Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 314/ШШ2025/00418

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ****** ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жамбиймолом нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ****** сумын 2 дугаар баг, 9 дүгээр гудамжны, 1 тоотод оршин суух, ****** хүсэлттэй Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ****** хүсэлттэй Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

 

2. ****** шүүхэд гаргасан хүсэлт:... Миний бие Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд, малчнаар 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарыг хүртэл малчнаар ажиллаж байгаад ардын цэрэгт явж. 1989 оны 09 дүгээр сард цэргээс халагдаж ирсэн. 1991 оныг дуустал малчнаар ажиллаж ирсэн. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт зөрчилтэй гэсний улмаас ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироод байна.

3. Иймд намайг Өвөрхангай аймгийн ****** сумын ****** нэгдэлд ажилсан 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1986, 1990 онуудад ажилласан болохыг тогтоож өгнө үү. Мөн ****** , ****** нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:... ****** нь Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд, малчнаар 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарыг хүртэл малчнаар ажиллаж байгаад ардын цэрэгт явж. 1989 оны 09 дүгээр сард цэргээс халагдаж ирсэн. 1991 оныг дуустал малчнаар ажиллаж ирсэн. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт зөрчилтэй гэсний улмаас ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй хохироод байна.

****** Өвөрхангай аймгийн ****** сумын ****** нэгдэлд ажилсан 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1986, 1990 онуудад ажилласан болохыг тогтоож өгнө үү.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн:... Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зөвлөмжийн хуудас, Баталгаажилтын №10000001962 дугаартай хуудас, 1985 оноос 1990 он хүртэл Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08/714 дугаартай лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дугаартай тодорхойлолтын хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний нотариатын үйлдэл хийхээс татгалзах тухай,Өвөрхангай аймгийн ****** сумын Бүх саруудын хөлс, гэрч ****** , ****** нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ****** , ****** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ****** нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. ****** нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход Ажиллаж байсан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. ****** хүсэлттэй ажиллаж байсан үнэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэл, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зөвлөмжийн хуудас,

Баталгаажилтын №10000001962 дугаартай хуудас, 1985 оноос 1990 он хүртэл Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08/714 дугаартай лавлагааны хуулбар,

Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дугаартай тодорхойлолтын хуулбар,

2025 оны 04 дүгээр сарын 24-ний нотариатын үйлдэл хийхээс татгалзах тухай,

Өвөрхангай аймгийн ****** сумын Бүх саруудын хөлс,

Гэрч ****** шүүхэд гэрчээр өгсөн:... Дорнод аймгийн Хилийн цэрэгт 1987 онд татагдаж. 1989 онд халагдсан. Цэргээс халагдаж ирээд малчин болсон. Өвөрхангай аймгийн ****** сумын ****** нэгдэлд ажиллаж байсан. Хуучин нэршлээр бол ****** нэгдэл гэдэг. Одоогийн нэршлээр нь Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр баг ****** гэдэг газар байгаа. 1987 оноос хойш л малчин хийж байгаа хүн гэх мэдүүлэг.

 

Гэрч ****** шүүхэд гэрчээр өгсөн ****** 8 дугаар ангиа төгсөөд мал маллаж эхэлсэн. 1987 онд цэрэгт яваад 1989 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тасралтгүй мал маллаж байгаа. Одоо бол Өвөрхангай аймгийн ****** сумын ****** гэдэг газар малаа маллаж байгаа. Хуучнаар бол Өвөрхангай аймгийн ****** сумын 35 дугаар бргиад гэдэг газар ажиллаж байсан. Одоогийн нэршлээр бол Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр баг ****** бргиадад ажиллаж байгаа гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

4.Иймд хүсэлт гаргагч ****** Өвөрхангай аймгийн ****** сумын ****** нэгдэлд ажилсан 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1986,1990 онуудад ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** Өвөрхангай аймгийн ****** сумын ****** нэгдэлд ажилсан 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1986,1990 онуудад ажиллаж байсныг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ