Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 314/ШШ2025/00386

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн *****сум 13-р баг, *****тоотод оршин суух *****,

Хүсэлтийн шаардлага: *****ажиллаж байсан байдлын тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****хүсэлттэй *****ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... *****нь Өвөрхангай аймгийн ***** 1990 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991, 1992, 1993 оны 12 дугаар сарын сарын 31-ний өдөр хүртэл нарийн боовны цехэд нормачноор ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй гэсэн зөрчилтэй улмаас ажиллаж байсан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байгаа. Иймд *****Өвөрхангай аймгийн ***** 1990 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991, 1992, 1993 оны 12 дугаар сарын сарын 31-ний өдөр хүртэл нарийн боовны цехэд нормачнаар ажиллаж байсан болохыг тогтоож. Мөн *****нарыг гэрчээр асуулгаж өгнө үү гэжээ.

*****нь Өвөрхангай аймгийн ***** 1990 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991, 1992, 1993 оны 12 дугаар сарын сарын 31-ний өдөр хүртэл нарийн боовны цехэд нормачноор ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй гэсэн зөрчилтэй улмаас ажиллаж байсан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байгаа. Иймд *****Өвөрхангай аймгийн ***** 1993 оны 01 дүгээр сараас 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нарийн боовны цехэд нормачнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлтээ дэмжиж байна гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн:... Хүсэлт хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмжийн хуудас, №371977 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн 1993 оны цалингийн хүснэгт, гэрч *****нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 314/ШШ2025/00172 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****хүсэлтээр гэрч *****нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****нь *****ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч *****нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажиллаж байсан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****хүсэлттэй *****нь Өвөрхангай аймгийн ***** 1990 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991, 1992, 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нарийн боовны цехэд нормачноор ажиллаж байсан үнэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмжийн хуудас,

 

№371977 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай архивын лавлагааны хуулбар,

 

Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаартай тушаалын хуулбар,

 

Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн 1993 оны цалингийн хүснэгт, гэрч *****нарын мэдүүлэг,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 314/ШШ2025/00172 дугаартай шийдвэр,

 

Гэрч *****шүүхэд гэрчээр өгсөн:... Би 1989 оны 09 дүгээр сард Хүнсний үйлдвэрт ажилд орсон. 1990 онд манай найз *****техник мэргэжлийн сургуулиа төгсөж ирээд хүнсний үйлдвэрт талх нарийн боовны цехэд норомч ажилтай байсан. *****нь 1990 оноос 1993 оны 10 дугаар сар хүртэл ажилсан.Тэгээд *****1993 оны 10 сард хүүхдээ төрүүлсэн. Би 1993 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 2 дахь хүүхдээ төрүүлсэн. Намайг 1995 онд ажилдаа ороход *****ажилдаа орсон байсан гэх мэдүүлэг.

 

Гэрч *****шүүхэд гэрчээр өгсөн:... Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1990 онд манай Залуучуудын гавьшгаач нэртэй бргиадад талх нарийн боовны норомчоор ажилд орж байсан. *****нь 1990 оноос 1993 оны 09 дүгээр сар хүртэл талх нарийн боовны норомчоор ажиллаж байгаад 1993 оны 10 дугаар сараас 1994 оны 10 сар хүртэл амаржсаны амралтаа авсан санагдаж байна. Хүүхдээ нь нэг ой дөнгөж хүргээд ажилдаа орсон. Тэгээд манай байгууллага цомхотгол хийгээд *****нь 1998 оны хавар ажлаасаа гарсан гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

4.Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****хүсэлттэй *****Өвөрхангай аймгийн ***** 1990 оны 11 дүгээр сар, 1991, 1992, 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нарийн боовны цехэд нормачноор ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****хүсэлттэй *****Өвөрхангай аймгийн ***** 1990 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991, 1992, 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нарийн боовны цехэд нормачноор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ