| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00497/И |
| Дугаар | 314/ШШ2025/00470 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 314/ШШ2025/00470
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал таур, 8 давхарт байрлах Токи ББСБ ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Амаржаргал, утас:******
Хариуцагч: Өвөрхангай аймаг ****** сум ****** баг, Бурхи ****** тоотод газар оршин суух, ****** , утас: ****** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 1,040,627.43 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч ****** нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024-06-29-ны өдөр ЗГ2024062925807 тоот гэрээний дагуу Samsung_А15_128GВ маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 788,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 1,040,627.43 төгрөгийг хариуцагч ****** аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Миний бие ****** Токи ББСБ ХХК-аас ирүүлсэн 1,040,627.43 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,040,627 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 521,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 521,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн.
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:... Хариуцагч ****** шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Токи ББСБ ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргалын нэхэмжлэл, хариуцагч ****** , нэхэмжлэгч “Токи ББСБ ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргалын гаргасан зээлийн гэрээний 1,040,627.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №314/ШЗ/2025/01510 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгээд,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ****** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Амаржаргал нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5****** зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,525 төгрөгийн тавин хувь болох 14,762 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 14,762 төгрөг, хариуцагч ****** төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Токи ББСБ ХХК”-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар Токи ББСБ ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргалын нэхэмжлэлтэй ****** холбогдох зээлийн гэрээний 1,040,627.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5****** зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,525 төгрөгийн тавин хувь болох 14,762 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 14,762 төгрөг, хариуцагч ****** төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Токи ББСБ ХХК”-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ