| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00940/И |
| Дугаар | 103/ШШ2025/00789 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2025/00789
| 2025 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2025/00789 | Улаанбаатар хот |
2025 09 23 103/ШШ2025/00789
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Наран хорооол, 61/2 дугаар байранд байрлах, ************** ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 23 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,478,581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ************** ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Долгордорж овогтой Наранцацрал нь *******капитал *******-тай 2024.04.25-ны өдөр 10443338689 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь 10443338689 тоот зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 1,119,498 төгрөг, зээлийн хүү 1,508,253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,651 төгрөг, нийт 2,654,403 төгрөг төлсөн ба 2025.09.16-ны өдрийн төлөлтөөс хойш төлбөр төлөхгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 219 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд гэрээний үүрэг зөрчигдсөн тул гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгож, дээр дурьдсан зээлүүдийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт төлбөр 4,478,581 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ************** ******* ******* ******* ХХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 4,478,581 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.************** ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,478,581 төгрөг /дөрвөн сая, дөрвөн зуун далан найман мянга, таван зуун наян нэг/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 43,303 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 43,303 төгрөгийг тус тус гаргуулж ************** ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ