Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 314/ШШ2025/00449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Хүсэлт гаргагч: ****** ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Цэдэндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ****** сумын 4 дүгээр баг, ****** тоотод оршин суух ****** ****** хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ****** овгийн ****** хүсэлттэй ****** хамтын амьдралтай байснаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

 

2. ****** овгийн ****** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би ****** 1986 оны 05 сард гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. 1986 оны 05 дугаар сарын 31-нд хүү ****** төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид нэг гэрт хамтран амьдарч байсан. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн хүн ****** өвчний улмаас нас барсан. Иймд намайг ****** 1986 оны 5 сараас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.

3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалъя гээд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ****** нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ****** иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн ****** сумын 10 дугаар багийн Засаг даргын 53 тоот тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөгийн лавлагаа 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03-02/3955, 03-02/3957 дугаартай лавлагаа, ****** төрсний гэрчилгээний хуулбар, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрч ****** нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ****** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

1. ****** овгийн ****** хүсэлттэй ****** хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч ****** овгийн ****** нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөрөө олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ****** хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. Хүсэлт гаргагч ****** овгийн ****** , ****** нар нь 1986 оны 05 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хүсэлт гаргагч ****** овгийн ****** хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбарууд, 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ****** нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ****** иргэний үнэмлэхийн хуулбар,

Өвөрхангай аймгийн ****** сумын 10 дугаар багийн Засаг даргын 53 тоот тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөгийн лавлагаа 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03-02/3955, 03-02/3957 дугаартай лавлагаа, ****** төрсний гэрчилгээний хуулбар, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

Гэрч ****** шүүхэд гэрчээр өгсөн:... ****** , ****** нар нь өөр гэр бүлтэй байгаагүй. ****** , ****** хоёр 1986 оноос 2024 оны 05 дугаар сар хүртэл Ч.Пүрэвдуламыг нас барах хүртэл хамт амьдарч байсан гэсэн мэдүүлэг,

 

Гэрч ****** шүүхэд гэрчээр өгсөн:... ****** , ****** хоёр 1986 оноос эхлэн гэр бүл болж Ч.Пүрэвдуламыг 2024 онд нас барах хүртэл хамт амьдарч байсан гэсэн гэрч нарын мэдүүлэг дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч ****** овгийн ****** , ****** нар нь 1986 оны 05 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ****** овгийн ****** , ****** нар нь 1986 оны 05 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ