| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00432/И |
| Дугаар | 314/ШШ2025/00424 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 314/ШШ2025/00424
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр, 8 давхар, “Токи ББСБ” ХХК,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ариунгэрэл
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ****** сумын ****** гэх газар оршин суух, ****** ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний 535,061.16 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... ****** нь “Мобифинанс ББСБ”-тай 2022 оны 07 сарын 28-ны өдөр хариуцагч ****** нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024-05-24-ны өдөр 2134218 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 390,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2134218 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 378,180.16 төгрөг, үндсэн хүүнд 143,325.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,055.77 төгрөг, шимтгэлд 500.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 535,061.56 төгрөгийг хариуцагч ****** ээс гаргуулах гэжээ.
Хариуцагч ****** шүүхэд гаргасан тайлбартаа:... Миний бие ****** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 535,061.16 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:... Токи ББСБ нь ****** холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн үнийг дүнгээс 445,808.19 төгрөг төлсөн болно. Мөн хариуцагчийн үлдэгдэл төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунгэрэл нэхэмжлэл, хариуцагч ****** шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунгэрэл гаргасан зээлийн гэрээний 535,061.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн №314/ШЗ/2025/01366 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгээд,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ****** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунгэрэл нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,702 төгрөгийн тавин хувь болох 8,351 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 8,351 төгрөг, хариуцагч ****** 8,351 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар “Токи ББСБ ХХК”-ийн нэхэмжлэлтэй ****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 535,061.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,702 төгрөгийн тавин хувь болох 8,351 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 8,351 төгрөг, хариуцагч ****** 8,351 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Токи ББСБ ХХК”-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ