| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00390/И |
| Дугаар | 314/ШШ2025/00383 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 314/ШШ2025/00383
2025 06 16 314/ШШ2025/00383
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөр***** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Өвөр***** аймгийн ******** сум ** дугаар баг, **************, Н.ДГ,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О ,
Хариуцагч: Өвөрхангай аймаг ********** сум ** дугаар баг, ********* ** тоотод байрлах, К ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 13,106,134.0** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202** оны 0** дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... 3**6113** регистрийн дугаартай К ХХК буюу СБМ ***** ХХК ***** нэрээр манай хэлтэст 200** оны 4 сараас эхлэн шимтгэл төлөгчөөр бүртгүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан өгч эхэлсэн боловч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.1-д заасан хугацаанд шимтгэлээ төлөлгүй 2023 оны 12-р сарын 31-ээс эхлэн хуримтлагдсан өр авлага үүсгэн одоогийн байдлаар **737422,70 төгрөгийн шимтгэлийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 зааснаар алданги 436**711,3** төгрөг бүгд алданги шимтгэлийн хамт 13106134,0** төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3**.10.6-д заасны дагуу нэхэмжилж байна. Бид эзэн гэх ****** овогтой ******* тэй / регистрийн дугаар ********* утасны дугаар ******** дугаарын утсанд холбогддог боловч огт утсаа авахгүй хариу мэдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах тухай нэхэмжлэлд дурдсан СБМ ***** ХХК-ийг 201** онд шимтгэлийн программд бүртгэхдээ 3**6113** гэсэн буруу регистрийн дугаараар бүртгэсэн бөгөөд 2024 оны системийн программын шинэчлэлээр уг бүртгэл нь 3**6113** регистрийн дугаартай К ХХК-ийн мэдээлэл рүү татагдан алдаа гарч, программын түвшинд залруулах шаардлагатай болсон тул шимтгэлийн авлага барагдуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.ДГ нь хариуцагч К ХХК-д холбогдуулан 13,106,134.0** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Өвөр***** аймгийн ******202** оны 0** дугаар сарын 01-ний өдрийн 129 дугаартай албан тоотоор Хуримтлагдсан өр авлага нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагын шимтгэлийн өр авлага барагдуулах хэрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус газрын хяналт шалгалтын улсын байцаагч Д.О г оролцуулахаар 1 жилийн хугацаатай томилж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2**, 26 дугаар зүйлээр оролцох эрхтэй итгэмжлэл.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Өвөр***** аймгийн ******итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Өвөр***** аймгийн ******итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ хариуцагч К ХХК Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах тухай нэхэмжлэлд дурдсан СБМ ***** ХХК-ийг 201** онд шимтгэлийн программд бүртгэхдээ 3**6113** гэсэн буруу регистрийн дугаараар бүртгэсэн бөгөөд 2024 оны системийн программын шинэчлэлээр уг бүртгэл нь 3**6113** регистрийн дугаартай К ХХК-ийн мэдээлэл рүү татагдан алдаа гарч, программын түвшинд залруулах шаардлагатай болсон тул шимтгэлийн авлага барагдуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн.
Шүүх нэхэмжлэгч Өвөр***** аймгийн ******хариуцагч К ХХК-аас 13,106,134.0** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хариуцагч К ХХК-ийн 2024 оны системийн программын шинэчлэлээр уг бүртгэл нь 3**6113** регистрийн дугаартай К ХХК-ийн мэдээлэл рүү татагдан алдаа гарч, программын түвшинд залруулах шаардлагатай болсон тул шимтгэлийн авлага барагдуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.
Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.**, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7**** дугаар зүйлийн 7****.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 7** дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Өвөр***** аймгийн ******итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь хариуцагч К ХХК-д холбогдуулан 13,106,134.0** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ