Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 408

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга …............................,

улсын яллагч А.Ганзориг,

хохирогч .............................,

шүүгдэгч ............................нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.4 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснааряллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаварчууд овгийн Бадамхандын Анхбаярт холбогдох эрүүгийн .......................дугаартай хэргийг ............. оны ... дугаар сарын ...-ний өдөр хүлээн авч,энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

................овгийн ...........................Монгол Улсын иргэн,..... оны ... дугаар сарын....-ны өдөр...............................аймгийн..........................суманд............... төрсөн,.... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,......... мэргэжилтэй.................... ажил хийдэг гэх, ам бүл....,...... настай .......... хамт амьдардаг, .................аймгийн .....................сумын .............баг, .......................хороо ............................гудамж.....................тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................... дүүргийн ............... дугаар хороонд, .............................гудамжны ................тоотод түр оршин суудаг,урьд ял шийтгэлгүй (РД:...........................).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

.............нь...... оны.... дүгээр сарын ...-ны өдөр......................... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........................... иргэн................ “гар утас булааж авах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үүрч авч унаган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХНЬ:

Шүүхийнхэлэлцүүлэгтдараахнотлохбаримтуудыгшинжлэнсудлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч...................: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч .....................мэдүүлэхдээ: Би ....................хорооллын барилгын ажил дээр туслахаар ажилласан .........................удирдлага дор ажиллаж байсан юм...................... санхүүжилт гэж мөнгө авсан боловч миний цалинг дутуу олгосон.................. хүмүүсийнхээ цалинг хувааж өгөөд надад арай бага өгсөн бөгөөд, он гараад 400.000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Тэгээд би ......... оны ... дүгээр сарын.......-ны өдөр................ уулзахаар ........................ дүүргийн ......................хорооллын гадаа очиход .......................байхгүй байсан. Тэгээд эргээд явж байтал тэр орчим байдаг Түргэн үйлчилгээний цэгийн гадна ............................тааралдсан. Би ..........................ээж эмнэлэгт хэвтсэн байна, надад 50.000 төгрөг өгчих гэсэн чинь олоод өгье гэсэн. Тэгээд цаашаа яваад, намайг үл тоохоор нь тэгвэл би цагдаад хэлж мөнгө авъя гэсэн. Тэгээд ..................дагаад явсан.................. нилээн удаан утсаар яриад явсан. Гражийн тэнд очоод утсаар яриад зогсоод байхаар нь би түүний анхаарлыг нь татах гээд ярьж байсан утсыг нь булаах гэтэл намайг шууд цохиод авсан. Тэгээд .....................нь намайг чирээд камергүй газар аваачаад миний гарнаас барьж аваад мөрөн дээгүүрээ давуулаад намайг тонгорч унагаад, өөрөө дээрээс дарж унасан. Миний эгэм хугарчих шиг болохоор нь цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд надад 103 дуудаж өгсөн. Цагдаа эмнэлэг дээр очиж боолт хийлгээд гайгүй бол эргэж ирж уулзаарай гэсэн. Тэгээд боолтоо хийлгээд цагдаа дээр очиход нэг байцаагч “та хоёр гайгүй юм бол эвлэр” гэсэн. ..................надад “ 3-4 хоногт 300.000-400.000 төгрөг өгнө” гэсэн бичиг хийж өгсөн боловч мөнгөө өгөөгүй. Би 8 хоногийн дараа аргагүй эрхэнд эм тарианы мөнгөгүй болоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ....................57.200 төгрөгийн эм тариа авч өгсөн. Боолтны 30.000 төгрөг, эмчийн үзлэгийн 15.000 төгрөгийг төлсөн. Нийт 102.200 төгрөгийг төлсөн. Өөр эмчилгээний зардал төлөөгүй. Цаашид гарах эмчилгээний зардал 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Хагалгаанд орно гэж эмч бол хэлээгүй. Миний эгэм одоо ч сайн эдгэрээгүй байгаа учраас цаашид хагалгаанд орох байх гэж би өөрөө тооцоолж, 1.500.000 төгрөг гарна гэж бодож байна. Мөн ........................ цалингийн үлдэгдэл 180.000 төгрөгийг гаргуулж авмаар байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн ............................. дугаартай хэргээс:

 

1.Хохирогч .................... мөрдөн байцаалтад ........ оны ... дүгээр сарын ....-ны өдөр мэдүүлсэн:“...Би 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ................дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа .............хорооллын барилгын ажил дээр туслах гүйцэтгэгчээр бригад ахлан ажиллаж байсан. .......................... удирдлаган дор барилгын шаврын ажил 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хийсэн ажлын хөлс болох нийт 800.000 гаран төгрөг авах ёстой байсан боловч баярын өмнө цувуулж өгч байгаад 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нийт 400.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 400.000 гаран мянган төгрөг авах ёстой байсан. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр .........................холбогдож цалингаасаа 50.000 төгрөг ч болтугай авах хэрэгтэй байна гэсэн боловч надад өгөөгүй. Тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед ..................дүүргийн ... дүгээр хороо .................. хорооллын баригдаж буй барилга дээр очиж .......................уулзаж үлдэгдэл цалингаа авъя гэсэн чинь мөнгө орж ирээгүй,.мөнгө өгөх боломжгүй байна гэхээр нь би чи.ядаж надад 50.000 төгрөг олж өгөөч надад хэцүү байна гэхэд утсаар яриад намайг үл тоогоод байхаар нь чи хурдал л даа гэж хэлээд утсыг нь булаагаад авах гэсэн чинь миний гарыг утастайгаа цуг хоёр гараараа барьж байгаад үүрээд намайг газар унагаагаад өөрөө дээрээс дарж унасан. Энэ үед миний зүүн талын мөр болон мөрний урд хэсгээр хөндүүрлэж хөдөлж болохгүй байсан. Тэгэхээр  нь би миний мөрийг гэмтээчихлээ гэж хэлсэн чинь ................. яав л гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу явъя гэсэн чинь ............. явахгүй  АТМ явъя гээд байсан. Тэгээд АТМ дээр очоод картаа уншуулсан чинь картанд мөнгө байхгүй байна хоёулаа ажил руу явъя гэхээр нь би 102-т дуудлага өгч хоёр цагдаа ирж авч явсан. Цагдаа нар 103 дуудаж түргэний машин намайг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэнд рентген зураг хийлгэсэн чинь зүүн эгэмний яс нилээн зөрүүтэй хугарсан байна гээд боолт хийлгээд дахин ................дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн чинь ................ сууж байсан. Тэгээд “би таны гомдлыг барагдуулъя, хоёулаа заавал цагдаа сэргийлэх гэж яваад яахав” гээд гуйсан. Анхбаяр 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр бүх хохирлыг барагдуулж өгнө гэж баталгаа гаргаж өгөхөөр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгөөгүй. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр .............  надад боолтны 30.000 төгрөг, эмний 57.000 төгрөгийг, цалингийн үлдэгдэл 130,000 төгрөг тус тус өгөөд ингээд болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад хохиролтой байнацаашид ажил хийх боломжгүй болчихсон цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Би тухайн үед 0,5 граммын 2 лааз пиво уусан байсан. Би..................үлдэгдэл цалингаа авъя гэсэн чинь мөнгө байхгүй гэснээс болж бид хоёр хоорондоо маргаж, намайг үл тоогоод утсаар яриад байхаар нь анхаарлыг нь татах гэж утсыг нь авах гэсэн чинь миний гарнаас татаж үүрч унагаасан. Би ................. куртикнээс зуурснаас өөр зодож цохисон үйлдэл гаргаагүй. ............... намайг цохиж зодсон үйлдэл гаргаагүй, гарнаас татаж үүрч унагаасан. Бид хоёрыг хоорондоо маргаж байх үед ойр орчим ямар нэгэн хүн байгаагүй өөр хүн харж байсан эсэхийг би мэдэхгүй.Тухайн үед миний зүүн талын мөр өвчин орж зовиурлаж хөдөлгөжболохгүй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эгэмний яс хугарсан байна гэсэн. Одоо би зүүн гараа хөдөлгөж чадахгүй, хувцасаа ч өөрөө өмсөж чадахгүй, өвдөж зовиуртай байна. Би гомдолтой байна. Эгэм хугарсан асуудалд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг[1],

 

2. Хохирогч..................... мөрдөн байцаалтад дахин 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн:“...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шиг санаж байна манай найз ............. надад ............... дүүргийн .... дүгээр хороонд,................. хорооллын 4-5 давхарын дотор шаврын ажил байна гэсний дагуу барилгын бригад хариуцсан ............ гэх залуутай танилцаж, шаврын ажил хийх хөлс үнийг тохиролцон ажилд орсон. ............ ажил ярилцахад 1м2-ыг 5000 төгрөг, амалгаа болон дан нурууны шаврын ажлыг үнэ тохирч ажилд орсон.

Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 174 м2 дотор шаврын ажил хийж гүйцэтгэсэн байсан ба үүнээс 150м2 ханын шавар нь 5000, үлдсэн 24м2 талбай амалгаа болон дан нурууны шаврын ажил хийсэн байсан.150м2 шаврын ажлын хөлс 1м2х5000 төгрөгөөр бодоход 750.000 төгрөг, амалгааны шаврын ажил нь 24м2х8000=192000 нийт 942.000 төгрөг болсон байсан. Би ажиллаж байхдаа .................. бага, багаар мөнгө авч байсан. Уг мөнгө 200.000 төгрөг болсон байсан. Уг авсан мөнгөн дээр ................ бид хоёр маргахгүй. Миний ажил 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан байсан. Ажил дуусахад.................. ажлын хөлсийг ярилцахад ............ надад  400.000-500.000 төгрөгний мөнгийг өгөх ёстой байсан. Тухайн үед ....................“мөнгө байхгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын эхээр өгье” гэхээр нь би итгэсэн. Үүний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед ........................дүүргийн     дүгээр хороо................хорооллын хашааны үүдэн дээр ....................уулзаад үлдэгдэл мөнгөө нэхтэл ...............“    дүгээр сарын ......-нөөс 05-ны хооронд мөнгөтэй болно хойшлуулах хэрэгтэй байна” гэхээр нь би “манай ээжид эм тарианы мөнгө яаралтай хэрэг болоод байна. Чи ядаж 50,000 төгрөг надад өгчих” гэж хэлсэн ......... миний урдаас тоглоом хийсэн байдалтай байсан. Тэгээд картанд мөнгө байна уу явж үзэж ирье гэсэн.  Тэгээд .............. бид хоёр................ хорооллын гаднаас явган алхаад .................дүүргийн тамгын газарт байх “Хаан”банкны АТМ орох гээд алхсан. Тухайн үед бид хоёр хамтдаа .......... дугаар байрны хойд талын замаар алхсан. ................замдаа гар утсаараа яриад байсан. Би хойноос нь алхаж байсан. Тэгээд 53 дугаар байрны хойд талд нь ирэхэд.................. утсаар ярьсан хэвээрээ байхаар нь би “хөөе чи” гэж дуудаад утсаа барьсан гарнаас нь барьсан. Тэгэхэд миний гарыг утастайгаа цуг хоёр гараараа барьж байгаад үүрээд намайг газар маш хүчтэй савж унагаагаад,өөрөө бас дээрээс дараад уначихсан. Намайг газарт унахад зүүн эгэм, далны ойролцоо яс шажигнаж дугарч байсан. Тэгээд намайг .................... татаж босгохоор нь би ............. хандаж “чи миний зүүн мөрний ясыг хугалчих шиг боллоо, өвдөөд хөдөлгөж болохгүй байна” гэж хэлсэн чинь .................... миний зүүн гарнаас татаад чиний мөр чинь мултарсан байх гээд хэд, хэдэн удаа угзарч татсан. Тэгээд цаашаа АТМ руу очиж картаа шалгаад мөнгө байхгүй байна гээд цаашаа зугтах гээд байхаар нь би өөрийнхөө гар утсаар 102 руу залгаад“цалингийн маргаанаас болоод миний гарыг хугалчихлаа” гэж цагдаад дуудлага өгсөн. Үүний дагуу цагдаа ирж шалгаад бид хоёрыг .........................дүүргийн цагдаагийн ... дүгээр хэлтсийн жижүүр дээр авчирсан. Ажил гүйцэтгэх болон цалингийн хөлсний талаар хийгдсэн гэрээ хэлэлцээр байхгүй. Би Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлээгүй. Гэмтэл дээр эмчээс зөвлөлгөө аваад 8-ын тоо хэлбэрийн эгэмний боолт хийлгэсэн. Надад хавтаст хэрэгт хавсаргуулах хохирлын баримт байхгүй. Хагалгаанд ороход эмчилгээний зардал нь 1.500.000 төгрөг хэрэг болно.Би 0.5 граммын “Боргио” нэртэй пиво 1 лаазыг уусан байсан. Өөр архи уугаагүй байсан. Би бага зэрэг халаалттай л байсан. 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш ажлын хөлсийг бага, багаар өгсөн, одоо үлдэгдэл 180.000 төгрөг өгөх дутуу байгаа. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний унасан газарт хяналтын камер байхгүй байсан. Хэрэгт холбоотой нэмж шалгуулах санал хүсэлт байхгүй байна. Миний биед учирсан зүүн эгэм хугарсан гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Би биеэ эмчлүүлсэнээр ажил хөдөлмөр хийх чадвартай болно. Одоо миний эгэм буруу эдгэсэн дотроо бугалсан байна гэсэн.Би цагдаад цалингийн маргаантай наад хүн чинь миний эгэмийг хугалчихлаа гэж хэлсэн, ..................... болохоор зодолдож ноцолдоогүй гэж хэлж байсан.” ... гэх мэдүүлэг[2],

 

3.Гэрч ......................мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн“...Би 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ...жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд өдөр 14 цагийн үед байх, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрээс “....................дүүргийн ... дугаар хороо..... дугаар байрны гадна хоёр хүн хоорондоо ноцолдоод байна, нэг хүн нь гараа гэмтээсэн байна” ...очиж шалга гэсний дагуу дуудлагаар очиж шалгасан. Намайг дуудлагийн дагуу очиж шалгахад .... дугаар .............-ны ертөнцийн зүгээр урд талд танихгүй хоёр эрэгтэй хүн зогсож байсан. Нэрийг нь асуухад.............., ................. гэж өөрсдийгөө танилцуулсан. Юу болсон талаар асууж тодруулахад ....................... гэгч нь “................” хороололд барилгын ажил хариуцан ажилладаг................ гэгч нь барилгын ажилчин гэж хэлсэн. Хоорондоо цалингийн асуудалтай, үүнээс болж маргалдаж байгаад ..................нь намайг үүрч унагаагаад миний зүүн гарыг хугалчих шиг боллоо гэж................. гэх хохирогч нь хэлж байсан. Тэгээд би уг хоёр залууг нь дагуулан эрүүлжүүлэх байранд ирээд согтолтын хэмжээг шалгах драгер багажаар шалгаж үзэхэд ................. нь “0” хувийн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ......................гэгч нь архи хэрэглэсэн байдалтай үнэртэж байсан. Үлээлгэхэд тодорхой хэмжээний согтолтын зэрэг тогтоогдсон. Хэдэн хувь гарч байсныг нь санахгүй байна. Тэгээд эрүүлжүүлэх байранд байхад ..................нь гар хөдөлж болохгүй маш их өвдөж байна, мөр даагдахгүй байна гэхээр нь 103 руу залгаж түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Яаралтай түргэн тусламж ирж үзээд,рентген зураг авч байж гэмтлийг тогтоох хэрэгтэй, одоо яг яасныг нь хэлж мэдэхгүй байна гээд .................-ийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Ингээд................ нь эрүүл байсан учир ..................буюу хэлтсийн ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн. Ямар ч байсан биеэ удирдах чадвартай гэхдээ, амнаас нь архи үнэртсэн, бие нь зовиурласан байдалтай, хөдөлгөөн нь хязгаарлагдсан байдал ажиглагдаж байсан.................,.................... нарын биед ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй. Харин уг хоёр хүний хувцас хунар нь шороо тоос болсон байдалтай байсан....” гэх мэдүүлэг [3],

 

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1307 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Цээжинд 8-ын тоо хэлбэрийн боолт хийгдсэн. Зүүн эгэм орчим хөдөлгөөн хязгаарлагдсан.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн үзлэг хийсэн гэх 1 дүгээр сарын 02-ны өдрийн бичигт: Зүүн эгэмний зөрүүтэй далд хугарал гэжээ. CD-ийг дахин уншуулсан хариуд: Цээж эгц, гавал яс байрлалын зурагт зүүн эгэм яс дунд 3\1-ээр ташуу хугарсан,  зөрөөгүй сэлтэрсэн хугаралтай, хамар яс хугаралгүй гэжээ.

ДҮГНЭЛТ:

1.Ч.Гансүхийн биед зүүн эгэм ясны зөрөөгүй хугаралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /Шинжээч эмч ................/....” гэсэн дүгнэлт [4]

 

5.Шинжээч ....................мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:“... ..............ийн биед учирсан зүүн эгэмний ясны зөрөөгүй хугарал гэмтэл нь 1 дүгээр сарын 02-ны өдөр буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хохирогч ...............нь мэдүүлэгтээ “тэр хүн намайг хоёр гараараа барьж байгаад үүрээд газар унагаад өөрөө дээрээс дарж унасан. Тэр л үед миний зүүн талын мөр болон мөрний урд хэсгээр хөндүүрлэж хөдөлж болохгүй болсон” гэсэн нь угтохиолдолдгэмтэл үүсэх боломжтой юм. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэдэг нь хохирогч хатуу цементэн шалан дээр унах үед үүсэх эсхүл хатуу хүнд биет буюу хүн дээрээс нь унах үед үүсэх боломжтой гэсэн үг. Хатуу мохоо зүйл гэдэгт ир, ирмэггүй, хатуу мохоо зүйлийг ойлгоно. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн анхны үзлэг хийсэн гэх 1 дүгээр сарын 02-ны өдрийн бичигт бичсэн байсан. Ингээд рентгэн зургаас  CD-ийн дээр буулгасан  зургийг харахад зүүн эгэмний яс дунд хэсгээрээ 3\1-ээр ташуу хугарсан зөрөөгүй сэлтэрсэн хугаралтай гэсэн рентгэн зураг гарсан байх тул зөрөөгүй хугарал гэж дүгнэлт өгөх үндэслэл болсон. Зөрүүтэй хугарал, зөрөөгүй хугарлын аль аль нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэгт ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэх....” гэх мэдүүлэг[5],

 

6............мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн“...Би ............... гэх хүнтэй энэ хэрэг болохоос өмнө 1 сар гаран хамтарч барилга дээр ажиллаж байсан, өмнө бол бие биенээ таньж мэддэггүй байсан.  .....-ийн найз нь манай ажилд ажиллаж байгаад ................-ийг дуудаж ажилд оруулсан юм. Ингээд 1 сарын хугацаанд хамтарч ажилласан ба ажлын хөлс 700.000 төгрөг болсон. Үүнээс би 520.000 төгрөгийг нь цувуулж өгсөн байгаа. Одоо бол 180.000 төгрөг дутуу байгаа. Хэрэг болох үед гэвэл ойролцоогоор 400.000 төгрөг өгөөгүй дутуу байсан.

Тэр өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр манай ажил амарсан байсан. Би ажлын талбайгаа эргэж очоод ..............-р хорооллын дэлгүүр дотор зогсож байхад .............. тэр дэлгүүрт согтуу байдалтай орж ирээд надаас мөнгө нэхээд 50.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд бид дэлгүүрээс гараад “чиний дансанд мөнгө байгаа мөнгө өг” гэхээр нь надад юу ч байхгүй ээ, итгэхгүй бол шалгаад үз гээд ............дүүргийн .........-р хороо ..........урд байх Дүүргийн засаг даргын тамгын газрын зүүн талын АТМ орох гээд алхаж явахад миний гар утас дугараад манай эхнэр над руу залгасан. Тэгээд утсаар яриад алхаад явж байтал араас гүйж ирээд миний утсыг булааж авахаар нь бид 2 миний гар утсыг булаацалдаж байгаад би нэг гарнаас нь барьчихсан, нөгөө нөхөр намайг заамдчихсан байж байгаад гар утсыг тавихгүй болохоор нь би хөлөөрөө дэгээдэж байгаад хөмрөөд унагаасан, унахдаа дээрээс нь дараад уначихсан юм. Тэгээд босож ирээд “гар эвгүй болчихлоо хөдлөхгүй байна” гэсэн. Өөрөө цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд эрүүлжүүлэх байрны тэнд очоод, байж байгаад 103 руу дуудлага өгөөд түргэний машин ирээд ...........-ийг авч явсан.  ...Орой .............-ийг эмнэлгээс ирэхээр нь цагдаагийн байрлуу орж цагдаатай уулзаад эхэндээ хоорондоо тохиролцоод баталгаа гаргаж өгөөд, тэр өдрөө бол өргөдөл өгөөгүй хоёулаа явсан. Мөн би баталгааны дагуу 4 дэх өдрийн орой нь 150.000 төгрөг өгсөн санаж байна. Тэрнээс өмнө би Гэмтлийн эмнэлэгт бас үзүүлээд эмчийн бичиж өгсөн шаардлагатай эм тариаг нь бүгдийн дор дор нь авч өгч байсан. Ийм л асуудал болсон. Манай ажиллаж байсан барилга ...........хороололд ба барилгын ажлын дотор заслын ажил хийдэг байсан юм. Би болохоор байнгын тэр дэлгүүрээр үйлчлүүлдэг, намайг тэнд байгааг цонхоор харсан юм шиг байсан. Тэгээд л гаднаас ороод ирсэн. Тэр өдөр бол манай ажил амарч байсан. Гансүх тэр үед халамцуу ямарч байсан архи үнэртэж байсан. Хир зэрэг согтуу байсныг нь мэдэхгүй.  Би уг нь унагаж ийм гэмтэл учруулья гэж бодоогүй, санаандгүй утсаа булаацалдаж байгаад ийм асуудал болсон. Би өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн үед эрүүл байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн үед өдөр гэгээтэй байсан. Гэхдээ бид хоёроос өөр хүн байгаагүй. Гансүх гар өвдөөд байна гэж байсан. Тэгээд бид хоёрдүүргийн хажууд байх .......банкны АТМ орж үзэхэд надад мөнгө байгаагүй.Тэгэхээр нь би хоёулаа ажил руу явъя гээд явж байхад цагдаа дуудаад удалгүй цагдаа ирсэн. Бид хоёр хоорондоо ноцолдож зодолдоогүй, ...хоорондоо цалингийн маргаантай байгаа гэж хэлсэн. Тэгээд л цагдаа явья гээд дагуулаад явсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Би сарын ойролцоогоор 700-800 төгрөгний орлоготой, өвлийн улиралд бол ажилгүй байдаг. ...хувиараа л барилгын ажил хийдэг учир нотлох зүйл гэвэл ажлын гэрээнүүд л байна....” гэх мэдүүлэг [6],

 

7.Гэрч ...............-ын мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг: “...Ах .............нь эхээс дөрөвүүлээ, айлын хамгийн том хүү. Бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй. Эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд амьдардаг. Одоо барилгын ажлын гүйцэтгэгч бриагад  ахлан ажилладаг. Зан аашийн хувьд даруухан, элдэв янзын зан ааш байхгүй, дуу цөөтэй, архи тамхи хэрэглэдэггүй, цагаан хоолтой, ар гэр, ах дүү нараа өнөөдрийг хүртэл тэжээж тэтгэж яваа. Хүнтэй маргалдаад хэрэлдээд байдаггүй, эелдэг зөөлөн харьцаатай хүн байгаа юм. Ахыгаа хүн зодоод гэмт хэрэгт холбогдсон гэдэгт итгэхгүй байна.”... гэх мэдүүлэг[7]

 

8.Гэрч ...............-ын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “.................нь 2010 оноос хойш Улаанбаатар хотод оршин сууж амьдарч байгаа. ...Ихэнхдээ дандаа барилгын дотоод засал чимэглэлийн буюу барилгын ажил хөдөө орон нутгуудаар хийж явдаг. ..Гэр бүлийн хувьд 2006 онд гэж санаж байна, ......................гэж хүнтэй гэр бүл болон амьдарч байгаад 2007 онд ................ гэж охин хүүхэдтэй болоод тэгээд хүүхдийг нь 6-7 сартай байхад нь ээж нь орхиод явчихсан. Тэрнээс хойш ах маань өөрөө хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн. Одоо хүүхэд нь................ аймагт амьдарч байгаа, .....-р ангийн хүүхэд байдаг юм. Одоо бол гэр бүл байхгүй, ганц биеэрээ амьдарч байгаа. ...Уур уцаар багатай, хүнтэй тэгэж хэрэлдэж маргалдаад байдаггүй. ...Надад тухайн үед утсаар ярьж хэлэхдээ хүнтэй маргалдаад гарыг нь хугалчихлаа, мөнгө байна уу гэж нэг асууж ярьж байсан....” гэх мэдүүлэг[8] ,

 

9.Хохирогч .........-ээс ирүүлсэн “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд” үзүүлсэн төлбөр төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын ордер баримт[9],

10.2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг”[10],

 

11.................-ын иргэний үнэмлэхийн лавлагаа[11], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[12],............ дүүргийн ............ дугаар хорооны  “тус хороонд .................... оршин суудаг тухай”  тодорхойлолт................... дүүргийн улсын бүртгэлийн “ ....................... нь .....................аймагт газар эзэмшдэг тухай” бүртгэлтэй талаар лавлагаа[13], тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа[14], ................ын “..............” банкинд эзэмшдэг дансны хуулга[15], Цагдаагийн ерөнхий газрын гомдол, мэдээлэл, зөрчил, эрэн сурвалжлалтын талаарх сангаас....................-ын тухай гаргасан лавлагаа[16], иргэний үнэмлэхний хаяган дээр бүртгэлтэй эсэх тухай лавлагаа[17] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч....................-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч................нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ....................дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... дугаар .......-ны зүүн хойд булан орчим иргэн ..................-тэй “гар утас булааж авах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үүрч авч унаган, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:           

-хохирогч ..................ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед .......................дүүргийн ........... дүгээр хороо ................хорооллын баригдаж буй барилга дээр очиж ...............-тай уулзаж үлдэгдэл цалингаа авья гэсэн чинь мөнгө орж ирээгүй, өгөх боломжгүй байна гэхээр нь “ядаж надад 50.000 төгрөг олж өгөөч”гэхэд утсаар яриад намайг үл тоогоод байхаар нь чи хурдал л даа гэж хэлээд утсыг нь булаагаад авах гэсэн чинь миний гарыг утастайгаа цуг хоёр гараараа барьж байгаад үүрээд намайг газар унагаагаад, өөрөө дээрээс дарж унасан. Энэ үед миний зүүн талын мөр болон мөрний урд хэсгээр хөндүүрлэж хөдөлж болохгүй байсан. Миний мөрийг гэмтээчихлээ гэсэн чинь  .....................яав л гэж хэлсэн....би 102-т дуудлага өгчцагдаа нар ирж, 103 дуудаж түргэний машин намайгГэмтлийнэмнэлэгрүү авч яваад, рентген зураг хийлгэсэн чинь зүүн эгэмнийяс нэлээнзөрүүтэй хугарсан байна гээд боолт хийлгэсэн. ..................... намайг ...гарнаас татаж үүрч унагаасан....би зүүн гараа хөдөлгөж чадахгүй, хувцасаа ч өөрөө өмсөж чадахгүй, өвдөж зовиуртай байна....” гэх мэдүүлэг[18] ,

-хохирогч .................-ийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн:“...2018оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед ...................-тай уулзаад үлдэгдэл мөнгөө нэхсэн. ...чи ядаж 50.000 төгрөг надад өгчих гэж хэлсэн, ................миний урдаас тоглоом хийсэн байдалтай байсан. ............... замдаа гар утсаараа яриад байсан. ................. утсаар ярьсан хэвээрээ байхаар нь би “хөөе чи” гэж дуудаад утсаа барьсан гарнаас нь барьсан, тэгэхэд миний гарыг утастайгаа цуг хоёр гараараа барьж байгаад үүрээд намайг газар маш хүчтэй савж унагаагаад өөрөө бас дээрээс дараад уначихсан. Намайг газарт унахад зүүн эгэм, далны ойролцоо яс шажигнаж дугарч байсан. ...би гар утаснаас 102 руу залгаад цалингийн маргаанаас болоод миний гарыг хугалчихлаа гэж цагдаад дуудлага өгсөн. ...Гэмтэл дээр эмчээс зөвөлгөө аваад 8-ын тоо хэлбэрийн эгэмний боолт хийлгэсэн.... гэх мэдүүлэг[19],

-гэрч ..............-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ...14 цагийн үед байх, Цагдаагийн .....-гээр хэлтсийн жижүүрээс ................дүүргийн .... дугаар хороо .......... дугаар байрны гадна хоёр хүн хоорондоо ноцолдоод байна, нэг хүн нь гараа гэмтээсэн байна” ...очиж шалга гэсний дагуу дуудлагаар очиж шалгасан. ...Нэрийг нь асуухад.............., ............... гэж өөрсдийгөө танилцуулсан. Юу болсон талаар асуухад ...хоорондоо цалингийн асуудалтай, үүнээс болж маргалдаж байгаад ................... нь намайг үүрч унагаагаад миний зүүн гарыг хугалчих шиг боллоо гэж ..............гэх хохирогч нь хэлж байсан. ...уг хоёр хүний хувцас хунар нь шороо тоос болсон байдалтай байсан....” гэх мэдүүлэг [20],

-..............-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 1 дүгээр  сарын 02-ний өдөр ..................согтуу байдалтай дэлгүүрт орж ирээд надаас мөнгө нэхээд 50.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд...утсаар яриад алхаад явж байтал араас гүйж ирээд миний утсыг булааж авахаар нь бид миний гар утсыг булаацалдаж байгаад, би нэг гарнаас нь барьчихсан, нөгөө нөхөр намайг заамдчихсан байж байгаад гар утас тавихгүй болохоор нь би хөлөөрөө дэгээдэж байгаад хөмрөөд унагаасан, унахдаа дээрээс нь дараад уначихсан юм. Тэгээд босож ирээд гар эвгүй болчихлоо хөдлөхгүй байна гэсэн ба өөрөө цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг [21],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2018 оны  1 дүгээр сарын 14-ний өдрийн 1307 дугаар дүгнэлт [22], Шинжээч .........................-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг[23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Харин шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг” [24]-ийг нотлох баримтаас хасч шийдвэрлэв. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно.” гэж заасанбайхад мөрдөгч нь тус хэрэгт хохирогч .....................-ийн зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл яллагдагчийн зөвшөөрснөөр эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулахаар хуульчилсан байхад хохирогчийн зөвшөөрснөөр уг ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг зэргийг нотлох баримтаас хасч шийдвэрлэв.

 

            Хууль зүйн дүгнэлт:

            Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч............, хохирогч ................нар нь ..................дүүргийн нутаг дэвсгэрт ......................орон сууцны барилга дээр барилгын засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэж байсан байна. Тус барилга дээр шүүгдэгч ................. барилгын засал чимэглэлийн ажлыг ахлан ажиллах үедээ хохирогч ...............-ын ажлын хөлсийг дутуу олгосон, улмаар .....................нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр үлдэгдэл цалин хөлсөө авах зорилгоор ........................-тай уулзжээ. Ингэхдээ тэдний хооронд ажлын хөлсний талаар тухайн үед мөнгө байхгүй, мөнгөө авъя гэх зэргээр таарамжгүй харилцаа, үл ойлголцол үүсч маргалдсан, улмаар ....................нь утсаар ярьж явах үед нь хохирогч .............-ээс цалин хөлсөө авъя гэж ярьж байхад утсаар ярьж өөрийг нь үл тоож харьцлаа” гэх шалтгаанаар түүнийг анхаарлыг татах зорилгоор .....................-ын гар утсыг булааж авах үйлдэл хийхэд .................нь хохирогч ................-ийг хоёр гараараа барьж байгаад, гарнаас нь татаж үүрч газар унагааж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл шууд санаатай үйлдлээр учруулсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна. Харин тус хохирогч .................. нь тухайн гэмт хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үүрэг гүйцэтгэж дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад мөн нөлөөлсөн байна.

Улсын яллагчаас шүүгдэгч ................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч ....................нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч ...................нь хохирогч ..................ийн биед“зүүн эгэм ясны зөрөөгүй хугарал бүхий” хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс шүүгдэгч ....................ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусзүйл, хэсэг заалтад зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч .....................ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчоос 1,500,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-д үзүүлсэн үзлэгийн төлбөр төлсөн 8000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ..........................нь хохирогчоор мэдүүлэхдээ “...2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр .......................надад боолтны 30.000 төгрөг, эмний 57.000 төгрөгийг, цалингийн үлдэгдэл 130,000 төгрөг тус тус өгсөн гэж мэдүүлсэн байх ба шүүх хуралдаанд шүүгдэгч ..................нь 150.000 төгрөг хохирогчид нөхөн төлсөн, 57.200 төгрөгийн эм авч өгсөн гэж мэдүүлсэн.Иймээс шүүгдэгч нь хохирогчид нийт 207.200 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Харин хохирогч ..................нь шүүх хуралдаанд цаашид гарах 1.500.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх ба энэ талаар баримтгүй тул холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

            2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч ..................т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч .................нь хувиараа барилгын ажил эрхэлдэг тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч ..............................т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Анхбаяр нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан цалин хөлсний талаарх дансны хуулга, эд хөрөнгийн талаарх лавлагаа зэрэг баримтад үндэслэн бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд 1.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж,  ялыг  шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 4 сарын буюу 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Б.Анхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

3.Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Анхбаяр иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шаварчууд овгийн Бадамхандын Анхбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайучруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаярыг 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга)төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 4 сар буюу 120 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  Б.Анхбаярт мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ч.Гансүхэд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ч.Гансүх нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтлийн улмаасцаашид гарах хохирол, хор уршигийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй. 

6.Шийтгэхтогтоолуншиж сонсгосноорхүчинтэйболох ба,шүүгдэгч Б.Анхбаяртурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолддавж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаандБ.Анхбаяртавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1]Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[2]Хавтаст хэргийн 22-25 дугаар тал

[3]Хавтаст хэргийн 30-33 дугаар тал.

[4]Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[5]Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[6]Хавтастхэргийн 58-60  дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 26 дугаар тал

[8]Хавтаст хэргийн 27-29 дугаар тал

[9]Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[10]Хавтаст хэргийн 42-46 дугаар тал.

[11]Хавтаст хэргийн 74  дүгээр тал.

[12]Хавтаст хэргийн 76 дугаар тал.

[13]Хавтаст хэргийн 77 дугаар тал.

[14]Хавтаст хэргийн 71 дугаар тал.

[15]Хавтаст хэргийн 82-94 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 78-80 дугаа тал.

[17]Хаьтаст хэргийн 75 дугаар тал

[18]Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[19]Хавтаст хэргийн 22-25 дугаар тал

[20]Хавтаст хэргийн 30-33 дугаар тал.

[21]Хавтастхэргийн 58-60  дугаар тал.

[22]Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[23]Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[24]Хавтаст хэргийн 42-46 дугаар тал.