| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00439/И |
| Дугаар | 314/ШШ2025/00448 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 314/ШШ2025/00448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ****** сумын 6 дугаар баг ****** тоот хаягт оршин суух, ****** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан хүсэлтдээ:... ****** миний бие 1996 онд Өвөрхангай аймгийн ****** сумын 6 дугаар багийн иргэн ****** 1-р хүү болон төрсөн. Миний аав ****** төрсөн эгч ****** нь хүүхэдгүй хүн байсан учраас 2010 онд намайг урчилж авахаар аав, ээжээс маань гуйж үрчилж авсан. Гэтэл 2010 оны 05 дугаар сарын 10-нд ****** нь нас барсан.
Иймд намайг төрсөн аав, ээж маань буцааж авсан. Одоог хүртэл аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Би өөрийн төрсөн ааваараа овоглох хүсэлтэй байгаа тул үрчлэлт хүчингүйд тооцож цуцалж, ****** овоглож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч ****** шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн ****** сумын 6 дугаар багийн засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай Тус багийн иргэн ****** нь ****** регистрийн дугаартай. Ам бүл 4, аав ээж, дүүгийн хамт амьдардаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт, Хүүхэд үрчлэлтийн бүртгэлийн №****** -01 дугаартай гэрчилгээний хуулбар, ****** №****** дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ****** нарын 1996 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, ****** дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, ****** дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, ****** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ****** нь шүүхэд Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
3. Хүсэлт гаргагч нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
4. Хүсэлт гаргагч ****** нь 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ****** овгийн ****** үрчлэгдсэн болох нь хэрэгт авагдсан Хүүхэд үрчлэлтийн бүртгэлийн №****** -01 дугаартай гэрчилгээний хуулбар,
****** №****** дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
****** нарын 1996 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ,
****** дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа,
****** дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа,
****** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
5.Хэдийгээр үрчлэлтийн бүртгэл хийгдсэн боловч ****** нь төрсөн эцэг, эхийн асрамжид амьдардаг болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт,
Өвөрхангай аймгийн ****** сумын 6 дугаар багийн засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай Тус багийн иргэн ****** нь ****** регистрийн дугаартай. Ам бүл 4, аав ээж, дүүгийн хамт амьдардаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт, ****** дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, ****** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.
6. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч ****** нь насанд хүрсэн байх тул энэ асуудлыг шийдвэрлэхгүй орхилоо.
7.Хүсэлт гаргагч ****** нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар зааснаар 1996 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн ****** /РД:****** / 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өдөр ****** овгийн ****** үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ