| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2017/0190/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 109
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Тус шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн Боржгин овогтой Цэдэвийн Батбуянд холбогдох 173100000075 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан журмын дагуу ердийн журмаар хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, өндөр настай ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р баг бэлчир 1-1 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Цэдэвийн Батбуян /РД:МП85021773/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Батбуян 2017 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр ургац” ХХК-ны хашаанаас 2 шуудай тэжэээлийн буудай, 2 ширхэг акумлятор зэргийг 27-15 БУЛ улсын дугаартай “приус 20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. .
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Ц.Батбуян шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Мэдүүлэг өгөхгүй гэв.
2. Хохирогч Д.Мөнхбаярын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Манай компанийн хашаанаас 2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө тракторын 2 ширхэг аккумлятор, 2 шуудай тэжээлийн улаан буудай хулгайд алдагдсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/
3.Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би өөрийн 27-15 БУЛ улсын дугаартай “приус 20” маркын тээврийн хэрэгслийг битүүмжлэгдснийг нэхэмжилж байна ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/.
4.Гэрч М.Долгорын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би “Хүдэр ургац” ХХК-д манаачаар ажилладаг. 2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө манай компанийн хашаанаас тракторын хар, цагаан 2 ширхэг акумлятор, 2 шуудай тэжээлийн буудай хулгайд алдагдсан байсан тул би цагдаад мэдээлэл өгсөн. Тракторын 2 ширхэг акумяляторыг будаа цэвэрлэгээний машин дээр ил тавьсан байсан. Тэжээлийн улаан буудай цэвэрлэгээний талбай дээр шуудайнд хийгээд тавьсан байсан юм....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/.
5.Гэрч Д.Баасанжавын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад шөнө 03 цагийн үед шиг санаж байна манай нутгийн залуу Ц.Батбуян нь цагаан, хар өнгийн 2 ширхэг акумдятор аваад гэрт орж ирсэн. Энэ акумляторыг зарах гэсэн юм гэхээр нь 1 ширхэг акумляторыг нь 25.000 төгрөгөөр бодож 50.000 төгрөгөөр 2 акумляторыг худалдаж авсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/.
6.Шүүгдэгч Ц.Батбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой гадуур архи уух гэж өөрийн эгч Ц.Мөнхцэцэгийн машиныг “хүн хүргэж өгөөд ирье” гэж худлаа хэлж аваад явсан. Ингээд гадуур архи уухаар явсан боловч архины мөнгө олдохгүй болохоор нь Хүдэр суманд байдаг “Хүдэр ургац” ХХК-ийн хашаанаас цагаан өнгийн акумлятор, хар өнгийн акумлятор зэрэг 2 ширхэг, 2 шуудай тэжээлийн буудай зэргийг ганцаараа хулгай хийж хашааных нь банзны завсараар гаргаж эгчийнхээ 27-15 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойно ачаад 2 ширхэг акумляторыг нь Д.Баасанжав эгчид 50000 төгрөгөөр зараад шөнө болсон тул архи олдохгүй байсан болохоор гэртээ очиж унтаж амарсан. Ингээд гэртээ унтаж байхад цагдаа нар ирсэн. ..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/.
7.Шүүгдэгч Ц.Батбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/
8.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас/
9.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, үнэлгээ /хавтаст хэргийн 07-11 дүгээр хуудас/
10.Хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/
11.Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/
12.Шүүгдэгч Ц.Батбуянгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Батбуянгийн холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн талаар өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржгин овогт Цэдэвийн Батбуяныг 2017 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр ургац” ХХК-ны хашаанаас 2 шуудай тэжэээлийн буудай, 2 ширхэг акумлятор зэргийг 27-15 БУЛ улсын дугаартай “приус 20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг ердийн журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан журмын дагуу ердийн журмаар хянан хэлэлцэв.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж Шүүх дүгнэв.
Учир нь: Шүүгдэгч Ц.Батбуян нь 2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн төрсөн эгч Мөнхцэцэгийн 27-15 БУЛ улсын дугаартай “приус 20” маркийн тээврийн хэрэгслийг “Хүн хүргэж өгөөд ирье” гэж худал хэлж аваад, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр ургац” ХХК-ны хашааны банзны завсараар орж, 2 шуудай тэжээлийн буудай, 2 ширхэг том оврын тракторын акумлятор зэргийг бусдад худалдан борлуулж олсон мөнгөөрөө архи уух зорилгоор хулгайлж аваад хашааны гадаа байсан машины багажид ачиж 2 ширхэг аккумляторыг 50.000 төгрөгөөр зарж борлуулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан хохирогч Д.Мөнхбаярын өгсөн:...Манай компанийн хашаанаас 2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө тракторын 2 ширхэг аккумлятор, 2 шуудай тэжээлийн улаан буудай хулгайд алдагдсан....гэх мэдүүлэг,
хавтаст хэргийн 07-11 дүгээр хуудсанд авагдсан, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол,
Хавтаст хэргийн 131-133 дугаар хуудсанд авагдсан, хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний дүгнэлт,
Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан, хулгайлагдсан эд зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,
Хавтаст хэргийн 04-05 дугаар хуудсанд авагдсан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд,
Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудсанд авагдсан гэрч Д.Баасанжавын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад шөнө 03 цагийн үед шиг санаж байна манай нутгийн залуу Ц.Батбуян нь цагаан, хар өнгийн 2 ширхэг акумдятор аваад гэрт орж ирсэн. Энэ акумляторыг зарах гэсэн юм гэхээр нь 1 ширхэг акумляторыг нь 25.000 төгрөгөөр бодож 50.000 төгрөгөөр 2 акумляторыг худалдаж авсан...гэх мэдүүлэг,
Хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан Ц.Батбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой гадуур архи уух гэж өөрийн эгч Ц.Мөнхцэцэгийн машиныг “хүн хүргэж өгөөд ирье” гэж худлаа хэлж аваад явсан. Ингээд гадуур архи уухаар явсан боловч архины мөнгө олдохгүй болохоор нь Хүдэр суманд байдаг “Хүдэр ургац” ХХК-ийн хашаанаас цагаан өнгийн акумлятор, хар өнгийн акумлятор зэрэг 2 ширхэг, 2 шуудай тэжээлийн буудай зэргийг ганцаараа хулгай хийж хашааных нь банзны завсараар гаргаж эгчийнхээ 27-15 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойно ачаад 2 ширхэг акумляторыг нь Д.Баасанжав эгчид 50000 төгрөгөөр зараад шөнө болсон тул архи олдохгүй байсан болохоор гэртээ очиж унтаж амарсан. Ингээд гэртээ унтаж байхад цагдаа нар ирсэн. ..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг баримтуудаас гадна шүүгдэгч Батбуян нь дээрхи гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байна гэж Шүүх дүгнэв.
Шүүх дээрхи дүгнэлтэндээ тулгуурлан Цэдэвийн Батбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Д.Мөнхбаяр, Иргэний нэхэмжлэгч Д.Баасанжав, Ц.Мөнхцэцэг нараас шүүхийн шатанд нэхэмжилсэн зүйлгүй, хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Батбуяныг бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй гэж үзсэн тул дээрхи оролцогчдоос дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Ял, Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс Цэдэвийн Батбуянг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэгт оногдуулахаар тогтоосон ял эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй. Уг зүйл хэсэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, шинж чанар, учруулсан хор уршиг, хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан дээрхи ялаас 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино. Ялыг биечлэн эдлүүлэхээр урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүд, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Боржигин овогт Цэдэвийн Батбуянг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Цэдэвийн Батбуянг 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Ц.Батбуянд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн оролцогчдоос энэ хэрэгтэй холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цэдэвийн Батбуянгийн урьдчилан цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийн оролцогч эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ