Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00790

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00790

Улаанбаатар хот

 

 

2025 09 23 103/ШШ2025/00790

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* ******* 1 дүгээр хороо, Наран хороолол, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* 3 дугаар хороо, .... дугаар байрны ...тоотод оршин суух, ******* ******* ******* *******

******* аймгийн сумын 1 дүгээр баг, Хараат ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Үүнд: Л.******* нь бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхээр тус ******* Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 22 дугаартай Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаатай зээлсэн болно. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 500,000 төгрөгийг эргэн төлж, үлдэгдэл 4,500,000 төгрөгийн төлбөр хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Л.*******, Г. нараас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Лувсанжамц овогтой ******* би Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс ахмадыг дэмжих хөтөлбөрийн дагуу 5,000,000 төгрөгийг зээлсэн. Уг төлбөрөөс 500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4,500,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 01-нд төлж барагдуулна. Хамтран хариуцагч Г. миний охин байгаа хүүхдүүдэд хамаатуулахгүй би дангаараа өөрөө төлбөрийг барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хамтран зээлдэгч Г.аас татгалзаж байна. Хариуцагч *******ын төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Г.аас татгалзаж, хариуцагч Л.******* нь 500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 4,500,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 94,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 47,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ