Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00787

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00787

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2025 09 23 103/ШШ2025/00787

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Наран хорооол, 61/2 дугаар байранд байрлах, ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, .... дүгээр байрны ... тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,664,129 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* овогтой ******* нь ************** *******-тай 2024.06.07-ны өдөр 10443406164 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 33,6 хувийн хүүтэйгээр цалингийн зээл, мөн тухайн өдөр 100250266 тоот зээлийн гэрээ байгуулан 1,916,000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 36-60 хувийн хэлбэлзэх хүүтэйгээр хэрэглээний зээлийг тус тус авсан болно. Зээлдэгч нь 10443406164 тоот зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 566,658 төгрөг, зээлийн хүүд 691,252 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,140 төгрөг, нийт 1,261,051 төгрөг төлсөн ба 2024.12.10-ны өдрийн төлөлтөөс хойш төлбөр төлөхгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 269 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд гэрээний үүрэг зөрчигдсөн тул гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгож, дээр дурьдсан зээлүүдийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт төлбөр 8,664,129 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* ******* ХХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 8,664,129 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,664,129 төгрөг /найман сая, зургаан зуун жаран дөрвөн мянга, нэг зуун хорин ес/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 76,788 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.*******аас 76,788 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ