Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

 

Ч.Б*******, М.П******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

      Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.иунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Гантулга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Т, С.Б,

Яллагдагч Ч.Б*******, М.П******* /цахимаар/,

Яллагдагчийн өмгөөлөгч О.О*******, Г.Б*******-*******, Б.Б******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нарыг оролцуулан

 

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэний даргалж хийсэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/271 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Гантулгын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Ч.Б*******, М.П******* нарт холбогдох эрүүгийн 2315000000133 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, Ч*******гийн Б*******, 

Монгол Улсын иргэн, М*******ын П*******.

 

Яллагдагч Ч.Б******* нь 2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилж шөнө 01 цагийн орчим Б******* аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Т ” гэх газарт амь хохирогч Б.Гыг ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл байрлуулсныг өөрийн хамт ажилладаг хүмүүстэй тус газарт ирж “бидний эзэмшлийн” газарт үйл ажиллагаа явуулах гэж байна гэх шалтгаанаар маргалдаж, зодолдон улмаар Ланд крузер-200 маркийн 73- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож санаатай үйлдлийн улмаас Б.Гыг араас нь хөөж 2 удаа мөргөж, дайрч хүнийг алсан гэх гэмт хэргийг үйлдсэн,

Яллагдагч М.П******* нь 2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилж шөнө 01 цагийн орчимд Б******* аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Т ” гэх газарт амь хохирогч Б.Гыг Ланд крузер-200 маркийн 73- улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрсан гэх шалтгаанаар Ч.Б*******ы жолоодож явсан Н ХХК-ийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй 73- улсын дугаартай Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд салхины шил, баруун хойд, зүүн хойд крылог төмрөөр цохиж цонхны шилийг хагалж, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,020,000 төгрөгийн шууд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Б******* аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч*******гийн Б*******, М*******ын П******* нарт холбогдох эрүүгийн 2315000000133 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Б******* аймгийн прокурорын газарт буцааж,

Шүүх хуралдаан эхлэх хүртэл яллагдагч Ч.Б*******д авсан цагдан хор таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч М.П*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Iphone загварын гар утас, Бор өнгийн савхин хүрэм, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, Бор өнгийн тэлээ 1 ширхэг, Саарал өнгийн фудболк 1 ширхэг, Хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, Хөх өнгийн оймс 1 ширхэг, Саарал өнгийн оймс 1 ширхэг, Бор өнгийн дотоож 1 ширхэг, Ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, 24-мм-ийн түлхүүр 1 ширхэг Кастер нэртэй тамины хайрцаг /дотроо 16 ширхэг янжууртай/ 1 ширхэг зэрэг Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох 73- улсын дугаартай Тоёота Ланд крузер-200 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн болохыг дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бич, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Аптантуяагийн гомдол гаргах эрхийг зөрчсөн, Мөн яллах дүгнэлт ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн” гэж дүгнэсэн байна.

Захирамжийн 1 дэх заалтын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “э хуульд заасны дагуу хүн, хуулийн гээдэд хүргүүлэх шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна” гэж,

Мөн хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна” гэж,

Мөн хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж тус тус хуульчилсан ба яллагдагч Б.Б, О.хтүвшин, Б.О, Ч.Б******* нарыг Б******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “2023 оны 05 дугаар сарын 10- ны өдөр Б******* аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчид М-1078 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн гээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэх хууль зүйн шинжийг хангаж байна гэж үзэж тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 07, 08, 09, 10 дугаартай тогтоолуудаар яллагдагч Б.Б, Б.Д, О.хтүвшин, Б.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхдээ яллагдагч Г.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба энэ хэрэгт Г.Хыг хохирогчоор тогтоогоогүй бөгөөд яллагдагч Г.Х нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нас барсан учир түүнд холбогдох хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “яллагдагч, шүүгдэгч нарс барсан” бол гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин эрүүгийн 2315000000133 дугаартай хэргийн амь хохирогч Б.Гын хууль ёсны төлөөлөгч, хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.А нь яллагдагч Б.Б, Б.Д, О.хтүвшин, Б.О, Ч.Б******* нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч биш байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын тогтоолыг танилцуулах үндэслэлгүй байна.

Захирамжийн 2 дахь заалтын тухайд: Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Бээс гаргаж өгсөн Iphone 11 загварын гар утсыг 2023 оны 06 дугаар 29 өдөр мөрдөгч эд мөрийн баримтаар тооцож хураан авсан, мөн 15 секундийн бичлэгийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдсэн байна. /1-р ХХ-ийн 67-р ху/, Харин хэрэгт хураагдсан гар утасны кодыг тайлах боломжгүй талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн байх ба уг гар утсан дээр бичигдсэн бичлэг нь гэмт хэргийн ул мөрийг бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг агуулсан гар утас биш болох талаар гэрч Б.Д мэдүүлсэн байхад тухайн гар утсанд зайлшгүй үзлэг хийх шаардлагатай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

... Харин дээрх нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш буюу прокуророос хэрэгт зайлшгүй хийгдвэл зох мөрдөн шалгах ажиллагаа биш гэж үзсэн тул шүүх өөрийн санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гар утсанд шинжээч томилж дахин ажиллагаатай, кодыг тайлж болох эсэхийг тодруулах боломжтой байна.

Яллагдагч М.П*******гийн үйлдлийн улмаас “Н ” ХХК- ийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй 73- улсын дугаартай Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ч.Б*******ы эхнэр Б.Ганзориг байх боловч уг тээврийн хэрэгсэл нь Ч.Б*******ы эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох талаар мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон гэж үзэн Ч.Б*******ыг хохирогчоор тогтоосон ба энэ талаар хэргийн оролцогч нар болох Б.Ганзориг, Ч.Б*******, “Н ” ХХК-ны зүгээс гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захирамжийн 3 дахь заалтын тухайд: 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 5 дахь заалтад “Хохирогч Э.Аптантуяа нь яллагдагч Ч.Б*******аас хохирол төлбөрт нэхэмжилсэн ба уг хохирол нөхөн төлөгдөөгүй болно” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад заасан “техникийн шинжтэй алдаа” буюу уг алдааг засуулах талаарх хүсэлтийг прокурорын зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт удаа дараа тайлбарласан ба энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцгэх боломжгүй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй байна.

... Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэлт тайлбаргүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцлийн нэгдүгээр хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэргийн нэг талаасаа улсын яллагчийн эсэргүүцэлд дурдагдаж байгаа зориуд худал мэдүүлсэн хүний хууль ёсны эрх ашиг, эрх чөлөө байх боловч нөгөө талаасаа энэ гэмт хэрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаа зөрчигдөж байгаа. э утгаар дээрх худал мэдүүлэг өгсөн яллагдагчаар татагдсан Б, Д, хтүвшин нарын үйлдэл нь бүхэлдээ эрүүгийн 133 дугаартай хэргийг шийдвэрлэхэд хэвийн үйл ажиллагаа зөрчсөн гэж үзэхээр байна... Анхнаасаа энэ хэргийг буруу зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нарт 7 хоногийг дотор гардуулна гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогч Гын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон А түүний өмгөөлөгч Г.Т, С.Б гэдэг хүмүүс энэ хэргийн оролцогч мөн учир мэдэгдэх ёстой байсан. Анхан шатны шүүгчийн захирамжид дурдагдсан эрүүгийн 133 дугаартай хэргээс Б, Д, хтүвшин, О, Б******* нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан заалтыг тусгайлан шийдвэрлээгүй. э шийдвэр гараагүй учир энэ гэмт хэргийг бүхэлд нь нэг гэмт хэрэг гэж хараад бид бол хэргийн оролцогч мөн юм. Бид тухайн шийдвэртэй танилцах ёстой байсан...

Улсын яллагчийн эсэргүүцлийн 2 дахь хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Гэрч Бий 07 дугаар сарын 04-ний өдөр хураалгасан 15 секундийн бичлэгийн талаар Б 1 дүгээр хавтаст хэргийн 148-149 талд мэдүүлсэн байдаг. э мэдүүлэгт юу байдаг вэ? гэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилж шөнийн 09-ний өдөр нь Б дугааргүй Land 200 маркын машинтай зөрөхдөө гар утсан дээрээ бичлэг хийсэн байдаг. э талаар Б гэрчийн мэдүүлэгтэй мэдүүлдэг мөн амь хохирогчтой цуг явсан бусад гэрчүүд энэ үйл баримтыг мэдүүлдэг... талийгаач Б болон Гтай хамт явсан гэрч нарын мэдүүлээд байгаа мэдүүлэг үнэн зөв эсэхийг энэ үзлэгийн тэмдэглэлээр тогтоох шаардлагатай байна. э үзлэгийн тэмдэглэл гэрч нарын мэдүүлэг дээр үндэслэж байж бид шүүх хурал дээр мгэлцэх юм... э гарт утсан дээр гэмт хэргийн ул мөрийг бэхжүүлсэн гэмт хэргийн чухал ач холбогдолтой нотлох баримтыг агуулсан гар утас биш болох талаар Д мэдүүлсэн болохоор үзлэг хийх шаардлага байхгүй, гар утасны кодыг тайлах боломжгүй гэсэн мөрдөгчийн тэмдэглэл байна гэж байгаа юм. Тэгэхээр Дын мэдүүлэг болон мөрдөгчийн кодыг тайлах боломжгүй гэсэн тэмдэглэлийг үндэслэж прокурор энэ шийдвэрийг гаргаж байгаа нь хэр үндэслэлтэй вэ? Өмгөөлөгчийн хувьд энэ нь эргэлзээй гэж үзэж байгаа юм... Гэл энэ хэрэгт хураалгасан гар утас хэний утас болох мөн гар утасны кодыг тайлах талаар хийгдсэн ажиллагаа огт байхгүй байна. Гар утсыг хурааж аваад цаасан хайрцагт хийгээд битүүмжилсэн байна. йм учир Б нь ирсэн дуудлага мессежийг өөрийн гар утсан дээрээ авчсан байна. Хэрвээ гар утасны кодыг тайлах боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт байх юм бол хамаагүй Бий утсан дээр одоо хүртэл зураг нь байгаа. йм болохоор Бий утсанд үзлэг хийгээд кодыг тайлж болохгүй байгаа утасны нотификашин дээр ямар ямар дуудлага байсан юм. ийг үзлэгээр тогтоогоод өгөөч гэдэг нэг асуудал, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15 секундийн бичлэг нь дээр Land 200 маркийн машины дүрс бичлэг байна. э машин нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл мөн юм уу? биш юм уу? энэ шалгалтыг огт хийгээгүй байна гэсэн хүсэлтийг хяналтын прокурор Гантулга хянаж үзээд хэрэгт чухал ач холбогдолтой юм байна гээд хангаж шийдвэрлэсэн. Дын мэдүүлэг дээр хэрэгт чухал ач холбогдолгүй байна гэдэг нь тогтоогдсон гэдэг. Яг үнэндээ Даас хэрэгт 2 удаа гэрчийн мэдүүлэг авсан. 1 дүгээр хавтаст хэргийг 242-243 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь талд байдаг. д Д гар утсаа хэргийн газар унагаасан гэж ярьдаг. Тэрнээс биш тэнд ямар баримт байгаа байхгүй талаар улсын яллагчийг эсэргүүцэлд дурдагдаад байгаа үндэслээд байгаа мэдүүлгийн агуулга нь Дын мэдүүлэгт огт байдаггүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт өмгөөлөгчийн гаргасан 9 заалт бүхий хүсэлтийн 6, 7, 8, 9, дүгээр заалтыг хангахаас татгалзаж бусад заалтыг хангаж шийдчээд хангаж шийдсэн заалтаас зарим ажиллагааг огт хийгээгүй байна гэж анхан шатны шүүх үзээд байгаа. э ажиллагаануудаа хийгээч яагаад хангаж шийдчээд огт хийгээгүй юм бэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж хуульчилсан байгаа. Гэл улсын яллагчийн эсэргүүцэлд чухал нотлох баримт биш гэж үзээд энэ ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн гэж эсэргүүцэлдээ ийм тайлбар хэлээд байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд чухал нотлох баримт чухал биш нотлох баримт гэсэн хууль зүйн ойлголт огт байдаггүй. ... э бүгдийг дүгнээд үзэхэд анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Т өмгөөлөгчтэй санал нэг байна” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидний тухайд прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж харж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлд хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль зүйн төлөөлөгч өмгөөлөгч нарт 7 хоногийг дотор гардуулна гэж тусгасан. Хохирогчийн өмгөөлөгч ярьж байна. Эсэргүүцэл дээр зүйл заалт нь буруу бичсэн гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн холбогдогч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон түүнээс биш энэ хэргийн хохирогч нь А биш юм аа гэдэг агуулгаар прокурорын шийдвэрийг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл А түүний өмгөөлөгчид зайлшгүй танилцуулах хууль зүйн зохицуулалт байхгүй байна. А нь энэ хэргийн хохирогч биш байна. э нь үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Хоёрдугаарт Дын гар утасны асуудал яригдаж байна. Үүнд Дыг шүүх хуралдаанд оролцуулаад гар утасны кодыг тайлуулаад нотлох баримт шинжлэн судлах шатанд дээр шинжлэн судлаад шийдвэрлэх боломжтой асуудал юм. Д өөрөө гар утасныхаа кодыг мэдэж байгаа. йм учир Дын гар утсыг шинжлэн судлуулах маягаар шийдвэрлүүлэх боломжтой байна. Дараагийн асуудал П*******д холбогдох хэргийн хохирогчийн асуудал яригдаж байгаа. Үүнд хохирол төлбөр дээр ямар нэгэн маргах маргаан байхгүй, мөн хохирлын тооцоон дээр маргах маргаан байхгүй, мөн хохирогчийн өмгөөлөгч энэ тал дээр хэлэх тайлбар байхгүй гэж байна. Тэгэхээр Б*******ыг хохирогчоор тогтоосон асуудлаар шийдэгдэх боломжтой. Хохирол төлбөрийг яллах дүгнэлтэд дурдагдсанаар төлж барагдуулахыг Б******* хүлээн зөвшөөрч байгаа. Дараагийн асуудал хохирогч А нь хохирол нэхэмжилсэн асуудал. э нь яллах дүгнэлтэд орхигдсон хууль зүйн агуулгаар бол хохирлыг тусгаж өгөх ёстой. Гэхдээ Б*******ы зүгээс хохирол төлбөр дээр маргахгүй байгаа. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд дээр хохирогч тал 31,400,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж тодорхойлж байсан. Б*******ы хувьд энэ хохирлыг маргахгүйгээр барагдуулна гэж байгаа. Урьдчилсан хэлэлцүүлэг болох үед 30,000,000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл хохирогч тал 31,400,000 төгрөг нэхэмжилсэн 30,000,000 төгрөг нь төлөгдсөн одоо 1,400,000 төгрөг байгаа. э хохирлыг бүрэн төлж барагдуулна гэж Б******* ч хэлсэн өмгөөлөгч нарын зүгээс ч хэлсэн байгаа. Үүнийг прокурор хуралдааны өмнө яллах дүгнэлтэд засвар оруулаад гардуулаад өгч боломжтой гэж байна. Шүүх хуралдаан дээр ч гэсэн үүнийг тодруулаад шүүх хуралдаанаар шийдэх боломжтой. Ямар хэмжээний хохирол төлбөр гарсан ч хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж байгаа. Прокуророос шүүх шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруугийн хурлаар зарим асуудлыг тодруулах байдлаар асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Б*******-******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б******* өмгөөлөгчтэй санал нэг байна” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч О.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна. Хэрвээ боломжгүй гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 60 хоног хойшлуулаад зарим нэг асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Зарим нэг асуудал анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэж байж тодруулах асуудлыг байна уу? гэдгийг шийдвэрлэх боломжтой байгаа учир прокурорын яллах дүгнэлтийг дэмжиж байна. Өмгөөлөгч нарын гаргаад байгаа гомдол санал хүсэлтүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой юм бэ? Өөрөөр хэлбэл худал мэдүүлэг өгсөн хүмүүс дээр санал гаргаад байгаа нь яг юуг шийдвэрлэх гээд байгаа юм. Хохирогчийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч нар гомдол гаргах субъект биш байна. Мөн иргэний нэхэмжлэлийн асуудлыг шүүх хуралдаанд шийдвэрлэх боломжтой шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал. Прокурорын яллах дүгнэлтийн хохирлын асуудалд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжтой. йм учир прокурорын яллах дүгнэлтийн хавсралт дээр заавал тоо бич шаардлагагүй. Шүүхийн шийдвэрээр иргэний нэхэмжлэлийг хэдэн төгрөгөөр тогтоох уу, үүнийг нэхэмжлэх эрх байгаа. Хэргийн үйл баримт нь хүний амь нас хохирсон, хүний амь нас хохироход хэн буруутай байна вэ? гэдгийг хавтаст хэргийн хүрээнд нотлогдчсон байгаа. Б*******ы хувьд гэм буруугийн тал  дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийн тал дээр тодорхой хэмжээнд саналаа хэлээд явж байгаа. йм учир хавтаст хэргийн хүрээнд шүүх хуралдааныг хийх боломжтой байна” гэв.

Яллагдагч Ч.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Яллагдагч М.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх яллагдагч Ч.Б*******, М.П******* нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт“... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.

3.Яллагдагч Ч.Б*******, М.П******* нарт холбогдох хэрэгт нотолбол зох байдал бүрэн нотлогдоогүй, тухайлбал шүүхийн хэлэлцүүлэгт прокурор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтэнд дурдагдсан ажиллагааг хийх шаардлагагүй, ач холбогдолгүй, Бий гар утсанд үзлэг хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй ба 73- улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчийг тогтоож, хохирогчоор тогтоогдвол зох гээдийг хохирогчоор тогтоох ажиллагааг хийх шаардлагатай гэх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.3  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн хавсралтад дараахь зүйлийг тусгана”, 5.3-д “хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл” гэж хуульчилжээ. Гэл 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Тодруулбал 6-р хавтаст хэргийн 87-88-р хуудсанд авагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 6 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, түүний хэр хэмжээ: Үгүй” гэж бичсэн нь яллах дүгнэлтийн хавсралтад дурдах шаардлагатай зүйлийг байхгүй мээр бичсэн нь алдаа болжээ.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаар зайлшгүй тусгах шаардлагатай юм.

5.Хохирогчийн өмгөөлөгч Г.Төөс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг прокурор 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэхдээ хүсэлтийн 6,7,8,9 дэх заалтаас бусад заалтыг хангаж шийдвэрлэжээ.

Прокурорын тогтоолоор зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч хангасан хүсэлтүүдэд холбогдох ажиллагаа хийгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал хүсэлтийн 2 дахь заалтад Б.Бий гар утсанд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасныг прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн боловч уг ажиллагаа хийгдээгүй, хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна, 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

Ч.Б*******, М.П******* нарт холбогдох эрүүгийн 2315000000133 дугаартай хэргийн оролцогч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Т, С.Б нар мөн байх бөгөөд ... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдүүлэх хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа тухайн хэргийн 231500000133 дугаартай хэргээс тусгаарлаагүй тул Б.Б, Б.Д, О.хтүвшин, Б.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчид танилцуулах нь хуульд нийцнэ.

7.Харин шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт “Шүүх хуралдаан эхлэх хүртэл яллагдагч Ч.Б*******д авсан цагдан хор таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч М.П*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй” гэсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцэхгүй буюу хэзээ эхлэх ямар шүүх хуралдаан гэдэг нь тодорхойгүй байх тул яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт хэрэг оч хүртэл авахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Уг арга хэмжээг прокурорын шатанд өөрчлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.

8.Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/271 дугаартай шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүх хуралдаан эхлэх хүртэл яллагдагч Ч.Б*******д авсан цагдан хор таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч М.П*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэснийг “Хэргийг прокурорт оч хүртэл яллагдагч Ч.Б*******д авсан цагдан хор таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч М.П*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ

 

                                      ШҮҮГЧИД                           Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                  Л.ХИШИГДЭЛГЭР