Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 314/ШШ2025/00439

 

 

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт, байрлах Токи ББСБ ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Мөнхгэрэл,

Хариуцагч: Өвөрхангай аймаг ****** сум 3 дугаар баг, ****** тоотод оршин суух, ****** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 4,252,068.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч ****** Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 05 дугаар сарын 16-ы Өдөр ЗГ2024051620430 тоот гэрээний дагуу Iphone 15 маркийн гар утас, цаг, чихэвчийг нийт 3,958,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0 төгрөг, Нийт 4,252,068.37 төгрөгийг хариуцагч ****** гаргуулах гэжээ.

Хариуцагч ****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Миний бие ****** Токи ББСБ ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,252,068 төгрөгөөс 1,714,510 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлнө. Үүнээс үлдэгдэл болох 2,537,588 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн үндсэн зээлийн хугацаандаа сар бүр 422,926 төгрөгийн төлөлтөөр 2026 оны 01 дүгээр сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулна гэсэн.

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:... Манай "Токи ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******  холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэл би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,252,068 төгрөгийн 1,714,510 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлнө. Үүнээс үлдэгдэл болох 2,537,588 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн үндсэн зээлийн хугацаандаа сар бүр 422,926 төгрөгийн төлөлтөөр 2026 оны 01 дүгээр сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ****** нэхэмжлэл, хариуцагч ****** шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****** гаргасан зээлийн гэрээний 4,252,068.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №314/ШЗ/2025/01415 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгээд,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ****** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэл нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82983 төгрөгийн тавин хувь болох 41,491 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 41,491 төгрөг, хариуцагч ****** 41,491 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар ****** нэхэмжлэлтэй ******  холбогдох зээлийн гэрээний 4,252,068.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82983 төгрөгийн тавин хувь болох 41,491 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 41,491 төгрөг, хариуцагч ****** 41,491 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2025         06               25                                             314/ШШ2025/00407

 

  Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай хот, ****** сум, 5 дугаар хороо, Бумбат төвийн 2 давхарт  байрлах Сэндли ББСБ ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Д.Насанжаргал,

Хариуцагч: Өвөрхангай аймаг ****** сум 4 дүгээр баг ****** хороолол 6 гудамж, 10 тоотод оршин суух, ******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 780,608.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч ****** байгуулсан ЗГ/1511100071 тоот зээлийн гэрээний нийт төлбөр 780,608.37 төгрөгийг ****** гаргуулж Сэндли банк бус санхүүгийн байгууллагын 5176292393 тоот дансанд шилжүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ****** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Миний бие ****** нь Сэндли ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 780,608.37 төгрөгийг 2025 оны 07 дугаар 01-ний өдөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал:... Хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлага болох 780,608.37 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай 5176292393 тоот дансанд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний 780,608.37 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэндли ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргалын шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох зээлийн гэрээний 780,608.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23285 төгрөгийн тавин хувь болох  11642 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 11642 төгрөг, хариуцагч ****** 11642 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох зээлийн гэрээний 780,608.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23285 төгрөгийн тавин хувь болох  11642 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас  11642 төгрөг, хариуцагч ****** 11642 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ