| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00317/И |
| Дугаар | 146/шш2025/00248 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 146/шш2025/00248
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч:************************* байрлах **********************нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************** оршин суух *********************холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2 646 888.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **************************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
***************нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн цахим зээлийн гэрээ байгуулж 1 300 000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээлсэн.
Зээлдэгч нь зээлээ төлөөгүй тул үндсэн зээл 1 299 744.24 төгрөг, хүү 1 112 543.77 төгрөг, торгууль 230 100 төгрөг, бусад 4 500 төгрөг, нийт 2 646 888.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
****************** миний бие ******************* нэхэмжилсэн 2 646 888.01 төгрөгийг төлөх нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****************** нь хариуцагч **************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 646 888.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нь нэхэмжлэгч ************* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2 646 888.01 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч *******************нь нэхэмжлэгч ********************нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2 646 888.01 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 300 төгрөгийн зарим болох 28 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 28 650 төгрөг, хариуцагч******************** 28 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА