| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00315/И |
| Дугаар | 314/ШШ2025/00318 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 314/ШШ2025/00318
| 2025 05 20 | 314/ШШ2025/00318 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ********** дүүрэг, ** дугаар хороо, ********* ** давхар **10 тоотод байрлах А.КХХК,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ********** сумын ** дүгээр баг, ** гудамж, ** тоотод оршин суух Ч.Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 147,279.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202** оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.КХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109****624** тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 136,279.87 төгрөг Нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 147,279.87 төгрөгийг хариуцагч Ч.Д-ээс гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т хариуцагч Ч.Д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийг шаардлага болох 147,279.87 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нь хариуцагч Ч.Доржжигжидид холбогдуулан зээлийн гэрээний 147,279.87 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
202** оны 03 дугаар сарын 2**-ны өдөр А.КХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Т, Б.Цнарыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2**, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх, эрэн сурвалжлах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас хүлээн авах, Улсын тэмдэгтийн хураамж төлөх, улсын тэмдэгтийн хураамж хүлээн авах, хүсэлт, өргөдөл гаргах, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, үйлдэл хийх бүрэн эрхийг 2 жилийн хугацаанд олгосон итгэмжлэл.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч А.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ хариуцагч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Шүүх нэхэмжлэгч А.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т ийн хариуцагч Ч.Дхолбогдуулан гаргасан зээлийн гэрээний 147,279.87 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т хариуцагч Ч.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт, төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.
Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.**-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **,069 төгрөгийн **0 хувь болох 2,**34.** төгрөгийг орон нутгийн орлогын данснаас гаргуулан нэхэмжлэгч А.КХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.**, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7**8 дугаар зүйлийн 7**8.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 7** дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч А.КХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нь хариуцагч Ч.Д холбогдуулан зээлийн гэрээний 147,279.87 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.**-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **,069 төгрөгийн **0 хувь болох 2,**34.** төгрөгийг орон нутгийн орлогын данснаас гаргуулан нэхэмжлэгч А.КХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ