Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00792

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00792

Улаанбаатар хот

 

                       

 

 

 

2025 09 24 103/ШШ2025/00792

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нацагдоржийн гудамж, Доун ХХК-ийн байр ... тоотод байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын ... дүгээр байрны .. тоотод оршин суух, ******* , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,502,643,16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч нь 3,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3,95%-ийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Ц., Ш. нараас үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр 3,502,643,16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц., Ш. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйл байхгүй. 3,502,643,16 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,502,643,16 төгрөг /гурван сая, таван зуун хоёр мянга, зургаан зуун дөчин гурван төгрөг, арван зургаан мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,496 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц., Ш. нараас 35,496 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ******* ******* ******* ******* компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ