| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00425/И |
| Дугаар | 314/ШШ2025/00406 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 314/ШШ2025/00406
| 2025 06 25 | 314/ШШ2025/00406 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************ дүүрэг, ** дугаар хороо, *************, ** давхарт байрлах Т.БХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А, Д.Э
Хариуцагч: Өвөрхангай аймаг ********* сум ** дугаар баг, ** дугаар байр ** тоотод оршин суух, У.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 639,731.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч У.Бнь Т.Б ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчсөн байна.
2024 оны 05 дугаар сарын 0**-ны өдөр 2**14**9 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн **-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг шаардаж байна.
Үүнд: 2**1**29 тоот ** кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 4**3,491.77 төгрөг, үндсэн хүүнд 144,275.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,064.12 төгрөг, шимтгэлд 1,900 төрөг, Нотариатын төлбөрт 0 төгрөг, Нийт 639,731.23 төгрөгийг хариуцагч У.Баасанжаваас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б ХХК нь хариуцагч У.Бхолбогдуулан зээлийн гэрээний 639,731.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Т.БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.А, Д.Э нарыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх, эрэн сурвалжлах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас хүлээн авах, Улсын тэмдэгтийн хураамж төлөх, улсын тэмдэгтийн хураамж хүлээн авах, хүсэлт, өргөдөл гаргах, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, үйлдэл хийх бүрэн эрхийг 1 жилийн хугацаанд олгосон итгэмжлэл.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Т.БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ хариуцагч У.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Шүүх нэхэмжлэгч Т.БХХК-ийн хариуцагч У.Б холбогдуулан гаргасан зээлийн гэрээний 639,731.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А хариуцагч У.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт, төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.
Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,**42 төгрөгийн 50 хувь болох 9,921 төгрөгийг орон нутгийн орлогын данснаас гаргуулан нэхэмжлэгч Т.БХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75** дугаар зүйлийн 75**.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн хариуцагч У.Б холбогдуулан гаргасан зээлийн гэрээний 639,731.23 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,**42 төгрөгийн 50 хувь болох 9,921 төгрөгийг орон нутгийн орлогын данснаас гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ