| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00424/И |
| Дугаар | 314/ШШ2025/00405 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 314/ШШ2025/00405
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугар хороо, Сүхбаатарын талбай Сэнтрал Тауэр, 8 давхарт байрлах Юнител ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Амаржаргал,
Хариуцагч: Өвөрхангай аймаг ********* сум 3 дугаар баг, ********* гэх газар оршин суух, ********* ,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний 2,040,344 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Юнител ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч ********* нь 2023.08.03-ны өдөр Юнител ХХК-тай Гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, “Samsung А54” маркийн гар утсыг нийт 1,598,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023.08.03-2025.08.03 хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 66,584 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
| 1 | Үндсэн төлбөрийн үлдэгдэл (2024.01.20-2025.08.03 хүртэл нийт 19 сар) | 1,265,096 төгрөг |
| 2 | Юнителийн 89870223 дугаарын ярианы төлбөр (2024 он 01, 02,03 сарууд) | 142,700 төгрөг |
| 3 | Гэрээний 5.5-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувиар тооцсон алданги, Иргэний хуулийн 232.4-т заасныг баримталсан болно. | 632,548 төгрөг |
| 4 | Нэхэмжлэх нийт дүн | 2,040,344 төгрөг |
Нэхэмжлэх нийт дүн 2,040,344 /хоёр сая дөчин мянга гурван зуун дөчин дөрвөн/ төгрөг.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Миний бие ********* нь Юнител ХХ-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,040,344 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Иймд 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сард 340,058 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд байршуулж төлбөрийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа:.. Хариуцагч ********* шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Юнител ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргалын тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Юнител ХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч ********* холбогдох худалдах, худалдан авах гэрээний 2,040,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №314/ШЗ/2025/0342 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгээд,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ********* нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47596 төгрөгийн тавин хувь болох 23798 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 23798 төгрөг, хариуцагч ********* 23798 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Юнител ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар Юнител ХХК-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох, худалдах, худалдан авах гэрээний 2,040,344 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47596 төгрөгийн тавин хувь болох 23798 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 23798 төгрөг, хариуцагч ********* 23798 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Юнител ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ