Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 314/ШШ2025/00436

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Хүсэлт гаргагч: ******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ****** сумын 1 дүгээр баг, ****** гэх газар оршин суух, ****** хүсэлттэй Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ****** Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

 

2. ****** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн дунд сургуулийн хичээлийн байрны цэвэрлэгчээр тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жил тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн сургуульд хичээлийн байрны цэвэрлэгчээр ажиллаж байсныг тогтоож. Мөн ****** нарыг гэрчээр асуулгаж өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөмжийн хуудас, ****** ажилласан жилийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн задаргаа, Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 39 дугаар тушаал, Өвөрхангай ****** сумын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03-08/6484 дугар үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 12 дугаар сарын 11-ний 03-08/6483 дугаар лавлагаа, 1994, 1990 оны Цалингийн суутгалын лавлагаа, Өвөрхангай аймгийн ****** сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний Б/27 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын тушаал 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тушаал, Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын тушаал 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 39 дугаар тушаал, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 314/ШШ2025/00140 дугаартай шүүхийн шийдвэр, Өвөрхангай аймгийн ****** сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ****** нь тус сургуульд 1988 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан нь үнэн болно гэсэн тодорхойлолт, гэрч ****** нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ****** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ****** нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. ****** нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход Ажиллаж байсан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. ****** нь ажиллаж байсан нь үнэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар,

Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөмжийн хуудас,

****** ажилласан жилийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн задаргаа,

Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай тушаал,

Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 39 дугаар тушаал,

Өвөрхангай ****** сумын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03-08/6484 дугар үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа,

Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 12 дугаар сарын 11-ний 03-08/6483 дугаар лавлагаа, 1994, 1990 оны Цалингийн суутгалын лавлагаа,

Өвөрхангай аймгийн ****** сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний Б/27 дугаар тушаал,

Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын тушаал 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тушаал,

Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын тушаал 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 39 дугаар тушаал,

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 314/ШШ2025/00140 дугаартай шүүхийн шийдвэр,

Өвөрхангай аймгийн ****** сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ****** нь тус сургуульд 1988 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан нь үнэн болно гэсэн тодорхойлолт,

Гэрч ****** шүүхэд гэрчээр өгсөн:... Би Өвөрхангай аймгийн ****** сумын ерөнхий боловсролын сургуульд 1977 оноос 2017 он хүртэл тус сургуульд тасралтгүй ажилласан. ****** нь тус сургуулийн гал тогтоод угаагчаар 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон. Тэгээд угаагч хийж байгаад туслах тогооч болсон. 1988 оны 9 сараас 2024 он хүртэл тасралтгүй Өвөрхангай аймгийн ****** сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан гэх мэдүүлэг.

Гэрч ****** шүүхэд гэрчээр өгсөн:... ****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын ерөнхий боловсролын сургуульд 1988 онд цэвэрлэгчээр ажилд орж байсан. Оныг нь санахгүй байна сургуулийн гал тогооны туслах тогоочоор ажиллаж байгаад сая тэтгэвэрт гарах нас нь болоод ажлаасаа гарсан. ****** сумын сургууль, цэцэрлэг хоёр нэг боловсролын байгууллага нэг харьяатай байдаг байсан юм. Би цэцэрлэгт 1984 онд угаагчаар ажилд ороод тогооч болсон юм. 1988 онд ****** сургуульд угаагч, цэвэрлэгчээр ажилд орж байсан. Тэгээд 2006 онд хүүхдүүдэд үдийн цай өгч эхлэх үеээс би сургуульд үдийн цайны тогоочоор ажилд орж бид хоёр намайг тэтгэвэрт гарах хүртэл буюу 2021 оны 12 дугаар сард хүртэл хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

4. Иймд хүсэлт гаргагч ****** Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн дунд сургуульд 1988, 1989, 1990, 1991, 1992,1993, 1994 онуудад хичээлийн байрны цэвэрлэгчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** Өвөрхангай аймгийн ****** сумын 10 жилийн дунд сургуульд 1988, 1989, 1990, 1991, 1992,1993, 1994 онуудад хичээлийн байрны цэвэрлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ