Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 146/ШШ2025/00250

 

  

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч:****************************** байранд байрлах************************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************************* оршин суух **********************************холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 32 110 055.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **********************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

**************************нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2010114816 дугаартай зээлийн гэрээ байгуулж 37 700 000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 7 455 130.25 төгрөг, хүүгийн төлбөрт 2 746 722. 28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 349.47 төгрөг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 28 903 333.38 төгрөг, зээлийн хүү 3 129 232.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 489.80 төгрөг, нийт 32 110 055.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ********************* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

******************** миний бие нь *******************2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2010114816 дугаартай зээлийн гэрээ байгуулж 37 700 000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 32 110 055.19 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******************нь хариуцагч ****************холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32 110 055.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************ нь нэхэмжлэгч **************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 32 110 055.19 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч **************** нь нэхэмжлэгч *********************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 32 110 055.19 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318 500 төгрөгийн зарим болох 159 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 159 250 төгрөг, хариуцагч **************** 159 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********************************* олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА