Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00793

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00793

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2025 09 24 103/ШШ2025/00793

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн :.... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* ******* ******* *******,

Улаанбаатар хот,Сонгинохайрхан дүүрэг ... дүгээр хороо, Өнөр хороолол, ... дүгээр байрны .. тоотод оршин суух ******* ******* ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: В.*******, Н.******* нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 26 дугаартай Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 24 сарын хугацаатай зээл авсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаартай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3,2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.10-т заасны дагуу ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нараас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч В.*******, Н.******* нь 5,000,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулсан нь баримтыг ирүүлсэн үнэн болно гэжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг /таван сая/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч В.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 94,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 47,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ