| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00951/И |
| Дугаар | 103/ШШ2025/00799 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/00799
| 2025 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2025/00799 | Улаанбаатар хот |
2025 09 24 103/ШШ2025/00799
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* ******* 1 дүгээр хороо, Наран хороолол, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* 1 дүгээр хороо, Сургалтын задгайн ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* ******* *******,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ... дугаар хороо, .. дугаар хэсэг, Баатархайрханы гудамж ... тоотод оршин суух, ******* ******* нарт холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.*******, А. нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус ******* Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 24 сарын хугацаатай зээл авсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3,2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.10-т заасны дагуу Б.*******, А. нараас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс 5,000,000 төгрөгийг хамтран зээлдэгч охин А.ын хамт зээлсэн. Зээлийн төлбөрөөс 829,000 төгрөгийг төлсөн байсан. Үлдэх 4,171,000 төгрөгийг би дангаараа бүрэн хариуцаж төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.*******, А. нарт холбогдуулан гаргасан 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.аас татгалзаж байна гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* *******, ******* ******* нарт холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч А.аас татгалзаж, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 829,000 төгрөгийг төлсөн үлдэх 4,171,000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 94,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 47,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ