| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00347/И |
| Дугаар | 314/ШШ2025/00353 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 314/ШШ2025/00353
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн чөлөө байрлах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Н.Төгс-Очир,
Хариуцагч: Өвөрхангай аймаг *****сум 6 дугаар баг, *****18гудамж *****тоотод оршин суух, *****,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,935,915 төгрөг гаргуулах тухай тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь төрийн байгууллага байх ба *****гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1,935,915 төгрөгийг хохирогч *****эмчилгээний зардалд зарцуулснаар эрүүл мэндийн даатгалын сан буюу төрд хохирол учирсан байх тул уг хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *****шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Миний бие *****нь Эрүүл мэндийн даатгалын сангаас ирүүлсэн 1,935,915 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 07 дугаар сарын 1-ний өдөр 968000 төгрөг, 8 дугаар сарын 1-ний өдөр 968000 төгрөгийг хуваан төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг маань хүлээн авна уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-Очир шүүхэд ирүүлсэн тайлбартаа:.. Хариуцагч *****хүсэлттэй уншиж танилцлаа. Хариуцагчийн 1,935,915 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 1-ний өдөр 968000 төгрөг, 8 дугаар сарын 1-ний өдөр 968000 төгрөгийг хуваан төлж барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-Очрын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй хариуцагч *****холбогдох гэм хорын хохиролд 1,935,915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №314/ШЗ/2025/01158 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгээд,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *****нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-Очир нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж., хариуцагч *****22,962 төгрөгийг гаргуулан гаргуулан улсын орлогод олгож.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй хариуцагч *****холбогдох гэм хорын хохиролд 1,935,915 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж., хариуцагч *****22,962 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ