| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00495/И |
| Дугаар | 314/ШШ2025/00469 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 314/ШШ2025/00469
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1дүгээр хороо, Парисын гудамж, Ай си таур 13 давхар 1301А тоот, Покет ББСБ ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэнд-Аюуш, утас:88065139
Хариуцагч: Өвөрхангай аймаг ****** сум 2 дугаар баг, ****** гэх газар оршин суух, ****** , утас:******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,167,788.52 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Зээлдэгч ****** -с үндсэн зээлийн төлбөрт 6,455,083.56 /зургаан сая дөрвөн зуун тавин таван мянга наян гурван төгрөг тавин зургаан мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,623,066.15 /нэг сая зургаан зуун хорин гурван мянга жаран зургаан төгрөг арван таван мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,238.81 /далан мянга хоёр зуун гучин найман төгрөг наян нэгэн мөнгө / төгрөг, шимтгэл 11,900.00 /арван нэгэн мянга есөн зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 8,167,788.52 /найман сая нэг зуун жаран долоон мянга долоон зуун наян найман төгрөг тавин хоёр мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Миний бие ****** нь Покет ББСБ ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,167,788.52 төгрөгийг 3 хувааж сар бүрийн 25-нд 2,722,596 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны дотор тэнцүү хуваан төлж өрийг барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Аюуш, шүүхэд гаргасан тайлбартаа:... Манай "Покет ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Аюуш би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,167,788.52 төгрөгийг 3 хувааж сар бүрийн 25-нд 2,722,596 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны дотор тэнцүү хуваан төлж өрийг барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Аюуш, хариуцагч ****** нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн гаргасан зээлийн гэрээний 8,167,788.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №314/ШЗ/2025/001508 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгээд,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ****** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Аюуш нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,634 төгрөгийн тавин хувь болох 72,817 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 72,817 төгрөг, хариуцагч ****** 72,817 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ****** холбогдох зээлийн гэрээний 8,167,788.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,634 төгрөгийн тавин хувь болох 72,817 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 72,817 төгрөг, хариуцагч ****** 72,817 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ