Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 314/ШШ2025/00373

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужинг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ***** сумын 1 дүгээр багт оршин суух, *****хүсэлттэй *****гэж бичсэн 1996, 1997, 1998, 1999, 2000, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь ***** мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. *****хүсэлттэй *****гэж бичигдсэн 1996, 1997, 1998, 1999, 2000, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

 

2. *****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... *****миний бие 1996-2000, 2010 онуудад Өвөрхангай аймгийн ***** сумын ***** 1 дүгээр багт мал маллаж байсан. Гэтэл тухай үеийн хүмүүс мал тооллогын 1996-2000, 2010 оны баримт дээр миний нэрийг *****овогтой *****гэж буруу бичсэнээс болж малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй, эхнэр *****тэтгэврийг тогтоолгож чадахгүй хохироход хүрээнд байна.

Иймд Өвөрхангай аймгийн ***** сумын *****, 1 дүгээр багийн 1996-2000, 2010 оны мал тооллогын баримт дээрх *****овогтой *****гэж бичигдсэнийг ***** мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн *****нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч *****шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:... Миний бие нь Өвөрхангай аймгийн ***** суманд амьдардаг. Сумаас байнга ирэх боломжгүй тул тэтгэвэр тогтоолгох хугацаа болсон тул яаралтай шүүх хуралдааныг товлож өгнө үү. Шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй гэжээ.

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 23/129 дугаартай тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03-04/1957 болон 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03-08/1723 дугаартай архивын лавлагаанууд, Өвөрхангай аймгийн ***** сумын Засаг даргын Тамгын газраас малчин даатгуулагчид олгох 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай архивын лавлагаа, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны баримтууд, хүсэлт гаргагчийн 65 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн ***** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/72 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн CVL2511990001016719 дугаартай гэрлэсний бүртгэлгүй болон CVL2511990001016718 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаанууд, гэрч *****нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч *****нарын мэдүүлэг зэргийг зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч *****нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч *****хүсэлттэй *****гэж бичигдсэн 1996, 1997, 1998, 1999, 2000, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч *****овогт ***** хүсэлттэй *****гэж бичигдсэн 1996, 1997, 1998, 1999, 2000, 2010 оны дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр олж авах боломжгүй, *****гэж бичигдсэн 1996, 1997, 1998, 1999, 2000, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь ***** мөн болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. Хүсэлт гаргагч *****овогт ***** нь *****гэж бичигдсэн 1996, 1997, 1998, 1999, 2000, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч мөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хүсэлт гаргагч *****хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар,

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 23/129 дугаартай тодорхойлолт,

Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03-04/1957 болон 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03-08/1723 дугаартай архивын лавлагаа,

Өвөрхангай аймгийн ***** сумын Засаг даргын Тамгын газраас малчин даатгуулагчид олгох 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай архивын лавлагаа, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны баримтууд, хүсэлт гаргагчийн 65 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,

Өвөрхангай аймгийн ***** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/72 дугаартай тодорхойлолт,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн CVL2511990001016719 дугаартай гэрлэсний бүртгэлгүй болон CVL2511990001016718 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа,

Гэрч *****шүүхэд гэрчээр өгсөн:... Төрсөн эцгийн нь *****гэдэг юм. *****нь 3 настай байхдаа Өвөрхангай аймгийн ***** сумын 1 дүгээр багийн *****гэдэг айлд үрчлүүлж байсан юм. 1991 оноос эхлэн мал маллаж эхэлсэн. Одоог хүртэл Өвөрхангай аймгийн ***** суманд мал маллаж байгаа. Сумын аварга малчин гэсэн мэдүүлэг,

Гэрч *****шүүхэд гэрчээр өгсөн:... *****нь *****гэдэг айлын өргөмөл хүүхэд байгаа юм. Төрсөн эцгийн нь *****гэдэг юм. *****нь төрсөн ааваараа овоглодог. Өргөж авсан аав нь ***** өөрийн садан төрлийн хүмүүстэйгээ ойрхон байг гэж бодоод төрсөн эцгээр нь овоглож байсан юм шиг байгаа юм. *****нь цэргээс халагдаж ирээд мал маллаж эхэлсэн. Одоог хүртэл Өвөрхангай аймгийн ***** суманд мал маллаж байгаа гэх гэрч нарын мэдүүлэг дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

4.Иймд хүсэлт гаргагч *****овогт ********** *****гэж бичигдсэн 1996, 1997, 1998, 1999, 2000, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг,

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар *****овогт ********** *****гэж бичигдсэн 1996, 1997, 1998, 1999, 2000, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ