| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00441/И |
| Дугаар | 314/ШШ2025/00407 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 314/ШШ2025/00407
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай хот, Арвайхээр сум, 5 дугаар хороо, Бумбат төвийн 2 давхарт байрлах Сэндли ББСБ ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Насанжаргал,
Хариуцагч: Өвөрхангай аймаг ****** сум 4 дүгээр баг ****** хороолол 6 гудамж, 10 тоотод оршин суух, ******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 780,608.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч ****** байгуулсан ЗГ/1511100071 тоот зээлийн гэрээний нийт төлбөр 780,608.37 төгрөгийг ****** гаргуулж Сэндли банк бус санхүүгийн байгууллагын 5176292393 тоот дансанд шилжүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ****** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Миний бие ****** нь Сэндли ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 780,608.37 төгрөгийг 2025 оны 07 дугаар 01-ний өдөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал:... Хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлага болох 780,608.37 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай 5176292393 тоот дансанд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний 780,608.37 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэндли ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргалын шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох зээлийн гэрээний 780,608.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23285 төгрөгийн тавин хувь болох 11642 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 11642 төгрөг, хариуцагч ****** 11642 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох зээлийн гэрээний 780,608.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23285 төгрөгийн тавин хувь болох 11642 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 11642 төгрөг, хариуцагч ****** 11642 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ