| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00450/И |
| Дугаар | 314/ШШ2025/00438 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 314/ШШ2025/00438
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махата Гандигийн гудамж 31/1, Эн Эм Тауэр, 20 дугаар давхарт байрлах Стор Пэй ББСБ ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэрэнмягмар, Д.Ануударь,
Хариуцагч: Өвөрхангай аймаг ****** сум 2 дугаар баг ****** оршин суух, ****** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 939,319.5 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Стор Пэй ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Манай компани нь өөрийн Storepay буюу Стор пэй аппликейшн нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.
Хэрэглэгч ****** нь Стор пэй аппликейшн-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн.
Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн.
Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно.
Хэрэглэгч нь Стор пэй аппликейшн-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хувиарийн дагуу төлөөгүй юм. Үүнд:
| N5 | Худалдан авалтын дугаар | Худалдан авалтын огноо | Худалдан Авалт хийсэн Дэлгүүр | Худалдан авалтын дүн | Төлбөр төлөх сүүлийн хугацаа | Нийт төлсөн төлбөр | Үлдэгдэл төлбөр | |||
| Үндсэн төлбөр | Торгууль | Алданги | Нийт | |||||||
| 1 | 358790 | 2023-06-09 21:11:27 | Ulemj Clinic | 675000төгрөг | 2023-07-24 | төгрөг | 506250 төгрөг | 20000 төгрөг | 233125 төгрөг | 759375 төгрөг |
| 2 | 358790 | 2023-06-10 16:14:50 |
mild
| 159950төгрөг | 2023-07-25 | төгрөг | 119963 төгрөг | 10000 төгрөг | 49981.5 төгрөг | 179944.5 төгрөг |
Иймд Стор пэй аппликейшн-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох Нийт 939,319.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****** шүүхэд гаргасан тайлбартаа:... Стор Пэй ББСБ ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд Стор Пэй ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 939,315 төгрөг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбар журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Стор Пэй ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ануударь шүүхэд гаргасан тайлбартаа:... Манай "Стор пэй ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****** /РД: ****** /-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ануударь би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээр тохирсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Стор Пэй ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ануударь нэхэмжлэл, хариуцагч ****** шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Стор Пэй ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ануударь гаргасан зээлийн гэрээний 939,319.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №314/ШЗ/2025/01403 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгээд,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ****** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Стор Пэй ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ануударь нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,094 төгрөгийн тавин хувь болох 13,547 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 13,547 төгрөг, хариуцагч ****** 13,547 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Стор Пэй ББСБ ХХК-д олгоно гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар Стор Пэй ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 939,319.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,094 төгрөгийн тавин хувь болох 13,547 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 13,547 төгрөг, хариуцагч ****** 13,547 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Стор Пэй ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ