Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 314/ШШ2025/00464

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт, байрлах Токи ББСБ ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ариунгэрэл,

Хариуцагч: Өвөрхангай аймаг ****** сум 1 дүгээр баг, ******  гудамж, 9 тоотод оршин суух, ****** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 619,702.12 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч ****** нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2122422 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 560,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэмэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2122422 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 558,068.0 төгрөг, үндсэн хүүнд 27,567.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27,567.06 төгрөг, шимтгэлд 6,500.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 619,702.12 төгрөгийг хариуцагч ****** гаргуулах гэжээ.

Хариуцагч ****** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Миний бие ****** нь Токи ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 619,702.12 төгрөгийг 2025 оны 05 дугаар 30-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунгэрэл:... Хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлага болох 619,702.12 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний 619,702.12 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунгэрэлийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ариунгэрэлд холбогдох зээлийн гэрээний 619,702.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19241 төгрөгийн тавин хувь болох 9,620 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 9,620 төгрөг, хариуцагч ****** 9,620 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох зээлийн гэрээний 619,702.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19241 төгрөгийн тавин хувь болох 9,620 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 9,620 төгрөг, хариуцагч ****** 9,620 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ