Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 314/ШШ2025/00399

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 15 давхарт байрлах М Банк ХК,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Булгантамир,

Хариуцагч: Өвөрхангай аймаг ********* сум 1 дүгээр баг, ********* тоотод оршин суух, ********* ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 17,349,228.28 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гарах өдрийн байдлаар 60000367481 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 16,215,050.1 төгрөг, үндсэн хүүний төлбөрийн 1,101,949.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9,228.62 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 17,349,228.28 төгрөгийг зээлдэгч ********* гаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч ********* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Миний бие *********  нь МБанкнаас 17,349,228.28 төгрөгийн цалингийн зээл авсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл сард 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 849,288 төгрөгийг Мбанкнд төлж барагдуулах тул нэхэмжлэлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Булгантамир шүүхэд ирүүлсэн тайлбартаа:.. Хариуцагч ********* хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 17,349,228.28 төгрөгийг хэсэгчлэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Булгантамирын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад:

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М Банк ХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч ********* холбогдох Зээлийн гэрээний 17,349,228.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №314/ШЗ/2025/01269 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгээд,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ********* нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Булгантамир нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,696 төгрөгийн тавин хувь болох 122,348 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 122,348 төгрөг, хариуцагч ********* 122,348 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М Банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар М Банк ХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч ********* холбогдох  зээлийн гэрээний 17,349,228.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,696 төгрөгийн тавин хувь болох 122,348 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 122,348 төгрөг, хариуцагч ********* 122,348 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М Банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Х.ОТГОНЖАРГАЛ