б нартай 2018 онд гэрээ байгуулж 228.000.000 орчим мөнгө болон эд зүйлсийг
нь өөрөө хүлээн авч авч захиран зарцуулсан байсан. Уг төсөл нь 2019 оны 02 дугаар
улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй иргэдээс хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц
захиалах гэрээ байгуулсан. 2018 оны 6 дугаар сард барилгын арматур бэлтгэх зорилгоор О гэх хүнд 70.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн бөгөөд тэр арматур нийлүүлээгүй залилуулсан тул Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа. Иргэн С.О барилга барих бүх зөвшөөрөл байгаа авчирч өгнө гээд газар худалдах худалдан авах гэрээнд тодорхой тусгуулж байсан тул хугацаа алдахгүйн тулд барилгын суурийн ажлаа эхлүүлсэн. Удалгүй Мэргэжлийн хяналтын газраас тус газар дээр барилга барих зөвшөөрөл аваагүй байна гээд ажил зогссоноор С.О-т хууртагдсаныг сүүлд мэдэж асуудалд гоомой хандсанаа ойлгосон байдаг. С.О нь тус компанийн итгэлийг эвдэж ажлыг зогсоон их хэмжээний алдагдал хохиролд учруулснаа хүлээн зөвшөөрч зарим хүмүүсийн төлбөрийг төлөхөө амласан боловч төлөлгүй газраа бусдад зарж алга болсон. Уг төсөлд шинжээчийн дүгнэлтээр 183.640.000 төгрөгийн ажил хийж захиалагчдын мөнгийг зарцуулсан байна.
2017 онд “Баян үзүүр хайрхан” ХХК нь “Жаран ес” нэртэй төслөө хэрэгжүүлэхээр А гэх иргэнээс Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 876м2
газартай 13 давхар барилга барих зөвшөөрөл, ажлын даалгавар, цахилгаан дулаан зэрэг
техникийн нөхцөлүүд гарсан байсан газрыг худалдан авсан ба Г.Г-ийг гүйцэтгэх захирлаар томилж ажиллуулсан. Хуулийн этгээдийн бүртгэлд Г.Г нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн.
“Баян Үзүүр хайрхан” ХХК нь орон сууц барих ажлаа 2019 оны 04 дүгээр сард барилгын суурийн ажлаас эхлүүлж 2020 оны 1 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулахаар тооцож байсан. Гүйцэтгэх захирал Г.Г өөрийн эрх хэмжээний хүрээнд иргэн Э.Ц, Б.С, Т.М нарын 3 иргэнтэй
хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалах гэрээ байгуулж, 80.000.000 төгрөгийн
төлбөрийг дансаар болон бэлнээр заримыг нь эд хөрөнгөөр авч төслийн үйл
ажиллагаанд зарцуулж байсан. Ажил явагдаж байхад 2019 оны 04 дүгээр сард “Суман гүн” ХХК-ийн дулааны шугамд дээр барилга барих зөвшөөрөл олгогдсон тухай газрын маргаан
үүсэн ажил түр зогссон. Улмаар 12 дугаар сард ажил хариуцсан хүн нас барснаар үйл
ажиллагаа зогссон.
Бизнесээ ул суурьтай судалж төлөвлөлгүйгээр яаран сандран ажлууд эхлүүлэн
төлөвлөлт муутайгаар ажлын эхний үед өөрийн боломжоо дайчлан бүх мөнгө хөрөнгөө
зарж дуусгасан байна.
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн заалтыг зөрчиж гүйцэтгэх захирал Г.Г-ийн бие дааж хийсэн, Б.Б түүнд итгэл хүлээлгэн ажиллуулж Б.Б-ын өмнө хариуцлагаа бүрэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийн үйлдлийг Б.Б үйлдсэн мэтээр буруутгаж ял халдаасан. Б.Б-ын хувьд төслүүдээ амжилттай хэрэгжүүлнэ гэсэн чин хүсэл зорилготойгоор Г.Г-ийг гүйцэтгэх захирлаар томилж Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх 2 төслийг бие даан хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Г.Г нь хариуцсан төслийн барилга барих, захиалга авах гэрээ хийх төлбөр тооцоо, борлуулалт зэрэг бүх ажлыг бие даан хариуцан ажиллаж байсан байдаг.
Б.Б нь компанийн 50% хувьцаа эзэмшигч байсан хэдий ч өдөр тутмын
үйл ажиллагаанд оролцдоггүй. Ялангуяа мөнгө гардаж авдаггүй захиран зарцуулдаггүй,
харин захиалга өгсөн талаарх мэдээллийг Г.Г өгч байсан боловч зарим иргэдээс
өгсөн захиалга төлбөрт авсан машин, мөнгөний талаар хэрэг шалгаж байх явцад мэдсэн
тохиолдлууд байгааг мэдүүлгүүддээ тодорхой дурдсан байдаг. Ерөнхий бодлого, зар
сурталчилгаа бусад томоохон асуудлыг зангидаж байсан. Г.Г-ийг нас барснаас
хойш орон сууц захиалсан иргэдийн мэдүүлэг эрс өөрчлөгдөж Б.Б руу чиглэх
болсныг анхаарна уу.
Дурдсан төслүүд хэрэгжиж чадаагүй гол шалтгаан нь Хөшигтийн хөндийд
баригдах нисэх онгоцны буудлын ашиглалтад орох хугацаа 2021 он хүртэл
хойшлогдсонтой холбоотойгоор ажилчдын захиалга хойшилсон, төрийн байгууллагаас
шийдэх зарим ажил шийдэгдээгүй, Компанийн удирдлага 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авто машины осолд орж зарим нь нас барж зарим нь хүнд гэмтэл авч олон сараар, бүр жилээр хөдөлмөрийн чадвараа алдсан, 2020-2021 оныг дуустал Дэлхий даяар тархсан
Ковид 19 цар тахал өвчний улмаас нийгэм эдийн засаг, хүн хоорондын болон аж ахуйн
хүрээний үйл ажиллагаа зогссон нөхцөл байдал үүссэн нь бүх нийтэд илэрхий бөгөөд
дурдсан төслүүдийг хэрэгжүүлэх хугацаатай давхацсан байдаг. эдгээр олон бодит хүчин
зүйлүүд эрсдэлээс шалтгаалж эхлүүлсэн ажлууд зогсонги байдалд орсон. Нөхцөл
байдлуудыг тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь хэргийн шийдвэрлэлтэд
нөлөөлсөн учир эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийх нь хэргийг хянан шийдвэрлэх, гэм
бурууг тогтооход чухал болно.
Залилан мэхлэх гэмт хэргийн хувьд бусдаас авсан зүйлийг өгөхгүй гэсэн
субьектив санаа зорилго нь гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс
өмнө бий болсон байдгаараа гэрээний харилцаанаас ялгагддаг. Барилга барих үйл
ажиллагаанд огт мөнгө зарцуулагдаагүй мөнгийг нь хувьдаа хэрэглээд дуусгасан байсан
бол хувь хүний үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй болох гэтэл шинжээчийн
дүгнэлтээр 2 тэр бум гаруй төгрөг барилгын ажилд зарцуулсан нь хохирогч иргэдээс
авсан мөнгөнөөс хэд дахин их мөнгө зарцуулсан болох нь тогтоогджээ.
Төслийн нэрээр залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж байгаа бол тухайн төсөл огт хэрэгжихээргүй нөхцөл байдал байж үү эсвэл яагаад хэрэгжүүлж чадаагүй болох зэрэг
нөхцөл байдлыг тунгаан, хэргийн бодит нөхцөл байдлуудад тулгуурлан нотлох
баримтуудыг үнэлэхийг хүсэж байна. Бусад хувь хүн кампанийн хамтын ажиллагаанаас
эрсэдсэн. Тухайлбал иргэн С.О, Б.А, Ц.О гэх мэт компанийг хохироосон үйлдлүүд хэрэгт баримтаар авагдсан болно.
Улсын Дээд шүүхийн 51 дүгээр тогтоолд “...Байгалын давагдашгүй хүч, Нийгэм эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт
өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй бол Залилан мэхлэх гэмт хэрэг гэж
үзэхгүй гэж заасантай энэхүү хэргийн нөхцөл байдал дүйцэж байгааг онцгой анхаарч
дүгнэлт хийхийг хүсэж байна.
Б.Б нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Наран туул
захад павильон түрээслэн ажиллуулдаг урьдын танил У гэх хүнд 2021 оноос
хэд хэдэн удаа мах нийлүүлсэн байдаг. 2021 оны намар 09 дүгээр сард Б.Б-ын
ажиллуулж байгаа мах нядалгааны газартай очиж танилцаад мах авч хамтран ажиллая
гэж тохиролцоод явсан. 09 дүгээр сардаа 10.000.000 төгрөг Б.Б-д цувуулж өгсөн
байдаг. Б.Б 11 дүгээр сар дуустал тасралтгүй мах нийлүүлэхдээ зах зээлийн
ханшаас 200 төгрөгөөр хямд нийлүүлсээр авсан мөнгөө эргүүлээд төлсөн гэдэг боловч
Н.У анх өгсөн 10.000.000 төгрөгөө авна гэж нэхэж энэ 2 хүний хооронд мөнгөний
тооцоо маргаан үүссэн нь Н.У-ийн гомдлоор шалгагдаж энэ хэргийн нэг үйлдэл
болж байгаа билээ. Энэхүү үйлдэлд дээр хэн нь хэдэн төгрөгийн хэдэн кило мах
нийлүүлсэн ашиг алдагдал гэх мэтийн хоорондын төлбөр тооцоо нэг мөр болоогүй
байна. Иймд энэ үйлдэлд гэмт хэргийн шинжгүй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаагаар шийдэх асуудал болохыг анхаарч шийдэж өгнө үү.
Нөгөө талаар анхаарал хандуулах асуудал бол Аж ахуйн нэгжээр үйл ажиллагаа
явуулж байгаад эрсдэлд орсон нөхцөл байдлыг шүүхээс үнэлж дүгнэхийг хүсэж байна.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “...Компани нь бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ. Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж заасан байдаг.
Гэтэл хэрэгт компани буюу аж ахуйн нэгжийг хэргийн оролцогчоор оролцуулаагүй, хувь хүний үйлдсэн хэрэг мэтээр дүгнэлт хийснийг зөвшөөрөх боломжгүй билээ.
Компанийн 50% Хувьцаа эзэмшигч гэдэг нэрийн дор Б.Б Эрүүгийн хариуцлага хүлээх нь хуульд нийцэхгүй тул хувь хүн болон 2-3 хуулийн этгээдийн хариуцах хохирол төлбөр зэргийг зааглан шийдэхийг хүсэж байна.
Хувь хүний үйлдсэн залилах гэмт хэргийн шинжгүй, хуулийн этгээдийн бусдад учруулсан хохирол бөгөөд Компанийн тухай хуульд зааснаар иргэний болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явагдах ажиллагаа гэж үзэж байна.
Гомдолд дурдсан үндэслэл нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны
шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож
өгнө үү. ...” гэв.
Хохирогч Э.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б “2 настай хүүхэдтэй” гэж байна. Тухайн үед намайг 2 настай хүүхдээ тэврээд байр захиалж байхад өрөвдөөгүй. Миний бие Б.Б-аас болж 3 жил орон гэргүй болж, түрээсийн байранд амьдарсан. Тэгэхэд Б.Б намайг өрөвдөөгүй, одоог хүртэл надад нэг ч төгрөг төлөөгүй. Тэгсэн атлаа өмгөөлөгчөө олон удаа сольж авдаг. Б.Б ямар ч хохирол барагдуулахгүй байж “өрөвдөөч” гэж сонин зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. ...” гэв.
Хохирогч Н.У-ийн өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.У-ийг “мах зарсан” гэж тайлбарлаж байна, тийм зүйл байхгүй. “Надад бой байна, авах уу, хоёулаа хамтарч ажиллая” гээд дахин дахин дуудаж архидаж байгаад мөнгө шилжүүлсэн. Энэ бол сонгодог хэлбэрийн залилан мэхлэх гэмт хэрэг. Учир нь, Н.У-ийг дасгаж, итгэлийг нь олж авч, мах өгсөн. Миний үйлчлүүлэгч эхэндээ 13.000.000 төгрөгийн асуудал ярьдаг. Гэтэл анхан шатны шүүх 10.000.000 төгрөг гэж шийдвэрлэсэн. Уг хохирлоос ядаж 2.000.000 төгрөг төлчхөөд “цаашид хохирол төлнө” гэсэн бол өөр хэрэг. Миний бие гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэх гол зорилго нь хохирол төлүүлэх гэж ойлгодог. Гэтэл ямар ч хохирол төлөөгүй атлаа “ял хөнгөрүүлж өгнө үү” гэж байгаа нь үндэслэлгүй байна. ...” гэв.
Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд тохирсон нотлох баримтыг дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчид “хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэсэн агуулгатай буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасны дагуу давж заалдах гомдол гаргасан байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, анхан шатны шүүх хуралдаанд хэрэг хэлэлцэгдсэн нөхцөл байдал, шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл зэргээс үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэй үйлдсэн гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр гаргасан. Давж заалдах гомдолд хохирогч н.И-ны талаар бичсэн байна. Төв аймгийн нутагт барилга барих зөвшөөрөл олгогдоогүй байсан гэдэг нь холбогдох байгууллагуудын тодорхойлолтоор тогтоогдсон. Тухайлбал, хэрэгт Төв аймгийн Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Газрын алба, Барилга, хот байгуулалтын газрын албан бичгүүд авагдсан. Б.Б нь барилга барих зөвшөөрөлгүй атлаа барилга барих зөвшөөрөлтэй мэтээр итгүүлж, зохиомол байдал зориудаар бий болгож, И-ны автомашиныг нь авч, улмаар тухайн тээврийн хэрэгслийг Б гэх хүнд зарсан байдаг. Сүүлдээ тухайн тээврийн хэрэгсэл Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд шилжсэн. Хохирогч тухайн нөхцөл байдлын талаар хэргийн газар дээр очиж заасан бөгөөд энэ талаарх зураг хэрэгт авагдсан. Тухайн газарт ямар ч барилга баригдаагүй, хоосон тал байсан. Бусад барьсан барилгууд энэ хэрэгт хамааралгүй. Давж заалдах гомдолд “өөр олон төрлийн барилга барьсан. Газрын маргаан гарч, улс газраа хураасан тул хөрөнгөөрөө хохирсон” гэж дурдагдсан байна. Гэтэл хэрэгт энэ талаар үйл баримт байхгүй. Б.Б нь хохирогч н.И-нд “энэ дээр барилга барина” гэж заасан газар нь хоосон хэвээрээ байсан. Иймээс прокурор болон анхан шатны шүүх Б.Б-ын үйлдлийг бусдыг төөрөгдөлд оруулж, залилах аргаар эд хөрөнгийг нь авсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хоёрдугаарт, Б.Б нь “Баянзүрх дүүргийн 12, 16 дугаар хороонд орон сууцны захиалга авна” гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж олон нийтэд сурталчилгаа явуулж, захиалга авсан. Энэ хэрэг нийт 12 хохирогчтой. 16 дугаар хороонд байрлах “Жаран ес” гэх орон сууцтай холбоотой асуудалд 3 хохирогч, 12 дугаар хорооны “Төгс амгалан цогцолбор” хотхонтой холбоотой асуудалд 7 хохирогч байдаг. Энэ хэргийн 12 хохирогчийн 10 нь орон сууцны захиалгад мөнгө өгч, залилуулсан. Хохирогчид уг орон сууцны захиалгатай холбоотой асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Ялангуяа, дийлэнх хохирогч байгаа 12 дугаар хороонд байрлах “Төгс амгалан цогцолбор”-ын барилгын асуудлын талаар гэрч н.О мэдүүлсэн бөгөөд тус мэдүүлэг нь 5 дугаар хавтаст хэргийн 85-86 дугаарт талд авагдсан. Б.Б О-ээс уг газрыг барилгатай нь худалдаж авах гэрээ байгуулсан боловч мөнгөө өгөөгүй учраас гэрээ цуцлагдсан бөгөөд О нь өөр компанитай гэрээ байгуулсан. Уг нөхцөл байдлаас үзвэл тус газар нь Б.Б-ын эзэмшил, өмчлөлд байгаагүй бөгөөд тэрээр тухайн газарт барилга барих зөвшөөрөлгүй байсан. Мөн тэрээр барилга барих санхүүгийн эх үүсвэргүй байсан. Ийм нөхцөл байдалд барилга баригдахгүй болох нь ойлгомжтой. Түүнчлэн газрын асуудал нь шийдвэрлэгдээгүй, О өөр компанитай хамтарч барилга бариад эхэлсэн байхад Б.Б хохирогч О, Т, Ө нарт “би энэ барилгад хөрөнгө оруулсан” гэж хэлж, үргэлжлүүлэн мөнгө авч байсан. Энэ мэтчилэн бодит бус мэдээллээр хохирогч нарыг хуурсан. Давж заалдах гомдолд дурдсан шиг боломжгүй нөхцөл байдал үүссэн бол хохирогч нарт бодит нөхцөл байдлын талаарх мэдээллийг үнэн, зөвөөр өгөх ёстой байсан. Гэтэл тэрээр хохирогч нарт “тэдэн сарын тэдний өдөр мөнгийг чинь өгнө”, эсхүл “тэдэн сарын тэдний өдөр барилга баригдаад дуусна” гэж хүний итгэл, үнэмшил төрөхөөргүй зүйл хэлж байсан. Зарим хохирогч нар бодит үйл байдлыг газар дээр нь очиж харсан. Энэ тухай С “очиж харахад барилгын суурь ч тавигдаагүй байсан” гэж мэдүүлсэн. “Баян Үзүүр хайрхан” ХХК, “Төгс цэлмүүн” ХХК нар хохирогч нартай гэрээ байгуулсан. Эдгээр компаниуд нь барилга барих зөвшөөрөлгүй компаниуд байсан. Энэ бүх үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б залилах гэмт хэрэг үйлдэж, хохирогчийн эд хөрөнгийг буцаан өгөх санаа, зорилгогүй авсан болох нь тогтоогдож байна. Хэдийгээр дансаар мөнгийг нь авч, “барилгад хөрөнгө оруулахад зарцуулсан” гэх боловч иргэний эрх зүйн харилцаагаар халхавчилж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэсэн. Хохирогч Н.У мах нийлүүлсэн зүйл байхгүй. Уг асуудал нь иргэний эрх зүйн харилцаа биш, залилах гэмт хэргийн шинжийг агуулж буй тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт гаргасан. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага, хохирол, төлбөрийн асуудалд зөв дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.Б нь:
хохирогч Ц.И-аас 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 105.000.000 төгрөгийн үнэ бүхий түүний эзэмшлийн автомашиныг,
хохирогч Э.Ц-аас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 27.222.000 төгрөгийг бэлнээр, “Ниссан сафари” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрны үлдэгдэл мөнгөнд тооцон тус тус авч түүнд нийт 57.042.175 төгрөгийг,
хохирогч Э.А-аас 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нийт 16.600.000 төгрөгийг,
хохирогч Б.С-ээс 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нийт 8.500.000 төгрөгийг,
хохирогч Б.Ц-аас 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр О.О-ын Хаан банкны ............ тоот дансаар 18.791.000 төгрөгийг,
хохирогч Ч.Г-өөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 58.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “Саняан Рекстон” загварын тээврийн хэрэгслийг,
хохирогч Ж.О-ээс 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийг,
хохирогч С.Т-аас 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 41.200.000 төгрөгийг авч залилсан,
хохирогч С.Ө-өөс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд нийт 81.960.000 төгрөгийг,
хохирогч Т.М-аас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд нийт 12.400.000 төгрөгийг,
хохирогч Н.У-өөс 2022 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд нийт 10.000.000 төгрөгийг,
хохирогч П.Б-аас 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 44.950.000 төгрөгийг тус тус залилан нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 413.243.175 төгрөгийн хохирол учруулж, залилсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч нар нь шүүгдэгч Б.Б мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдний мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:
хохирогч Ц.И-ны “...Тэгээд миний машиныг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхонд 2017 оны 06 дугаар сарын 08- ны өдөр Б 4 хүн дагуулж ирээд авсан. Дараа нь 2, 3 хоногийн дараа Б утсаар дуудаад “машин худалдан
авах гэрээ хийе, Барилгачдын талбай дээр хүрээд ир” гэхээр нь би очоод Чингэлтэй
дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нотариатч дээр очиж машин
худалдах, худалдан авах гэрээг “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийн захирал
Б.Б-тай гарын үсэг зурж байгуулсан. ...Дараа нь надад барьж өгөх 2 давхар
амины орон сууцны явцыг үзэх гээд 2-3 удаа очиж хардаг байсан. Тэгэхэд надад
барьж өгөх байшингийн суурь ч тавигдаагүй байсан. ...Б-тай ярих гэсэн утас
нь болохгүй байсан. Ажил дээр нь очсон чинь Б-ын нарийн бичиг нь
эхнэрийнх нь утсыг өгөхөөр нь залгасан чинь утсаа авахгүй байсан. ...” /1хх 35-36, 234/,
хохирогч Э.Ц-ийн “...Тухайн үед 58 м.кв байрыг нийт 57.222.000 төгрөгөөр захиалахаар тохиролцож бэлнээр 27.222.000 төгрөг үлдэгдэл 30.000.000 төгрөгт 2005 оны “Ниссан сафари” автомашиныг өгөхөөр болж тэр өдрөө бэлэн 27.222.000 төгрөгийг Б-д өгч машинаа “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийн инженер гэх М-ийн нэр рүү шилжүүлж 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд байрны түлхүүр хүлээн авахаар гэрээ хийсэн боловч тухайн орон сууцыг өнөөдрийг хүртэл бариагүй. Зөвхөн суурийн нүх ухсан хэвэндээ л байна. ...Хохирлын мөнгөнөөс нэг ч төгрөг буцааж аваагүй байгаа. Тухайн үед Б-ын заавраар Г ажилдаг байсан. Бусдаар бол энэ мөнгийг Г аваагүй юм Б хохиролд Төв аймгийн Сэргэлэн суманд байгаа газрыг авах уу гэж хэлсэн удахгүй тухайн газрыг зараад мөнгийг маань өгнө гэж хэлсэн байгаа. ...” /3хх 11-13, 5хх 37-38/,
хохирогч Э.А-ын “... “Төгс амгалан” хотхоны 3 өрөө 68,28 мкв орон сууцыг хөнгөлөлттэй захиалах гэрээний дагуу захиалж урьдчилгаа 12.000.000 төгрөгийг бэлнээр Г, Д нарт 3.000.000 төгрөгийг санхүүгийн ажилтан Д-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш 2018 оны 11, 12 саруудад тус бүр байрны сар бүр төлөх ёстой төлбөр болох нийт 1.600.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийн захирал Б гүйцэтгэх захирал Г, санхүүгийн ажилтан Д нартай ажлынх нь
оффис дээр очиж уулзаж орон сууц худалдан авах гэрээг цуцалсан. Г.Г гарын
үсэг зурсан. Одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байна. ...” /3хх 11-13, 5хх 37-38/,
хохирогч Б.С-ийн “...Миний бие 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Төгс Цэлмүүн” ХХК-ийн охин компани гэх “Баян Үзүүр” ХХК-иас Баянзүрх 16 дугаар хороолол “Суман Гүн” нарийн боовны цехийн байрны дэргэдэх “69 апармент” нэртэй байранд 1 өрөө байрыг хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Юнион Буйлдинг” төвд очиж гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг “Баян Үзүүр” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. ...Гэрээнд заагдсаны дагуу байрны төлбөрийн мөнгө болох сар бүрийн 500.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл нийт 3.500.000 төгрөгийг төлсөн, гэвч гэрээнд заасны дагуу барилга ашиглалтайд ороогүй. Мөн ямар нэгэн байдлаар босгосон барилгын суурь зэрэг зүйл огт байхгүй байсан тул гэрээнээс татгалзах хүсэлтийг өгсөн боловч захирал Б танай мөнгийг буцаан олгоно гэж олон удаа худлаа хэлсэн. Б эхлээд байрыг удахгүй барьж эхэлнэ гэж хэлдэг байсан боловч сүүлдээ мөнгийг чинь буцааж өнө гэж хэлдэг болсон. Яагаад баригдахгүй байгаа талаар огт тайлбар өгч байгаагүй. ...Урьдчилгаа 5.000.000 төгрөгийг сарын төлбөл зохих 500.000 төгрөгийн хамт хийсээр 8.500.000 төгрөгийг “Баян Үзүүр Хайрхан” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгсөн бөгөөд буцааж мөнгөө авсан зүйл байхгүй. ...” /6хх 146/,
хохирогч Б.Ц-ын “...Тэгээд би “байрандаа ормоор байна, хүүхдүүд оюутан болчихлоо, мөнгөө буцааж авъя” гэхэд “таны мөнгийг буцаан олгох боломжгүй болсон. Манай компани арматур төмөр авах гээд хүнд захиалга өгөөд залилуулчихсан, ирэх жилээс
баригдчихна” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш байнга залгадаг байсан бөгөөд 12 сард залгахад Г.Г утсаа авахаа больсон. Тэгэхээр нь нөгөө Б гэх захирлынх ......... гэсэн дугаараар залгахад Б нь “би гэмтлийн эмнэлэгт байна. Осолд орсон бие маш муу байна, гэхдээ таныг санаж байна” гэж байсан ба “Г захирал нас барчихсан бид 2, 2-лаа явж байгаад осолд ороод газар дээрээ өнгөрчихсөн” гэж байсан. Тэгээд тэрнээс хойш мөнгөө авсан ч юмгүй өнөөдрийг хүрч байгаа. ...” /6хх 238-241/,
хохирогч Ч.Г-ийн “...“Төгс Цэлмүүн констракшн” компани нь “Төгс
Амгалан” гэх нэртэй хотхоныг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт
барьж байсан. Ингээд “Төгс Цэлмүүн констракшн” ХХК-ийн ажлын байр болох
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Юнион таурын” 1302 тоотод очиж
захирал Б.Б-тай уулзаж 1 м.квыг 1.650.000 төгрөгөөр тооцож, үйлчилгээний
зориулалттай 126.2 мкв талбай авахаар гэрээ байгуулсан. Ингээд тэр өдрөө
58.000.000 төгрөгийн үнэтэй гаалийн бичигтэй 2018 оны “Рекстон” загварын
тээврийн хэрэгслийг, мөн 10.500.000 төгрөгийн үнэтэй “Портер” загварын 2 ширхэг
тээврийн хэрэгслийг 68.500.000 төгрөгт бодож өгсөн. Б.Б нь түүнээс хойш
өнөөдрийг хүртэл гэрээнд заагдсаны дагуу үйлчилгээний талбайгаа өгөөгүй байна.
“Төгс Цэлмүүн констракшн” ХХК-ийн захирал Б.Б нь надтай тохиролцоод
гэрээ байгуулсан. Гэхдээ гэрээн дээр компанийг төлөөлж Г гэж хүн гарын
үсэг зурсан. Тухайн баригдаж байсан “Төгс Амгалан” хотхон нь одоо баригдаагүй.
Суурин дээр нь өөр компани барилга бариад дуусгасан. Б над руу залгаад
“ахаа би мөнгийг чинь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өгье, та цагдаад
гомдолгүй гээд бичээд өгчих, би таны хохирлыг барагдуулъя” гэж хэлсэн боловч одоог хүртэл миний хохирлыг барагдуулж өгөөгүй байна. ...” /7хх 60-68/,
хохирогч Ж.О-ийн “...Т бид 2 Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороололд баригдаж байгаа нэгэн барилга дээр авч очоод Б.Б нь “би энэ барилгыг барьж байгаа барилгын компанитай гэрээ хийсэн эндээ 4-5 орчим байр авахаар болсон. Одоо барилгын ажил явагдаж байгаа хашаа руу орж болохгүй байна” гэж хэлсэн. Ингээд тэр дороо уг барилгын гадаа Б.Б-ын машин дотор сууж байгаад Т
бид хоёр тус тусдаа Орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн. Ингээд тэр өдрөө
би Б.Б-ын 5024255582 дугаарын данс руу урьдчилгаа 20.000.000 төгрөг нэг
удаагийн гүйлгээ хийсэн. ...” /7хх 155-156/,
хохирогч С.Т-ийн “...2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод ирээд найз Ж.О-ийн хамт Б.Б-тай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхонд барилгын ажил явагдаж байсан нэгэн барилгын гадаа ирэхэд Б.Б нь “манай компани энэ барилгыг барьж буй компанид арматурын төмөр нийлүүлсэн. Байрыг нь ашиглалтад орох үед нь орон сууцууд авна. Одоо барилгын ажил явагдаж байгаа болохоор хашаа руу орж болохгүй байна” гэж хэлсэн. Ингээд би түүний машин дотор сууж байгаад Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан ба уг гэрээнд 69
дүгээр байрны В блокны 86 тоотын 67 мкв талбай бүхий байрыг авахаар болоод
гэрээ байгуулж нийт 41.200.000 төгрөгийг Б.Б-ын 5024255582 гэсэн данс руу шилжүүлсэн. ...” /7хх 161-163/,
хохирогч С.Ө-ийн “...Б.Б гэх хүний утасны дугаарыг олж тухайн хүнтэй утсаар холбогдож байгаад том хүүг тухайн хүнтэй хооронд нь утсаар холбож байгаад уулзуулсан. ...Барилгын ажил хийгдэж байгаа учраас тухайн газар луу
хамаагүй орж болохгүй гэсэн учраас тухайн хүнтэй барилгын гаднаас уг барилгыг
харлаа гэж хэлсэн. Тухайн байр нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 69 дүгээр
хотхоны А блок 14 тоотод байх 2 өрөө 47 мкв байрыг 42.300.000 төгрөгөөр худалдан
авахаар болоод эхний ээлжид тус мөнгөний 20 хувь буюу 8.460.000 төгрөгийг 2020
оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүүгийн данс руу шилжүүлсэн байсан. Дараа нь
2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын
29-ний өдөр 2.500.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06
дугаар сар хүртэл сар бүр 800.000 төгрөгийг 11 удаагийн гүйлгээгээр 8.800.000
төгрөг хийж байсан. Би тухайн хүнд нийт 20.760.000 төгрөгийг өгөөд байна. ...” /7хх 169-170/,
хохирогч Т.М-ийн “...Ингээд уг байранд 1 мкв үнэ 1.650.000 төгрөг гэж
байсан. Би 4 давхарт 57.8 мкв талбайтай 2 өрөө баруун хойд зүгт харсан орон
сууцыг захиалахаар болсон. Байр захиалахаасаа өмнө зураг төслийг нь харж
байгаад захиалга өгсөн. Захиалга өгсөний дараа “Баян Үзүүр Хайрхан” ХХК-ийн
захирал гэх Г.Г гэх хүнтэй 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц
хөнгөлөлттэй нөхцөлд зээлээр захиалах гэрээ байгуулсан. ...Г.Г гэх хүнтэй
очиж уулзаад “танай барилга баригдахгүй байна мөнгөө авъя” гэсэн чинь “та
дулаартал манайхыг хүлээчих, танд одоо алдангийг чинь өгөөд яваад байя” гээд
гэрээнд өөрчлөлт оруулж надаас 12.400.000 төгрөг авсан нь үнэн гэсэн тооцоо
нийлсэн акт өгсөн. Ингээд хүлээгээд байж байтал 2020 оны 01 дүгээр сард
Б, Г хоёрыг зам тээврийн осолд ороод Г нас барсан гэж
сонссон. Тэгээд би Б гэх хүнтэй холбогдож чадахгүй оффис дээр нь
очихоор хүн байхгүй цоожтой байгаад байсан. ...” /7хх 240/,
хохирогч Н.У-ийн “...2021 оны 09 дүгээр сард Б над руу холбоо бариад “ах дүү нь мал нядалгааны цехтэй боллоо, та нар ирээд үзээч, хир юм байна” гээд яриад байсан тухайн үед би Дундговь аймгийн Довын гуанз гэх газар очиж үзэхэд “надад одоо энийг явуулахад мөнгө хэрэгтэй байна, та надтай хамтарч ажиллаач надад 20.000.000 төгрөг нийлүүлчих би эндээс амьд мал аваад махыг нь хот руу танд аваачиж өгнө” гэсэн ба
би эхнэртэйгээ ярилцаад “12.000.000 төгрөг өгье” гээд Б-аас авах ёстой
5.450.000 төгрөг байсан тэрэн дээрээ нэмээд 6.550.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр
сарын 28-ны өдөр манай эхнэр шилжүүлсэн. Б надад хэлэхдээ “2021 оны
10 дугаар сарын 28-ны өдөр гэхэд таны орлуулсан мөнгийг буцаагаад өгнө” гэж
хэлсэн. Тэгээд түүнээс хойш хэд хэдэн удаа мах авч ирж өгч байсан. Харин товлосон
хугацаа буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болоод мөнгөө асуутал “мал
авчихсан, дахиад мөнгө зээлээч” гэхээр нь дахиж өгөөгүй. ...” /9хх 72-73/,
хохирогч П.Б-ы “...Би интернетээр 2018 оны 05 дугаар сард Төгс Амгалан хотхонд байрны захиалга авч байна гэсэн утгатай зар явж байхаар нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Юнион бюлдинг” байрны 407 тоотод очиж уулзахад “Төгс цэлмүүн констракшн" ХХК-иин байранд очиж Г гэдэг өөрийгөө гүйцэтгэх захирал гэж танилцуулсан эрэгтэйтэй уулзаад 47 м.кв байрыг 44.950.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тооцоог нь бүрэн төлсөн. Түүнээс хойш би өөрөө хөдөө ажилладаг учраас гар утсаараа ............. гэсэн дугаараар гүйцэтгэх захиарл Г ........... дугаараар нягтлан бодогч гэж танилцуулсан хүмүүстэй ярихад барилга баригдаж байгаа гэсэн хариу хэлж байсан. ...” /9хх 158/,
гэрч Б.Б-ийн “...Машиныг нь Г бид 2 Нархан хотхонд очиж ...машиныг нь үзсэн өдрөө амины орон сууцны барилга захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг ажлын байр болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ тэрэг” төвийн 605 тоотод И манай компанитай байгуулсан .......... улсын дугаартай “Бенз Юнимог” загварын автомашиныг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байдаг
Нархан хотхонд очиж Г бид 2 авч яваад компанид хүлээлгэж өгсөн. ...” /1хх 45-47, 2хх 76/,
гэрч Г.Г-ийн “…2017 онд манай ерөнхий захирал И гэж хүнтэй гэрээ байгуулж, автомашиныг аваад оронд нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт амины орон сууц барьж өгнө гэж гэрээ хийсэн. ... ” /1хх 48/,
гэрч Д.Л-ийн “…2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нөхөр И маань өөрийн ............ улсын дугаартай “Бенз Юнимонг" загварын автомашиныг 120.000.000 төгрөгөөр бартер хийж оронд нь Төв аймгийн Сэргэлэн суманд хувийн орон сууц барьж өгнө гэж тохиролцож Б гэх хүний оффис дээр очиж уулзсан. Б гэх хүн “асуудалгүй, 2017 оны 11 дүгээр сарын эхээр хаусны түлхүүрийг өгнө” гэж хэлсэн.
...Б-аас “машинаа буцаагаад авья” гэхэд “өөр хүнтэй бартер хийгээд өгсөн
байгаа, түр хүлээж бай, болохгүй бол мөнгийг чинь өгчихнөө” гэсээр 2017 оны 10
дугаар сар хүрсэн. ...” /2хх 69/,
гэрч О.Б-ын “…2017 оны 08 дугаар сарын сүүлээр машины 80.000.000 төгрөг бодоод байрг 65.000.000 төгрөгөөр бодож тухайн үед Б-ын эхнэрийн нэр дээр шилжүүлж өгсөн. …Үлдэгдэл 15.000.000 төгрөгийг машины гэрчилгээг шилжүүлэхээр өгөхөөр тохиролцсон надад Б удахгүй шилжүүлж өгнө гэж хэлсэн. Ингээд машин авснаас хойш 2-3 сарын дараа “машинаа шилжүүлж авмаар байна” гэхэд Б “би наад машиныг банкны барьцаанд 30.000.000 төгрөг тавьсан байгаа энэ банк бусад нилээн хэдэн машин тавьсан чинь нэмж мөнгө нэхээд байна банк бусыг шүүхэд өгсөн байгаа, удахгүй шүүхээр манай талд гарна, банк бусад хангалттай үл хөдлөх өгсөн байгаа гэтэл нэмээд мөнгө нэхээд байгаа юм. Тэгээд удахгүй шийдэгдэхээр нь өгнө” гэж хэлсэн. .............. улсын дугаартай “Бенз Юнимонг" загварын автомашин надад байгаа Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд айлд байгаа мотор нь цохиод сэлбэг нь олдохгүй байгаа. Гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй амаараа 80.000.000 төгрөгөөр машиныг зарахаар болж байрыг 65.000.000 төгрөгт бодоод байр өгсөн 5.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би одоо Б-д 10.000.000 төгрөг өгөх ёстой гэхдээ машиныг миний нэр дээр шилжүүлж өгвөл 10.000.000 төгрөгийг өгнө. ...” /4хх 11-13/,
гэрч О.Э-ын “...Б.Б-д 2017 онд 19 га газрыг шилжүүлж өгсөн. Гэхдээ би зараагүй, энэ талаар Ч.Э гэдэг хүн мэднэ. Тухайн үед Э бүх зүйлийг хариуцаж байсан. Би нэр төдий захирал байсан. Бид анх энэ газрыг авахдаа барилга барина
гэж аваагүй, мод үржүүлэх юм уу, гахайн ферм гэх төсөл бичээд дэмжигдсэн юм.
Б-ын компани нь хувийн орон сууц барьдаг компани юм шиг байсан. Би сайн
мэдэхгүй байна. Тэгээд барилга бариад бид гуравт барилга өгнө гэж гэрээ хийгээд
манай компанийг авсан. Гэхдээ одоо болтол төлбөрт тооцоогоо төлөөгүй гэж бодож
байна энэ талаар Ч.Э бүгдийг нь мэднэ. ...” /5хх 26/,
гэрч Ч.Э-ын “...Би уг нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байх 19 га газраа 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлэн өгсөн ба барилга барих зөвшөөрлийг тухайн үедээ гаргаж өгч байсан. Гэрээ нь байгаа би Б гэх хүнд 300.000.000 төгрөгөөр зарж байсан ба би барилгын материал авсан, 1 ширхэг “Соната 7” загварын автомашин авсан. Мөн бэлэн мөнгө гэвэл бага багаар цувууулаад нийт 10.000.000 төгрөг шилжүүлсэн болон бэлнээр гээд янз янзаар авсан одоо тооцоо нь дуусаагүй байгаа бид хоёр хуурай ах дүү болхоор нэг их айхтар өр шир гээд байдаггүй. ...” /5хх 27/,
гэрч Н.О-ы “...Тэгээд гэрээгээ байгуулах болоод би өөрийн 2005 оны “Ниссан сафари загварын тээврийн хэрэгслийг 30.000.000 төгрөгөөр бодож үлдэгдэл 27.222.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингэхдээ мөнгийг Б-д өгсөн ба өөрийн өрөөнд байсан сэйфэнд хийсэн. Тэгээд гэрээг Г бэлдэж надтай байгуулсан. Тухайн үед дансаар нь өгий гэхэд бэлнээр авна гэж байсан. Тэр өдөр М гэх залуутай хамт машиныхаа нэрийг шилжүүлсэн. Түүнээс хойш одоог хүртэл нөгөө байр нь ашиглалтанд ороогүй. Баригдаж эхлээгүй байна. Мөн бидэнд мөнгө өгөхгүй байна. ...” /2хх 22/,
гэрч Х.М-ийн “...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 13 давхрын “Төгс цэлмүүн констракшн" ХХК-ийн оффист сууж байхад Г захирал над руу залгаж “иргэний үнэмлэх байгаа юу. Нэг хүнтэй хамт яваад машиныг нь худалдах, худалдан авах гэрээгээр нотариатоор ороод авчих” гэж хэлсэн. Тэгээд Э.Ц гэх залууг манай өрөөнд дагуулж ирээд бид багшийн дээдийн орчим нотариат орж гэрээ хийсэн ба ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ажлын гадаа байсан. Түүний дараа хэд хоногийн дараа Г захирал надруу залгаж “чамруу нэг хүн залгахаар уулзаад нөгөө машиныхаа нэрийг шилжүүлээд өгчих” гэж хэлсний дагуу Нисдэг машины АТҮТ дээр 40 орчим насны
эмэгтэй хүнтэй уулзаж тухайн машиныг шилжүүлсэн. …” /2хх 18/,
гэрч Г.Д-ийн “...Төгс Амгалан” хотхоны барилгын ажил явагдах газрын эзэн нь О гэж хүн байсан бөгөөд түүнээс 400.000.000 төгрөгөөр газрыг нь худалдан авна гэж гэрээ хийсэн байсан. Б Г нар барилгын ажил явагдахгүй байхад захиалга аваад байсан. Уг явдлыг О гэх хүн мэдээгүй байсан. Бусдыг залилаад байна гэж бодоод би 2018 оны 10 сард ажлаасаа гарсан. Э.А нь 2018 оны 09 дүгээр сард манай компани дээр ирж Г-тэй гэрээ байгуулсан. Э.А бэлнээр 12.000.000 төгрөгийг надад өгч би АТМ-ээс өөрийн хаан банкны 5495251760 дугаарын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Дээрх мөнгөнөөс би Г-ийн хэлсний дагуу
5381159899 дансруу 12.700.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо сайн санахгүй байна.
Өөр хүмүүс рүү бас мөнгө шилжүүлсэн. ...” /3хх 109-111/,
гэрч Д.Б-ын “....Би “Төгсцэлмүүн контракш” ХХК-ийн талаар огт мэдэхгүй. Манай эхнэрийн дүү Г ажиллаж байсан гэдгийг нь л мэднэ. ... Би дансны хуулга авахаар 2018 оны 09 дүгээр сарын 12- ны өдрийн 13 цаг 46 минутанд 5495251760 дугаарын данснаас миний 5381159899 данс руу эхний удаад 10.000.000 төгрөг, дараагийн удаад мөн өдрийнхөө 13 цаг 47 минутанд 2.700.000 төгрөг, нийт 12.700.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа юм. Энэ
нь ямар учиртай вэ гэвэл тухайн үед талийгаач Г над руу утсаар залгаад
“таны дансаар хэсэг мөнгө хийгээд буцаагаад гаргаад байя аа, та дансаа өгчихөө”
гэж хэлсэн. Тэгээд би тухайн үедээ юу ч бодолгүй дансаа өгсөн. ...” /3хх 118-119/,
гэрч С.О-ийн “...Миний газрыг /Төсөл/ 800.000.000 төгрөгөөр худалдаж авхаар тохиролцсон, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би Б.Б-тай худалдах худалдан авах гэрээ хийсэн. Уг нь ажил 4 эхэлхээс өмнө урьдчилгаа 200.000.000 төгрөг өгөх ёстой байсан боловч урьдчилгаа мөнгөө өгөлгүй хундаам ухаад эхэлсэн байсан . Ингээд “мөнгө өгөлдөө” гэхэд “удахгүй өгнө” гэж хэлээд бараг 8 сар болсон бөгөөд хундаам хагас хугас дутуу ухсанаас хойш ямар ч ажил яваагүй байсан. Энэ талаар Б-аас асуухаар “арматур авхаар гэрээ хийсэн байгаа, манай нэг ажилчин 70.000.000 төгрөг аваад Хятад руу явсан” гэж хэлээд сүүлдээ ажилчин алга болсон гэж хэлсэн. ...Тийм учир
Б.Б-тай хамтран ажиллаагүй. ...Баянзүрх дүүргийн хуучин 10 дугаар хороо
одоо бол 12 дугаар хороонд байрлах АОС-3-1 847 мкв үл хөдлөх хөрөнгө миний нэр
дээр байгаа. Би Б-тай хийсэн гэрээний хугацаа дуусаад 2019 оны 11 дүгээр
сарын 12-ны өдөр “Их Бодь констракшин” ХХК-ийн захирал Г.Х-тай гэрээ
хийж тухайн газарт 110 айлын 12 давхар барилга баригдаж байгаа. Одоо 11 давхарт
явж байгаа. ...” /5хх 85-86/ гэсэн мэдүүлгүүд,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 37, 38-42/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /1хх 66/, амины сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /1хх 68-71/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 16-18, 13-15/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5хх 19-21, 22-24/, дансны хуулгаад /3хх 129-231, 250, 6хх 194-195, 7хх 120-125, 133-142/, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /8хх 131-141, 246-250/, /9хх 54-65/, эд зүйл, баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /10хх 95-100, 216-226/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Б нь “хөнгөлттэй нөхцөлөөр орон сууц худалдана” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол буюу нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 413.243.175 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Б “...Гэм буруугийн асуудалд маргаагүй ба миний эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдал болон хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудаг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ж.Оюунболд нар “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг бусдыг залилж, хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, ийнхүү зүйлчлэхдээ залилах гэмт хэргийн объектив болон субъектив шинжийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлж барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих, торгох ялын төрлөөс хорих ялыг сонгож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Хэдийгээр шүүгдэгч Б.Б нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүний өмгөөлөгч нарын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан агуулга бүхий гомдлуудыг тэрээр дэмжиж гарын үсэг зурсан байгаа нь өмгөөлөгч нартайгаа ижил байр суурьтай оролцсон гэж үзэхээр байна.
Мөн залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэрэг бүрэн тогтоогддог.
Мөн гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.
Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, банкны дансны хуулга, лавлагаа, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хөнгөлттэй нөхцөлөөр орон сууц худалдана хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 12 хохирогчоос бэлэн мөнгө, эд хөрөнгийг буцааж өгөх сэдэлгүйгээр авч залилж, хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй, залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ж.Оюунболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “... “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;. ...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж. ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд уг зүйл, ангид зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдад их хэмжээний хохирол учруулсан байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...их хэмжээнээс дээш хохирол учруулж. ...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасаныг зөвтгөж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/566 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...их хэмжээнээс дээш хохирол учруулж. ...” гэснийг “...их хэмжээний хохирол учруулж. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ж.Оюунболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ