| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2025/0202/З |
| Дугаар | 128/ШШ2026/0384 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2026/0384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Я*******, Ц.Ц*******,
Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурор,
Хариуцагч: Прокурорын ёс зүйн зөвлөл,
Гуравдагч этгээд: Х.,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Я*******, нэхэмжлэгч Д.Я*******гийн өмгөөлөгч Ш.А, нэхэмжлэгч Ц.Ц*******ы өмгөөлөгч Ч., хариуцагч Улсын Ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.У, гуравдагч этгээд Х. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “... Улсын ерөнхий прокурор Х.од ёс зүйн хариуцлага тооцохоос татгалзсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тоот тогтоол, түүнд гаргасан гомдолд өгсөн хариу /2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот хянахаас татгалзсан Улсын ерөнхий прокурорын эс үйлдэл/ хууль бус захиргааны акт тул хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлж ёс зүйн хариуцлага тооцохыг даалгах” гэж тодорхойлсон.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Д.Я*******гоос нэхэмжлэлийн шаардлагаа: “...Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тогтоол, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот гомдолд хариу өгөх тухай бичгийг тус тус хүчингүй болгож, гомдол гаргагч Д.Я*******гийн Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн № дугаар тогтоолд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 04-ний гомдолд хариу өгөөгүй Улсын ерөнхий прокурорын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг хүлээн авч шийдвэр гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулжээ.
Хоёр.Маргааны үйл баримтын талаар:
2.1. Монгол улсын ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай” А/25 дугаар тушаалаар “Зөвлөлийн дарга Д.Э, гишүүд О.М, Ж.Б, Н.О, З.С, Д.Д, Ж.И, Ц.Д, Н.Г нарыг томилж, Монгол Улсын ерөнхий прокурорын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаар тушаалаар зөвлөлийн дарга Д.Эийг чөлөөлж, О.Мыг томилсон байна.
2.2. Нэхэмжлэгч Д.Я******* Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын ёс зүйн зөвлөлд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “...Нийслэлийн хяналтын прокурор Х. хэт нэг талыг барьсан, илтэд захиалгатай, хууль бус үйл ажиллагааг явуулж ирснийг би хэрэгтэй танилцаад олж мэдээд гомдол гаргахаас өөр аргагүй байна. Прокурор Х.ын дараах хууль бус ажиллагааг би албан ёсоор хянуулж хариуцлага тооцуулмаар байна. Прокурорын гол зорилго нь С.Ч нарт үйлчилж, насанд хүрээгүй 3 хүүхдийн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үүрэг даалгавар авсан гэж харагддаг” гэх гомдлыг гаргасан байна.
2.3.Нэхэмжлэгчээс тус гомдолдоо Улсын бүртгэгч Г.Иг яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ямар нэгэн ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байхад, огт гэм буруугүй улсын бүртгэгч Г.Ид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, Улсын бүртгэгч Г.Өыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш мөн л 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хуулийн ноцтой зөрчил гаргаж, үндэслэлгүйгээр Г.Өт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, Хяналтын прокурор Х. Улсын ерөнхий прокурорын бичсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Прокурорын даалгаврыг биелүүлээгүй, Эдийн засгийн шинжилгээ хийж өмчийн эзнийг тогтоох ажиллагааг зориуд санаатай хийгээгүй, хууль бусаар, зориудаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1 дугаар Шинжээчийн дүгнэлт гэх зүйлийг Б.Бгаар гаргуулсан” гэсэн үндэслэлүүдийг мөн дурджээ.
2.4. Уг гомдлыг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын ёс зүйн зөвлөл хүлээн авч, Улсын Прокурорын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Б.Б нь гомдлын дагуу ажиллагаа явуулан 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Прокурорын ерөнхий газрын хяналтын прокурор Х., 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Д.Я******* нараас тус тус тайлбар авч, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаартай танилцуулгыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад танилцуулсан байх ба зөвлөлийн даргаас гишүүн Д.Дд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлж, хэлэлцүүлэх эсэхийг танилцуулахаар шийдвэрлэсэн байна.
2.5. Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар хуралдаанаар 88.8 хувийн ирцтэй /гишүүн Ж.Б дотоод ажилтай/-гээр Улсын Прокурорын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Б.Бын шалгасан “прокурор Х. ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх” асуудлыг хэлэлцэж, тус хуралдаанаар “...Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х. нь Прокурорын ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчөөгүй” гэж дүгнэж, тус өдөр “Прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчөөгүй талаар” Прокурорын ёс зүйн зөвлөлийн дугаар дүгнэлтийг гаргажээ.
2.6. Нэхэмжлэгчээс дээрх Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан байх бөгөөд тус гомдолдоо “...Прокурорын ёс зүйн журмын дагуу бүрэн гүйцэт шалгаагүй, ...2019 онд гэмт хэрэг төгссөн мэтээр маш ойлгомжгүй тайлбар хийснийг хянагч Б.Б өлгөж авсан байдаг юм байна. Энэхүү Б.Б нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагч байсныг би хожим олж мэдсэн. С.Ч нартай хамтран албан хаагчдын нэр төрд халдсан асуудлаар МӨХ-ны Мэргэжлийн хариуцлагын хороонд шалгуулж байгаа. ...шалгах ажиллагаа зохих ёсоор явагдаж чадсангүй. Үүнд би гомдолтой тул Ерөнхий прокурор та дахин хянуулахаар өөр хүнд цохож өгөөч, тухайн дүгнэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.7. Тус гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “ирсэн баримт бичгийн бүртгэл”-ийн дэвтэрт бүртгэсэн байх бөгөөд тус гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад шилжүүлж, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр хариу мэдэгдэх хуудсаар “...Зөвлөлийн хуралдаанаар шалгалтын материалд авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг нь магадлан үнэлж, Прокурорын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Прокурорын ёс зүйн дүрэм, Прокурорын ёс зүйн журмыг баримтлан гишүүдийн олонхын шийдвэрлэжээ. Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.15 дахь хэсэгт заасан хууль, журам зөрчсөн үндэслэлээр хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул танаас гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг үүгээр мэдэгдье” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
2.8. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэр, хариунуудыг эс зөвшөөрөн шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлээр 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.9. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2024/10405 дугаар захирамжаар Ц.Ц*******, Д.Я******* нараас Монгол Улсын ерөнхий прокурор, Прокурорын ёс зүйн зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг “захиргааны хэргийн харьяаллын бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, нэхэмжлэгчээс дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 221/ШТ2025/0081 дугаар тогтоолоор “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2024/10405 дугаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Я*******гийн гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчээс хэргийн харьяалал тогтоолгохоор Улсын Дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 001/ШХТ2025/0086 дугаар тогтоолоор “...захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болохыг тогтоосугай” гэж шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Дгийн Я******* би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг
дэвсгэр, ******* давхарт гэр бүлээрээ хууль ёсоор оршин суугаад 2007 оноос хойш 17 жил болж байна. Миний нөхөр С.Ц агсан Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа 2017 онд нас барсан, ингээд би насанд хүрээгүй 3 өнчин хүүхдийн хамт үлдсэн. Би МУИС-д багшилдаг, одоо 25 дахь жилдээ ажиллаж байна.
Бидний гэр орон байрладаг үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг С.Ц агсан 1995 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрыг өөрийн нэрээр авч, зураг төслийг нь зурж, удирдан санхүүжилтийг босгож бариулсан. Энэ 6 давхар барилгад миний нөхрийн 2 төрсөн дүү болох С.Ч, эхнэр Ж.С, дүү С.О нар нь 1-р давхар Л ресторан, 2-р давхар Булл халуун тогооны газар, зоорины давхар караоке, гарааш гээд нийт 4 үл хөдлөх эд хөрөнгө өмчилж, хамгийн өндөр үнээр түрээслүүлж өндөр ашиг орлоготой амьдардаг. Гэвч нөхрийг маань нас барснаас хойш манай гэр бүлийн мэдэлд үлдсэн бусад хэсэг 3-6 давхрыг С.Ц агснаас эхнэр 3 хүүхэд нь өвлөж авсан байхад булаах зорилгоор маш олон жил хууль бусаар гүтгэж элдэв зарга чирэгдэл үүсгэж өдий хүрсэн.
Энэ хугацаанд бидэнд өвлөгдөж ирсэн 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан ч шүүх нийт 5 удаагийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй, С.Ц агсан, түүний гэр бүл бусдын эд хөрөнгөд халдаагүй, өөрсдийн хөрөнгийг дүү Оийн нэрээр 2007-2009 онд бэлэглэлээр түр байлгасан, түүнээс хойших удаа дараагийн гэрээ, хэлцэл бүгд нотариатын ба үл хөдлөхийн баталгаатай байгаа гэж шийдсэн. 2017 онд нас барснаас нь хойш биднийг өв залгамжлах 1 жилийн ойн дээр талийгч нөхрийн маань дүү намайг нотариатчтай хуйвалдсан гэж Сүхбаатар дүүргийн цагдаад өгч хэрэг бүртгэлтийн дугаар авсан байдаг. Бидний өмчлөлийн 2 хөрөнгө ингэж 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр битүүмжлэгдсэнээр бид, түүний дунд насанд хүрээгүй 3 хүүхэд өвлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч, би өнчин 3 хүүхдээ төрийн албан хаагчийн нэг хүний цалингаар өсгөж хүмүүжүүлж ирсэн. Бид хоёр хөрөнгө дээрээ бусдад түрээслүүлэх, бусад байдлаар ашиг олох ямар ч үйл ажиллагаа явуулж чадаагүй. Ямар ч орлого олоогүй. дугаарын хэрэг бүртгэлтийн хэрэгт Монголын нотариатчидын танхимын Өвийн мэдээллийн нэгдсэн санд нийт 5 удаа үзлэг хийж, Нийслэлийн Архивын газарт өвийн материалд мөн 10 шахам удаа үзлэг хийж, олон гэрч асууж дараах нөхцөл байдлыг тогтоожээ.
2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр С.Ц агсан амьд сэрүүн байхдаа Ү- ******* хөрөнгийг /манайх дотор нь амьдардаг/ өөрийн ээжийн нэр дээрээс /С.Л/ өвлөх хүсэлтээ гаргаж, бүртгүүлсэн,
С. Ц агснаас өөр өвлөх хүсэлт Ү-******* хөрөнгө дээр гаргаж байсан хүн байхгүй,
С. Ч бусад хөрөнгө дээр хүсэлт гаргаж өвлөж авсан,
С.От бэлэглэлийн гэрээгээр өндөр үнэлгээ, газар бүхий компаниа шилжүүлсэн “Э” ЧД, 24 дүгээр хороо, ******* 80 000 га эзэмших эрх бүхий газартай компани/
2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С.Л агсны нэр дээрх хөрөнгийг дээрх байдлаар хуваарилж авцгаасан байдаг. Гэтэл нөхрийг нас барсны дараа би гэнэт гэмт хэрэгтэн болж хувирсан. 2018 оноос хойш эхлээд 17.3 залилан мэхлэх гэсэн зүйл ангиар нотариатчтай хамт намайг шалгаж, С.Ц агсны гарын үсэг нь мөн гэсэн ШШҮХ-гийн шинжээчийн дүгнэлт гарч, хэрэг бүртгэлтийн хэрэг удаа дараа хаагдаж байсан ч С.Ч нь Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, ЧД-ийн дэд дарга улс төрд нөлөө бүхий хүн учраас хэргийг хаалгахгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, нөлөөлөх зорилгоор хуулийнхны нэр төрд халдах замаар хэргийг эргэж сэргээлгэж байсан. /2021-03-17/
Дараа нь намайг 23.2 баримт бичиг хуурамчаар үйлдэх гэсэн зүйл ангиар шалгаж байснаа, эргээд УМБГ-ын залилан мэхлэх гэмт хэрэг шалгах тасагт шалгаж байгаад, 2023 оны 03 дугаар сараас Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан, лавлагаа raprасан хоёр улсын бүртгэгчид холбогдуулж шалгах гэж Авлигатай тэмцэх газарт харьяалуулсан юм байна.
Энэ үеэс буюу Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокурор Х. хэт нэг талыг барьсан, илтэд захиалгатай, хууль бус үйл ажиллагааг явуулж ирснийг би хэрэгтэй танилцаад олж мэдээд гомдол гаргахаас өөр аргагүй байна
Прокурор Х.ын дараах хууль бус үйл ажиллагааг би албан ёсооp хянуулж хариуцлага тооцуулмаар байна. Прокурорын гол зорилго нь, С.Ч нарт үйлчилж, насанд хүрээгүй 3 хүүхдийн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үүрэг даалгавар авсан гэж харагддаг. Миний ард эцгийнхээ хийж бүтээсэн орон гэр, ажлын байраа хууль ёсоор өвлөж авсан 3 хүүхдийн эрх ашиг байна. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиараа би эрхтэй биш үүрэгтэй хүн.
дугаарын эрүүгийн хэрэгт Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Г.И нь өөрийн өмгөөлөгчийн хамтаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах биш, гэм буруугүй гэдгээ тогтоолгож цагаатгуулахаар хандаж байгаа юм билээ. Миний гомдлын агуулга нь үүнтэй холбогдолгүй, Прокурорын Ёс Зүйн Хороо гэх энэ байгууллага, хяналтын прокурортоо ёс зүйн хариуцлага тооцох нөхцөл бүрдсэн, бүрэн нотлогдож байхад, түүнд хариуцлага тооцохын оронд, бодит байдлыг гуйвуулж, илтэд алдаатай дүгнэлт гаргаж байгааг эс зөвшөөрч хандаж байгаа юм.
Нэг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ямар нэг ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байхад, огт гэм буруугүй улсын бүртгэгч Г.Ид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь процессын маш ноцтой зөрчил юм. Г.И гэх хүний буруутгагдаад байгаа зүйл анги нь Д.Я******* надад “хатгуулж” хамтарч давуу байдал олгосон гэж байгаа юм байна. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр энэ бүртгэгч, С.Ц агсныг амьд сэрүүн байхад нь Ү-******* хөрөнгө дээр С.Л агсны өвлөгч бөгөөд төрсөн хүү нь С. Ц агсан мөн байсан учраас С.Лгийн өмчлөлд байгаа хөрөнгийн лавлагаа С.Ц агсанд гаргаж өгчээ. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд байгаа мэдээллийг ямар нэг өөрчлөлт засваргүйгээр байгаа тэр чигээр нь авах ёстой хүнд нь буюу нас барсан С.Лгийн төрсөн хүү С. Цт гаргаж өгсөн асуудал юм байна. Лавлагааг нас барагчийн хүүхдүүд хэн нь ч авах эрхтэй. Лавлагааг Д.Я******* авсан гэх нэг ширхэг ч баримт 20 хуудас хавтаснаас хайгаад хайгаад байхгүй байдаг. Г.И бүртгэгч нь Ү- улсын дугаар бүхий эд хөрөнгөтэй ямар нэг байдлаар огт холбогдоогүй байхад тухайн хөрөнгөд мөн л процессын хуулиа ноцтой зөрчиж хийсэн гарын үсгийн шинжилгээ хийгдсэн огноогоор /2019-04 дүгээр сар/ хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ гэж хариулт өгч, түүнийг нь ёс зүйн хянагч нь хүлээн авч үндэслэл болгож байгаа нь үнэхээр харамсалтай. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг харшилсан. Г.Игийн лавлагаа өгсөн хууль ёсны үйлдлийг буруутгах гэхдээ хуулийг буцааж хэрэглэн ноцтой алдаа санаатайгаар гаргаж байгаа нь зүгээр нэг санамсаргүй хэрэг биш, зориуд санаатайгаар хуулийн ил тодорхой заалтыг илэрхий буруугаар тайлбарлаж хэрэглэж байгаа асуудал юм. Энэ лавлагааг Ү-******* дугаарын хөрөнгөд гаргаж өгсөн байхад, Ү- дугаарын хөрөнгөд хууль зөрчиж хийгдсэн гарын үсгийн шинжилгээ хийгдсэн огноотой холбож тайлбарлаж байгаа нь яавч тохиолдлын хэрэг биш байдаг. Цаашлаад, Х. нь “Авлигын эсрэг конвенц”-ийн 28 дугаар зүйлийг барьсан гэсэн тайлбар хэлдэг нь илтэд үндэслэлгүй.
Хоёр. 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч ажилтай Г.Ө гэгч улсын бүртгэгч өөрийн албан үүргийн дагуу, үрэгдүүлсэн гэрчилгээг С.Лгийн нэрээр хуульд нийцүүлж гаргажээ. С.Ц агсан хүсэл зоригоо илэрхийлж нотариатчаар батлуулсан үйл баримтад нь Д.Я******* ямар нэг хамааралгүй. Д.Я******* нь өөрөө хүсэлтээ бичиж, хууль ёсны өвлөгчийн /С. Ц/ өвлөгч /Д.Я******* ба 3 хүүхэд/ болсны хувьд тусдаа, биеэ дааж, С.Ц агсны хууль ёсны өвлөгч нэгдүгээр ээлжийн хууль ёсны өвлөгчийн эрхээ эдэлж, С.Ц агсны нэр дээр гэрчилгээ гаргуулахаар өргөдөл гаргасан. Хүүхдүүд бүгд насанд хүрээгүй байсан тул ээж нь төлөөлж гаргасан. Г.Ө гэх бүртгэгч Улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар, тушаалд дурдсанаар гэрчилгээ хэвлэж гаргах ажиллагаа л хийсэн байдаг. Прокурор ямар нэг хууль зүйн үндэслэлгүйгээр, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш мөн л 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хуулийн ноцтой зөрчил гаргаж, үндэслэлгүйгээр Г.Өт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Энэ шийдвэрээрээ намайг “тэднийг хатгасан” мэт болгож гол нь Д.Я******* намайг яллагдагчаар татах зорилгоор энэ 2 бүртгэгчийг яллагдагчаар татсан юм байна. Г.И, Г.Ө гэх огт таньж мэдэхгүй уулзаж учирч үзээгүй албан хаагчид надад “хатгуулж”, урьдчилан үгсэн тохирч, хамтарсан гэх нэг хуудас ч баримт байхгүй байхад, яаж ингэж нүдээ ч цавчихгүй хүн хэлмэгдүүлж чаддаг байна аа? Хуульч хүний, тэр тусмаа прокурор хүний наад захын ёс зүй алга, даанч харамсалтай. Биднийг үндэслэлгүйгээр яллагдагчаар татаж өгснийхөө “шагналыг” авч, улсын прокурорт очиж дэвшжээ. Энэ бол маш буруу жишиг. Илэрхий ийм үйлдэлд нь ёс зүйн хариуцлага тооцох шаардлагатай.
Гурав. С.Ч ч тэр, С.О ч тэр хэзээ ч Ү-******* хөрөнгийн өмчлөгч байгаагүй. Тэдний нэр дээр бидний амьдардаг энэ хөрөнгө хэзээ ч бүртгэлтэй байгаагүй, бүртгэгдэж байгаагүй. 2007 оноос хойш С.Ц агсан өөрийн гэр орноо ээжийнхээ нэрээр байлгаж байгаад 2017 онд бүтэн 10 жилийн дараа өвлөж авсан байдаг. 2013 онд өвлөх хүсэлтээ гаргахад, 2 дүү нь ээжийн нэр дээрх бусад хөрөнгөд хүсэлтээ гаргаад авч болсон атлаа энэ хөрөнгөд яагаад хүсэлт гаргаж хүсээгүй вэ? Яагаад нас барсных нь дараа, эхнэр, өнчин 3 хүүхдийн оршин тогтнох эрх, оршихуйд халдаад байна? Яагаад хөрөнгө мөнгө ихтэй хүнд Нийслэлийн прокурорын газрын прокурор ингэж үйлчилж байна вэ? Монгол Улсад жирийн нэгэн төрийн үйлчилгээний албан хаагч, өнчин хүүхдүүд амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрх байна уу? Энэ хүмүүст ах нь хангалттай хөрөнгө бий болгож өгөөд мөнх бусыг үзүүлсэн.
Улсын ерөнхий прокурорын бичсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн прокурорын даалгаврыг тухайн хяналтын прокурор биелүүлээгүй. Прокурорын даалгавар заавал биелэгдэх ёстой байдаг юм байна, хуулиараа. Гэтэл маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барихад хэн, ямар эх үүсвэр, санхүүжилт хөрөнгө оруулалтаар, өмч хөрөнгөөрөө барьсан болох эдийн засгийн шинжилгээ хийж өмчийн эзнийг тогтоох ажиллагааг зориуд санаатай хийгээгүй. С.Чын үгээр хөтлөгдөж, С.Ч нарт захирагдаж, Улсын Ерөнхий прокурорынхоо даалгаврыг хүртэл “уландаа гишгэж” гэм зэмгүй улсын бүртгэгч, хэдэн өнчин хүүхдийн орон гэрийг булааж гудамжинд гаргах үйлдлийг гагцхүү асар их хөрөнгө мөнгөний ашиг сонирхлоор л ийм зоригтойгоор хийж гүйцэлдүүлэх юм.
Дөрөв. Хууль бусаар, зориудаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний 01 Шинжээчийн дүгнэлт гэх зүйл Б.Бгаар гаргуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн нэг ч зүйл, заалтад нийцэхгүй энэ хууль бус баримт гэх зүйлдээ үндэслээд хоёр бүртгэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, дагалдуулаад надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Өнөөдөр, хяналтын улсын байцаагч Б.Бгийн шинжээчийн дүгнэлт гэх зүйл үйлдэх нь улсын ерөнхий байцаагчийн хяналтаас гадуур хийгдсэн, хуульд нийцэхгүй, хууль бус захиргааны акт болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр тогтоочхоод байна.
Хүний эрх, эрх чөлөөнд халдах томоохон эрх мэдэл бүхий прокурорын үйл ажиллагаа ёс зүйн өндөр, хатуу шаардлагад нийцэж байх ёстой гэдэгтэй бүгд санал нийлнэ байх. Насанд хүрээгүй Ц.Ц*******ы оршин суудаг орон гэрээ булаалгаж, гудамжинд хөөгдөж гараад байгаа, хүүхдийн эрх ноцтой зөрчигдөөд байгаа учраас энэ маргааныг нухацтай авч үзэж яаралтай хэрэг үүсгэж шалгаж өгнө үү гэж хууль ёсны төлөөлөгч эх би хамтран нэхэмжлэл гаргаж байна. Улсын Дээд Шүүхийн Захиргааны Хэргийн танхим харьяалал тогтоож, Прокурорын Ёс зүйн зөвлөлийн шийдвэр, түүнийг хянасан Ерөнхий прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхтэй болохыг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 001/ШХТ2025/0086 хэргийн харьяалал тогтоох тухай тогтоолоороо нэгэнт тогтоосон. Хуулийн дагуу ажиллана уу.
Нэхэмжлэл гаргасан иргэн Д.Я******* /Ц. Ц*******ы хууль ёсны төлөөлөгч эх/” гэжээ.
Дөрөв. Хариуцагч хариу тайлбар, татгалзал:
4.1.Хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөл шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагад “Улсын ерөнхий прокурорын газрын прокурор Х.од ёс зүйн хариуцлага тооцохоос татгалзсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тоот тогтоол, түүнд гаргасан гомдолд өгсөн хариу /2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот хянахаас татгалзсан Улсын ерөнхий прокурорын эс үйлдэл/ хууль бус захиргааны акт тул хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлж ёс зүйн хариуцлага тооцохыг даалгах” гэжээ.
Прокурор Х. хэт нэг талыг барьсан, илтэд захиалгатай, хууль бус үйл ажиллагааг явуулж ирснийг би хэрэгтэй танилцаад олж мэдээд гомдол гаргасан. “... Прокурорын ёс зүйн хороо гэх энэ байгууллага, хяналтын прокурортоо ёс зүйн хариуцлага тооцох нөхцөл бүрдсэн, бүрэн нотлогдож байхад, түүнд хариуцлага тооцохын оронд бодит байдлыг гуйвуулж, илтэд алдаатай дүгнэлт гаргаж байгааг эс зөвшөөрч хандаж байна” гэх үндэслэлийн талаар:
Ажлын албанаас “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ын 5.4 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийг шалгах, нотлох шаардлагатай бүхий л ажиллагааг явуулсан байна.
Прокурор Х.оос шалгалтын явцад өгсөн “Эрүүгийн дугаартай Д.Я******* нарт холбогдох хэрэгт 2023 оны 04 дүгээр сард Улсын ерөнхий прокурорын газраас тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяаллыг Мөрдөн байцаах албанаас Авлигатай тэмцэх газарт өөрчлөн тогтоосон. Би хэлтсийн дарга Ц.Г*******ийн цохолтоор хэргийг хүлээн авч Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хүргүүлсэн. Улмаар хэргийг 2023 оны 7 дугаар сард ажиллагааны явцад нь хянаад 9 заалт бүхий прокурорын даалгавар бичиж хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.А даалгаварт заасан ажиллагааг хийж гүйцэтгэн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Г.И, Г.Ө болон Д.Я******* нарыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, хэргийг прокурорын хяналтад ирүүлсэн. Саналын дагуу хэргийг хянахад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэр бүхий 3 иргэн мөрдөгчийн саналд дурдагдсан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдсон тул Г.Ө, Г.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, харин Д.Я*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэрийг гаргасан. Ингээд хэрэгт мөрдөгч байцаалтын ажиллагаа явуулж, 2024 оны 5 дугаар сард хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган ирүүлсний дагуу би хэргийг хянаад 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.
Тус хэргийн хохирогч С.Ч, С.О нар нь Авлигатай тэмцэх газар хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоож ирүүлэхээс өмнө мөрдөгчийн шийдвэрээр хохирогчоор тогтоогдсон байсан бөгөөд миний зүгээс хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа дээрх нэр бүхий гэрч нартай аливаа байдлаар хувийн харилцаа, холбоо тогтоосон, мөн тэдгээрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан чиг үүрэгт харшлах үйлдлийг хийгээгүй болно.
Д.Я******* нь гомдолдоо хохирогч С.Чын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор хууль зөрчиж үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч нар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байсан.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэх гомдлын хувьд Г.Ө, Г.И нар нь 2017 онд бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан боловч дээрх хууль бус бүртгэлийн үр дүнд 2019 оны 04 дүгээр сард ашигтай байдал бий болсон нөхцөл байдал тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн төгссөн цаг хугацааг 2019 он гэж тодорхойлсон. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Д.Я******* болон Г.Ө, Г.И нарын яллагдагч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бие биеэ танихгүй, харилцаа холбоогүй талаар мэдүүлдэг боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар улсын бүртгэгч Г.Ө, Г.И нарын илтэд үндэслэлгүй удаа дараагийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа явуулсны улмаас Д.Я*******д эдийн бус ашигтай байдал бий болсон үйл баримт тогтоогддог.
Аливаа гэмт хэргийг мөрдөн шалгахад гэмт хэрэг үйлдсэн этгээдийн санаа зорилгыг өөрийнх өгсөн мэдүүлэгт бус тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэн тогтоох нь зүйтэй байдаг. Энэ талаар авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд ч эсэн тодорхой тусгасан байдаг. ...энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хувийн сонирхлоор хандсан, хэн нэгэн энэ хэргийн шийдвэрлүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй.” гэсэн тайлбар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.У******* иргэн С.Чаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдолд 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг нээсэн тогтоол, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Г.И, Г.Ө, Д.Я******* нарт эрүүгийн дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, Эрүүгийн дугаартай хэргийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 237 дугаартай яллах дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд материалд авагдсан байна.
Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа мөрдөгчийн саналыг үндэслэн, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хянаж үзсэний үндсэн дээр, өөрийн дотоод итгэлээр үнэлэн тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай.
Прокурор Х. дээрх хэрэгт хяналт тавихдаа хэргийн материалд цугларсан нотлох баримт, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан байна.
Харин хэт нэг талыг барьж, хувийн сонирхлоор асуудалд хандсан, прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх нөхцөл байдал шалгалтаар тогтоогдоогүй тул Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар прокурор Х.ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийг зөрчөөгүй гэж дүгнэлт хийж шийдвэр гаргасан.
Мөн гомдол гаргагч этгээд зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрч Улсын ерөнхий прокурорт хандаж гаргасан “...шалгах ажиллагаа зохих ёсоор явагдаж чадсангүй. Үүнд би гомдолтой байгаа тул дахин хянуулахаар өөр хүнд цохож, тухайн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч хянаад “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ын 6.15 дахь хэсэгт заасан “зөвлөл нь хууль, журам зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж үзэж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иймд Прокурорын ёс зүйн зөвлөл нь тус асуудлыг Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг баримтлан, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу хянан хэлэлцэж, хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4.2. Хариуцагч Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.Ц*******, Д.Я******* нараас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасны дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагад “Улсын ерөнхий прокурорын газрын прокурор зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тоот тогтоол, түүнд Х.од ёс зүйн хариуцлага тооцохоос татгалзсан Прокурорын ёс зүйн гаргасан гомдолд өгсөн хариу /2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот хянахаас татгалзсан Улсын ерөнхий прокурорын эс үйлдэл/ хууль бус захиргааны акт тул хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлж ёс зүйн хариуцлага тооцохыг даалгах” гэжээ.
Прокурорын ёс зүйн зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-д заасны дагуу үйл ажиллагаагаа хараат бусаар, бие даан явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж дүгнэлт гаргадаг.
Дээрх журмын 6.16-д зааснаар Монгол Улсын ерөнхий прокурор Зөвлөлийн шийдвэрийг хөндлөнгөөс хянан үзэх хууль зүйн үндэслэлгүй тул гомдол гаргагчаас гаргасан “...шалгах ажиллагаа зохих ёсоор явагдаж чадсангүй. Үүнд би гомдолтой байгаа тул дахин хянуулахаар өөр хүнд цохож, тухайн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад шилжүүлсэн.
Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга гомдлыг хүлээн авч хянаад журмын 6.15-д заасан хууль, журам зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хуралдааныг дахин нэг удаа хуралдуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэн, гомдол гаргагчид хариу өгч, энэхүү хариу өгөгдсөнөөр Зөвлөлийн дүгнэлт эцсийнх болж баталгаажсан байна.
Иймд Монгол Улсын ерөнхий прокурор нь иргэн Д.Я*******с гаргасан гомдлыг “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу” хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:
5.1. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Прокурорын байгууллагад 9 жил ажиллаж байна. Үүнээс 2021 оны 05 дугаар сараас Нийслэлийн прокурорын газар хяналтын прокурор, 2024 оны 08 дугаар capaac Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокуророор тус тус томилогдон ажиллаж байна. Эрүүгийн дугаартай Д.Я******* нарт холбогдох хэрэгт 2023 оны 04 дүгээр сард Улсын ерөнхий прокурорын газраас тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяаллыг Мөрдөн байцаах албанаас Авлигатай тэмцэх газарт өөрчлөн тогтоосон. Би хэлтсийн дарга Ц.Г*******ийн цохолтоор хэргийг хүлээн авч Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хүргүүлсэн.
Улмаар хэргийг 2023 оны 07 дугаар сард ажиллагааны явцад нь хянаад 9 заалт бүхий прокурорын даалгавар бичиж хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.А даалгаварт заасан ажиллагааг хийж гүйцэтгэн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Г.И, Г.Ө болон Д.Я******* нарыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, хэргийг прокурорын хяналтад ирүүлсэн.
Саналын дагуу хэргийг хянахад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэр бүхий 3 иргэн мөрдөгчийн саналд дурдагдсан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдсон тул Г.Ө, Г.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, харин Д.Я*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэрийг гаргасан. Ингээд хэрэгт мөрдөгч байцаалтын ажиллагаа явуулж, 2024 оны 5 дугаар сард хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган ирүүлсний дагуу би хэргийг хянаад 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Үүнээс хойш хэргийг шүүхэд шилжүүлж амжихгүйгээр Улсын ерөнхий прокурорын газар томилогдож ирсэн.
Тус хэргийн хохирогч С. Ч, С.О нар нь Авлигатай тэмцэх газар хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоож ирүүлэхээс өмнө мөрдөгчийн шийдвэрээр хохирогчоор тогтоогдсон байсан бөгөөд миний зүгээс хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа дээрх нэр бүхий гэрч нартай аливаа байдлаар хувийн харилцаа, холбоо тогтоосон, мөн тэдгээрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан чиг үүрэгт харшлах үйлдлийг хийгээгүй болно.
Д.Я******* нь гомдолдоо хохирогч С.Чын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор хууль зөрчиж үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч нар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэх гомдлын хувьд Г.Ө, Г.И нар нь 2017 онд бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан боловч дээрх хууль бус бүртгэлийн үр дүнд 2019 оны 4 дүгээр сард ашигтай байдал бий болсон нөхцөл байдал тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн төгссөн цаг хугацааг 2019 он гэж тодорхойлсон. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Д.Я******* болон Г.Ө, Г.И нарын яллагдагч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бие биеэ танихгүй, харилцаа холбоогүй талаар мэдүүлдэг боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар улсын бүртгэгч Г.Ө, Г.И нарын илтэд үндэслэлгүй удаа дараагийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа явуулсны улмаас Д.Я*******д эдийн бус ашигтай байдал бий болсон үйл баримт тогтоогддог. Аливаа гэмт хэргийг мөрдөн шалгахад гэмт хэрэг үйлдсэн этгээдийн санаа зорилгыг өөрийнх өгсөн мэдүүлэгт бус тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэн тогтоох нь зүйтэй байдаг. Энэ талаар авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд ч гэсэн тодорхой тусгасан байдаг. Д.Я******* ингэж гомдол гаргаж байгаа нь энэ хэргийг шийдүүлэхгүй, шүүхэд шилжүүлэхгүй байх зорилгоор тус гомдлыг гаргасан гэж үзэж байна. Түүнээс миний энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хувийн сонирхлоор хандсан, хэн нэгэн энэ хэргийн шийдвэрлүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй болно. Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хэвээр үлдээж, Д.Я******* нараас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “...Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй” гэж заасны дагуу Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын ёс зүйн зөвлөлийн дугаар дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1.1.Нэхэмжлэгч Д.Я*******гоос 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын ёс зүйн зөвлөлд “...Хяналтын прокурор Х. нь хэт нэг талыг барьж, илтэд захиалгатай, хууль бус үйл ажиллагааг явуулж, С.Ч нарт үйлчилж байна” гэх гомдлыг дараах дөрвөн үндэслэлээр гаргасан.
1.1.1. Улсын бүртгэгч Г.Иг яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ямар нэгэн ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байхад, огт гэм буруугүй улсын бүртгэгч Г.Ид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Процессын маш ноцтой зөрчил, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг харшилсан.
1.1.2. Улсын бүртгэгч Г.Өыг 2017 оны 07 дугаар сарын 04-нөөс хойш мөн л 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хуулийн ноцтой зөрчил гаргаж, үндэслэлгүйгээр Г.Өт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
1.1.3. Хяналтын прокурор Х. Улсын ерөнхий прокурорын бичсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Прокурорын даалгаврыг биелүүлээгүй, Эдийн засгийн шинжилгээ хийж өмчийн эзнийг тогтоох ажиллагааг зориуд санаатай хийгээгүй.
1.1.4. Хууль бусаар, зориудаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1 дугаар Шинжээчийн дүгнэлт гэх зүйлийг Б.Бгаар гаргуулсан” гэсэн дөрвөн үндэслэлүүдээр гомдол гаргажээ.
1.2. Уг гомдлыг Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Прокурорын Ёс зүйн зөвлөл хүлээн авч, гомдлыг хянан шалгуулахаар Ажлын албанд шилжүүлсний дагуу ажлын албанаас 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хяналтын прокурор Б.Бд хуваарилсан байна.
1.3. Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Б.Б гомдлын дагуу Эрүүгийн дугаартай хэргээс холбогдох баримтуудыг хуулбарлан авах, хяналтын прокурор Х. болон иргэн Д.Я******* нараас тайлбар авч, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаартай танилцуулгыг бэлтгэн, Прокурорын Ёс зүйн зөвлөлийн даргад танилцуулсан байх ба зөвлөлийн даргаас гишүүн Д.Дд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр цохож, хэлэлцүүлэх эсэхийг танилцуулахаар шийдвэрлэсэн.
1.4. Энэхүү хяналт шалгалтын дүнг Прокурорын Ёс зүйн зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Прокурорын Ёс зүйн зөвлөлийн дугаар дүгнэлтээр “Прокурор Х.ыг Прокурорын ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг зөрчөөгүй байна” гэж дүгнэжээ.
1.5. Нэхэмжлэгчээс дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч “...Х. прокурор илтэд хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаад байна. Энэ бол ажлаа сайн мэдэхгүй алдаа биш, ёс зүйн алдаа, Улсын бүртгэгч Г.И, Г.Ө нарыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан, 2021 онд Улсын ерөнхий прокурорын газраас 8 заалт бүхий прокурорын даалгавар бичигдсэн, одоо ч хангагдаагүй байгаа, 2024 онд дүгнэлт гаргуулсан, хууль хэрэглээний талаарх дүгнэлт буюу хуульд хориглосон дүгнэлт гаргуулсан, Ёс зүйн зөвлөл нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн хийгээгүй, Хяналтын прокурор Б.Б нь ашиг сонирхлыг зөрчилтэй, Захиргааны акт гаргах хугацааг баримтлаагүй, Прокурорын Ёс зүйн дүрмийн 2.3.7 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн“ гэж,
хариуцагчаас “...иргэн Д.Я*******гоос гаргасан гомдол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх гомдол, Прокурорын Ёс зүйн зөвлөлийн хянан шийдвэрлэх гомдол биш, нэхэмжлэгчийг гомдлыг хянан хэлэлцэх үед уг эрүүгийн хэрэг шүүх рүү шилжчихсэн байсан, шүүх дээр хянагдаж буй хэргийн хувьд Прокурорын Ёс зүйн дүрмийн 2.3.7-д яллагдагчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүргийг хангасан эсэхэд тухайн ёс зүйн зөвлөл дүгнэлт хийхгүй, гомдлын хүрээнд прокурор Х. нь хэт нэг талыг барьж, хувийн сонирхлоор асуудалд хандсан, прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх нөхцөл байдал шалгалтаар тогтоогдоогүй” гэж,
гуравдагч этгээдээс “...2023 онд харьяалал тогтоож ирүүлсэн учраас хяналт тавьж, мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, Г.Ө, Г.И нар нь 2017 онд бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан боловч дээрх хууль бус бүртгэлийн улмаас 2019 оны 04 дүгээр сард Д.Я*******д ашигтай нөхцөл байдал тогтоогдсон учраас албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн төгссөн цаг хугацааг 2019 он гэж тодорхойлсон, тухайн хэргийн оролцогч нарыг танихгүй, С.Ч, С.О******* нар нь хэргийн харьяалал өөрчлөн тогтоож ирүүлэхээс өмнө мөрдөгчийн шийдвэрээр хохирогчоор тогтоогдсон байсан, миний зүгээс хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хувийн харилцаа холбоо тогтоосон, мөн тэдгээрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан чиг үүрэгт харшлах үйлдэл хийгээгүй, яллагдагч нар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, иргэн Д.Я*******гоос дээрх шийдвэрүүдтэй холбоотой удаа дараа гомдол гаргасан өнөөдрийн байдлаар миний гаргасан шийдвэрийг дээд шатны прокуророос хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
1.6. Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т “...Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна”, 65.2-т “...Прокурорын ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална”, 66 дугаар зүйлийн 66.1-т “...Прокурор мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг зөвлөлд гаргана”, 66.3-т “...Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3-т “... Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална: 2.3.7-т “...прокурор хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүргийг хангаж, хэт нэг талыг барьж асуудалд хандахгүй байх”, хоёрдугаар хавсралтаар батлагдсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 1.2-т “... Зөвлөл нь прокурорын сахилга, ёс зүйтэй холбогдуулан гаргасан санал, хүсэлт, гомдол, мэдээлэл /цаашид “Гомдол” гэх/-ийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй ажиллана”, 1.8-т “... Прокурорын ёс зүйн дүрмийг хэрэгжүүлээгүй үйлдэл, эс үйлдлийг зөрчил гэнэ”, 1.9-т “... Прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж явуулна”, 2.2-т “... Зөвлөл нь Прокурорын Ёс зүйн дүрмийн 3.2 дахь хэсэгт заасан гомдол, хүсэлт, мэдээллийг шалгасан дүнг хэлэлцэнэ”, Тав. “Прокурорын ёс зүйн зөрчлийг шалгах”, 5.3-т “... Зөвлөлийн дарга санал, хүсэлттэй танилцаж, шалгуулахаар Улсын Ерөнхий прокурорын газрын хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлнэ”, 5.4.1-т “... гомдол, хүсэлтийг шалгах (зөрчил гарсан газар дээр нь танилцах, гомдол гаргагч, бусад этгээдээс тайлбар авах, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судлах, бэхжүүлж авах зэргээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийж материалжуулна), 5.4.2-т “... албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нотлох баримт шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх, шалгалтын материалыг тухайн прокурорт танилцуулж тэмдэглэл үйлдэх, хариу тайлбар авах”, 5.4.3-т “... тухайн зөрчилд холбогдон шалгагдаж буй прокурорт түүний буруутгаж буй баримт сэлт материалыг танилцуулах, нотолгоо баримт гаргаж өгөх”, 5.6-т “... Шалгалт хийж буй прокурор нь Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалган тогтоож, баримтжуулсан байна. Шалгалт хийж буй прокурор нь гомдол, хүсэлтийг шалгах ажиллагаа дуусмагц шалгалтын дүнгийн талаар танилцуулга бэлтгэж зөвлөлийн даргад танилцуулна”, 5.7-т “... Зөвлөлийн дарга шалгасан материалыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор хуралдааны товыг зарлана”, 5.8-т “... Зөвлөлийн хуралдаанаас шалгасан материалд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр бол нэг удаа 3 хүртэлх хоногоор хугацааг сунгаж шалгалтын ажиллагааг хийлгүүлж болно”, 5.9-т “... Гомдлыг шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа 30 хоногоос илүүгүй байна” гэж тус тус заажээ.
1.7. Дээр дурдсан үйл баримт, Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрэм, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам зэргээс дүгнэхэд Прокурорын ёс зүйн зөвлөл ажиллах журмын хүрээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
1.8. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “..Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно”, 2-т “...Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа дараахь эрхтэй”, 2.5-т “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох”; 2.14-т “...мөрдөгч, эсхүл хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаар прокурорт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааг таслан зогсоох”; 2.20-т “...шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, газар дээр нь танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадалгаа гаргуулах, хавтаст хэргийг архивт хадгалах”; 4.2 дугаар зүйлийн 2-т “...Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ”, 7.7 дугаар зүйлийн 3-т “..Яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй”, Прокурорын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “...Прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан үндэслэл, журмын дагуу дээд шатны прокурорт гомдол гаргаж болно”, 10 дугаар зүйлд “..Дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэрийг заавал хянах”, 10.1-т “...Дээд шатны прокурор доод шатны прокурорын шийдвэрийг дараахь тохиолдолд заавал хянана”, 10.1.1-т “...мөрдөгч санал, өмгөөлөгч хүсэлт гаргасан”, 10.1.2-т “...хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гомдол, мэдээлэл ирүүлсэн”, 10.1.3-т “...хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн”, 10.1.4-т “...прокурор хянан шалгах ажиллагаа явуулсан”, 10.1.5-т “...шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхтэй холбогдуулж гаргасан прокурорын дүгнэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон”, 10.1.6-т “...улсын яллагч шүүх хуралдаанд яллахаас татгалзсан”, 10.1.7-т “...шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн”, 10.1.8-т “...шүүгдэгчийг цагаатгасан” гэж тус тус заажээ.
1.9. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд Прокурорын шийдвэрийн эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргаж хянуулахаар, Дээд шатны прокуророос хүн, хуулийн этгээдээс прокурорын шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдол саналыг хянаж, холбогдох шийдвэрийг гаргахаар, шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, шүүгдэгчийг цагаатгасан тохиолдолд дээд шатны прокурор хүн, хуулийн этгээдээс гомдол, санал гаргасан эсэхээс үл шалтгаалан хянаж шийдвэрлэхээр зохицуулсан байна.
1.10. Өөрөөр хэлбэл Прокурорын Ёс зүйн зөвлөлөөс “...иргэн Д.Я*******гийн гаргасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан, 2021 онд Улсын Ерөнхий прокурорын газраас 8 заалт бүхий прокурорын даалгавар бичигдсэн, одоо ч хангагдаагүй байгаа, 2024 онд дүгнэлт гаргуулсан, хууль хэрэглээний талаарх дүгнэлт буюу хуульд хориглосон дүгнэлт гаргуулсан” гэх гомдлууд нь ёс зүйн зөвлөлийн хянан шийдвэрлэх маргаан биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуулийн хүрээнд хянан шийдвэрлүүлэх маргаан гэж хариуцагчаас тайлбарлаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.
1.11. Дээрх шийдвэрүүдийг гаргаснаараа Хяналтын прокурор Х.ыг хэт нэг талыг барьсан, хувийн сонирхлоор асуудалд хандсан гэх үйл баримт хяналт шалгалтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт үндэслэлтэй байна.
1.12. Түүнчлэн нэхэмжлэгчээс Прокурорын Ёс зүйн дүрмийн 2.3.7-д заасан “...прокурор хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүргийг хангаж, хэт нэг талыг барьж асуудалд хандахгүй байх” гэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж маргаж байх бөгөөд хариуцагч нарын төлөөлөгч нараас шүүх хуралдааны үед “...Прокурорын Ёс зүйн зөвлөл энэхүү заалтын хүрээнд хяналт шалгалтыг явуулахдаа шүүхээс удаа дараа хэргийг буцаасан, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, цагаатгасан, дээд шатны прокуророос прокурорын шийдвэрийг удаа дараа хүчингүй болгосон талаар хүн, хуулийн этгээдээс гомдол гаргасан тохиолдолд хянаж үздэг” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
1.13. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуульд прокурорын шийдвэрийг хянаж шийдвэрлэх зохицуулалттай байх ба Прокурорын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 237 дугаартай яллах дүгнэлт үйлдэгдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэж, шүүхэд тухайн хэрэг хянагдаж байгаа нөхцөлд Прокурорын тухай хуульд заасны дагуу Прокурор шүүхийн өмнө шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг нотлох үүрэг хүлээж, мэтгэлцэхээр тусгагдсан байгаагаас хариуцагчийн Прокурорын Ёс зүйн зөвлөл яллагдагчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүргийг хангасан эсэхийг урьдчилан дүгнэх боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
1.14. Мөн нэхэмжлэгчээс Прокурорын Ёс зүйн зөвлөл нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн хийгээгүй гэж тайлбарлаж байх бөгөөд гомдлын хяналт шалгалтын материалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тогтоол, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 237 дугаар яллах дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 7/4491 дүгээр албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн газарт нэхэмжлэгчээс гаргаж байсан хүсэлтүүд болон мэдүүлгүүд, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, С.Ц агсны нас барсны гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-, Ү-******* дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбарууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг хавсаргаж, гомдол гаргагч Д.Я******* болон прокурор Х. нараас тайлбар мэдүүлэг авсан байгаагаас үзэхэд гомдлын хүрээнд холбогдох баримтуудыг цуглуулсан гэж үзэхээр байна.
1.15. Нэхэмжлэгчээс захиргааны акт гаргах журмыг баримтлаагүй гэж тайлбарлан маргаж байх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5 дугаар зүйлд Прокурорын Ёс зүйн зөрчлийг шалгах, 5.4-т “... Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж нь гомдол, хүсэлтийг шалгахаар хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг дор дурдсанаар шалгаж, тогтооно”, 5.5-т “... Нэмэлт ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд шалгах хугацааг зөвлөлийн дарга нэг удаа ажлын 5 хүртэлх хоногоор сунгаж болно”, 5.7-т “... Зөвлөлийн дарга шалгасан материалыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор хуралдааны товыг зарлана”, 5.8-т “... Зөвлөлийн хуралдаанаас шалгасан материалд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр бол нэг удаа 3 хүртэлх хоногоор хугацааг сунгаж шалгалтын ажиллагааг хийлгүүлж болно”, 5.9-т “... Гомдлыг шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа 30 хоногоос илүүгүй байна” Зургаа дугаар зүйлд Зөвлөлийн хуралдаан, шийдвэр, 6.3-т “.. Хуралдааныг гомдол, хүсэлт, ажлын ачааллыг харгалзан зөвлөлийн дарга товлон зарлаж, удирдан хуралдуулна”, 6.7-т “... Зөвлөлийн хуралдаанд нийт гишүүдийн олонхи нь оролцсоноор хүчин төгөлдөрт тооцох бөгөөд аливаа асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж дүгнэлт гаргана”, 6.8-т “... Зөвлөлийн хуралдаанаас дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж тус тус заажээ.
1.16. Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд 5 дугаар зүйлд Прокурорын Ёс зүйн зөрчлийн шалгах, 6 дугаар зүйлд Зөвлөлийн хуралдаан, шийдвэр гэж тусдаа зохицуулсан байх ба гомдлыг шалгах ажиллагааг 20 хоногийн дотор шалгаж, зөвлөлийн даргаас нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзвэл 3 хоногоор, хуралдаанаас 3 хоногоор хугацааг сунгаж, зөрчлийг шалган тогтоох нийт хугацааг 30 хоногоос илүүгүй байхаар зохицуулж, шалгалтын материалыг хүлээн авснаас хойш зөвлөлийн дарга Прокурорын Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгасан дүнг хэлэлцэхээр, ажлын ачааллыг харгалзан хуралдааныг товлон зарлаж шийдвэрлэхээр тусдаа зохицуулсан байгаагаас үзэхэд Прокурорын Ёс зүйн зөвлөл гомдлыг шалган шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хоёр. Гомдол гаргагч Д.Я*******гоос Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тогтоолд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гомдол хариу өгөөгүй Улсын ерөнхий прокурорын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хуульд зааснаар гомдлыг хүлээн авч шийдвэр гаргахыг даалгах”, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот хянахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын Ерөнхий прокурорт “...2019 онд гэмт хэрэг төгссөн мэтээр маш ойлгомжгүй тайлбар хийснийг хянагч Б.Б өлгөж авсан байдаг юм байна. Энэхүү Б.Б нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагч байсныг би хожим олж мэдсэн. С.Ч нартай хамтран албан хаагчдын нэр төрд халдсан асуудлаар МӨХ-ны Мэргэжлийн хариуцлагын хороонд шалгуулж байгаа. ... шалгах ажиллагаа зохих ёсоор явагдаж чадсангүй. Үүнд би гомдолтой тул Ерөнхий прокурор та дахин хянуулахаар өөр хүнд цохож өгөөч, тухайн дүгнэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг гаргасан.
2.2. Гомдлыг Улсын ерөнхий прокуророос 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр О.М орлогч прокурорт “хянаж хариу өгөх”-өөр шилжүүлсэн, мөн өдрийн цохолтоор хяналтын прокурор Ч.д хянаж үзэж танилцуулахаар шилжүүлсэн болох нь гомдлын бүртгэлээр тогтоогдож байна.
2.3. Зөвлөлийн даргаас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр нэхэмжлэгч Д.Я*******д “...Зөвлөлийн хуралдаанаар шалгалтын материалд авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг нь магадлан үнэлж, Прокурорын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Прокурорын ёс зүйн дүрэм, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг баримтлан гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэсэн. Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.15 дахь хэсэгт заасан хууль, журам зөрчсөн үндэслэлээр хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул танаас гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг үүгээр мэдэгдье” гэх хариуг хүргүүлжээ.
2.4. Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлд “...Улсын ерөнхий прокурорын бүрэн эрх”, 48.1.5-т “...прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах”, 66 дугаар зүйлийн 66.3-т “...Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ”, 67 дугаар зүйлийн 67.4-т “...Прокурор сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор Улсын ерөнхий прокурорт, Улсын ерөнхий прокурор оногдуулсан бол шүүхэд гаргана”, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.12-т “... Зөвлөлийн дүгнэлтийг прокурор, санал, хүсэлт, гомдол гаргагч этгээд эс зөвшөөрвөл дүгнэлт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй”, 6.14-т “... Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно”, 6.15-т “... Зөвлөл нь хууль, эсхүл энэ журам зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй бол Зөвлөлийн дарга хуралдааныг дахин нэг удаа хуралдуулах талаар шийдвэр гаргаж болно. Энэ тохиолдолд хуралдаанд Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь оролцож, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “...Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус зааснаас үзэхэд Улсын ерөнхий прокурор зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэхээр, Ёс зүйн зөвлөлийн дарга нь хууль, эсхүл Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл байвал хуралдааныг дахин хуралдуулах эсэхийг шийдвэрлэх, эс үйлдэхүй гэж хүн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуулийн хугацаанд эрх хэмжээний хүрээнд хянаж шийдвэрлээгүй орхигдуулсныг ойлгохоор тус тус зохицуулсан байна.
2.5. Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурор нэхэмжлэгч Д.Я*******гоос гаргасан гомдлын хүрээнд шийдвэрлэх эрх хэмжээ бүхий Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад шилжүүлж шийдвэрлүүлсэн байх ба эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байх бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаас эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж хариу өгсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2025/1471 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн “... Улсын ерөнхий прокурор Х.од ёс зүйн хариуцлага тооцохоос татгалзсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тоот тогтоол, түүнд гаргасан гомдолд өгсөн хариу /2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот хянахаас татгалзсан Улсын ерөнхий прокурорын эс үйлдэл/ хууль бус захиргааны акт тул хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлж ёс зүйн хариуцлага тооцохыг даалгах” шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаар Прокурорын ёс зүйн зөвлөл болон Улсын ерөнхий прокурорт тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.
Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаас 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/2687 дугаартай албан бичгээр тус газрын Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн хяналтын прокурор Н.Год Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хүлээхээр итгэмжлэл олгосон, Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга О.Маас 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2/1126 дугаар албан бичгээр Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүн Б.Б, Б.У******* нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хүлээхээр итгэмжлэл олгосон байх ба нэхэмжлэгч Д.Я*******гоос 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “...Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тогтоол, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот гомдолд хариу өгөх тухай бичгийг тус тус хүчингүй болгож, гомдол гаргагч Д.Я*******гийн Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн № дугаар тогтоолд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 04-ний гомдолд хариу өгөөгүй Улсын ерөнхий прокурорын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг хүлээн авч шийдвэр гаргахыг даалгах” гэж тодруулсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааны үед “...Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга болон Улсын ерөнхий прокуророос олгосон итгэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад дахин бичгээр тайлбар гаргах шаардлагагүй, шүүх хуралдааны явцад тайлбараа гаргаад мэтгэлцэх боломжтой” гэх тайлбарыг өгсөн бөгөөд нэхэмжлэгчээс анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот албан бичигтэй холбогдуулан маргаж байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг хүлээн авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3, 2.3.7, хоёрдугаар хавсралтаар батлагдсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 1.2, 1.8, 1.9, 2.2, 3.1, 5.3, 5.4.1, 5.6, 5.9, 6.1, 6.8, 6.12, 6.14, 6.15-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Я*******гоос Улсын Ерөнхий прокурор, Прокурорын Ёс зүйн зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан “...Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, Гомдол гаргагч Д.Я*******гоос Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тогтоолд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гомдол хариу өгөөгүй Улсын ерөнхий прокурорын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хуульд зааснаар гомдлыг хүлээн авч шийдвэр гаргахыг даалгах”, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот хянахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР