Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 314/ШШ2025/00354

 

 

 

 

 

2025         06               04                                             314/ШШ2025/00354

 

 

  Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ** дугаар хороо, ***** байрлах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Т,

Хариуцагч: Өвөрхангай аймаг ********* сум ** дугаар баг, ***байр ** тоотод оршин суух, А.Х,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 268000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:.. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь төрийн байгууллага байх ба А.Хгэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 268000 төгрөгийг хохирогч Б.М эмчилгээний зардалд зарцуулснаар эрүүл мэндийн даатгалын сан буюу төрд хохирол учирсан байх тул уг хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 10**9****00***0 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Хнь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Миний бие Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 268000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т:... Хариуцагч А.Хнь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 268000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн 10****00200** тоот дансанд төлсөн нь үнэн болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нэхэмжилсэн гэм хорын хохиролд 268000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нэхэмжлэлтэй, хариуцагч А.Х холбогдох гэм хорын хохиролд 268000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.4  дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Х4,345  төгрөгийг орон нутгийн орлогод  олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Х холбогдох гэм хорын хохиролд 268000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Хбиелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.4  дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Х4,345  төгрөгийг орон нутгийн орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ